Нэр хүндээрээ монголын зах зээлд тэргүүлж яваа Үл хөдлөх хөрөнгийн UA Properties үл хөрөнгө зуучлалын компанийн захирал А.Урангоо энэ 9 сард борлуулалт муу байгаа талаараа дурджээ. Тэрээр “Ямар сонин 9 сар болоод байнаа энэ жил? Борлуулалтын 40% уналт гэдэг бол манай компанийн өөрсдийн туршлагаар хамгийн муу үзүүлэлт. Ковидын хөл хориотой үед ч ийм муу байгаагүй. Яг юу энэ эдийн засагт нөлөөлж, хүмүүсийн байр орон сууц худалдах болон худалдаж авах эрэлт ингэж огцом унав” гэжээ.