Зохиогч: cool

Ч.Уранхолбоогийн эгч дүүсийн энэ өдрийн гоёо Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол яахын аргагүй “Гала” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эхээс тавуулаа. Эгч дүүсээсээ хамгийн амжилттай яваа нь Ану хэдий ч тэдний эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон. Тэгвэл тэд энэ өдөр “Sergio Barone“ брэндийн хувцасаар хамтдаа гоёжээ. Энэхүү брэнд нь Италиас гаралтай юм. Уг брэнд эрэгтэй ёслолын хувцасаар олноо танил болсон. Ч.Номинхолбоо “London Bridge boutique” хэмээх хувцас загварын чиглэлийн дэлгүүрийг амжилттай ажилуулдаг бол эгч Ч. Уянхолбоо нь Амараа гэх залуутай амьдралаа холбосон билээ.

Цааш унших

Нийслэлд орон сууцны олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүний амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг. Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон…

Цааш унших

“M ойл”-ийн Пунсаа нэр дэвшинэ Сонгуулийн сургаар 76-н суудалд санаархагчид “томчууд” дунд нэлээд бий. Тэдний нэг нь “M oil” группын гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа гэнэ шүү. Тэрээр их хэмжээний “хөрөнгө хаян” байж хөгжилд хүрэх нэвтрүүлэг бэлдэж, бензин колонкоороо бэлэг тараагаад сүрхий байгаа. Мөн эмэгтэйчүүдийн хүчийг нэгтгэн Монголын хөгжлийг тогворжуулна хэмээн алсын хараагаа тодорхойлсон эмэгтэйчүүдийг ивээх Пунсалмаа санг байгуулаад байгаа. Тус сангийн үйл ажиллагаа санаа, сургалт, санхүү, салбарын нэгдэл, СУРТАЛЧИЛГАА гэсэн үндсэн 5 чиглэлд явагдах ба бүтээгч, манлайлагч эмэгтэйчүүдийн хөгжлийг бүх талаар дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа юм гэнэ лээ.

Цааш унших

Дуучин Номин охиноо өөрийнхөө замналаар явуулна Тэртээ 90-ээд оны сүүл 2000 оны эхээр гялалзаж явсан дуучдын нэг бол Э.Номин. Дуучин Э.Номин нь уран бүтээл гэхээсээ илүү шар хэвлэлээр нөхрийн асуудлаар бичигдсээр өдийг хүрсэн. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Арвины дүү Д.Бадрах гэх залуутай ханилснаас хойш түүний ээдрээт амьдрал эхэлсэн. Нэг хэсэг түүнээс салсан гэх мэдээлэл гарсан ч хамгийн сүүлийн эх сурвалжаас үзэхэд хамтран амьдарч байгаа хэвээрээ гэх юм билээ. Тэд дундаасаа Жасмин гэдэг охинтой. Өдгөө 16 насны босго алхаж яваа охиноо дуучин болгохоор болжээ.

Цааш унших

Н.Цэлмүүн “Hunnu air”-ыг алсаас удирддаг Манжуур, Эрээн, Улаан-Үд, Ховд, Говь-алтай зэрэг цомхон хүрээнд нислэг үйлддэг “Hunnu air” авиа компанийг МАК-ын өв залгамжлагч Н.Цэлмүүнийх гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. 2013 онд “Mongolian air lines” нэрээ сольсон тус компанийг Н.Цэлмүүн удирддаг байхдаа стандарт гээчийн ном журмыг тогтоожээ. Харин өдгөө МАК-ийн ерөнхийлөгч болсон тэрээр алсаас агаарын тээврийн компаниа удирддаг гэдэг.

Цааш унших

Дуучин Мино зуучлагч хийдэг болжээ “Хатариш” дуугаараа олонд танигдсаныхаа дараахан “Дамбын Хишгээ”-гийн хүүтэй цуутай хуримлаж олонд танигдсан дуучин Мино үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болжээ. Тэрээр дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг “Remax” агентын зуучлагч аж. Өөрийн цахим хуудсаараа “Та мөрөөдлийн байраа хайсаар байна уу. Үл хөдлөх хөрөнгөө худалдах гэж байна уу” хэмээн ажлаа хийх жишээний. Дуу хоолой, царай зүс, бие хаа өв тэгш тэрээр ганц бие ээж. Нөхрөөсөө салаад удаагүй байхдаа хижээл насны бизнесмэнтэй холбогдож, хүүг нь төрүүлсэн байдаг. Түүний дараа залуу жүжигчин М.Наранмөнхтэй хайр сэтгэлийн холбоотой болсон ч мөн л тийм ч сайхан байгаагүй гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Учир нь М.Наранмөнх нь…

Цааш унших

Дэлхийн цуутай брэндүүдийг Монголд анх оруулж ирсэн “Түшиг” группын Г.Баттүшиг захирлын гэргий Э.Мөнгөнцэцэг буюу Меган “Сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан, гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн мисс бүсгүй байдаг. Тэрээр төрсөн өдрөөрөө шижир алтан зүрх бэлгэн авчээ. Түүний энэхүү бэлгийг Цэнгүүн хэмээх найз нь “хамгийн сайхан зүрхтэй найздаа бэлэглэж байна” гэж хэлээд өгчээ. Өдгөө 38 настай захирал бүсгүй нөхрийгөө Монголын тансаг хэрэглээ брэндийн зах зээлийн загалмайлсан эцэг гэж бардамхан зарладаг.

Цааш унших

Жүжигчин Ж.Алтаншагай охидтойгоо аялж явна “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай охидтойгоо хамт халуун орноор аялж яваа аж. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Бид нар аз жаргалтай байна. Та нартаа бас аз жаргал хүсч байна. Энэ нөхдүүдэд цаг гаргаж үзлээ их тийм аятайхан бүсгүйчүүд байдаг юм байна” хэмээн бичиж охидтойгоо хамт авхуулсан зургаа оруулжээ. Жүжигчин Ж.Алтаншагайг үзэгчид орчин цагийн “Дамчаа” хэмээн үнэлдэг нь бүтээсэн дүр бүхнээ “тултал нь хийдэг”-тэй холбоотой. Дөрвөн сайхан охины аав түүний хэвлэлд хэлсэн “Аав болж чадахгүй бол айлын охидыг яах гэж эргүүлдэг юм бэ” хэмээх үг афоризм мэт цахимд тархсан байдаг.

Цааш унших

“NEXT STOP” ёслол хүндэтгэлийн наадам шинэ бууриа засч 2019 онд Нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарт хэрэгжсэн төслүүдээс салбар бүрийн төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн гүйцэтгэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн 6 үндсэн үүрэг бүхий үйл ажиллагаагаар тодорсон 18 төслийг, Нийхмийн бүтээн байгуулалтын төсөл, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Бизнесийн бүтээн байгуулалтын төсөл гэсэн 3 бүрэн бүтэн төслийг нийт 21 цомын эздийг шалгаруулж бүтээн байгуулалтын цаг тооллын их түүхэнд мөнхлөнө. Төслөө нэр дэвшүүлэх болон санал өгөх бол энд дарна уу.

Цааш унших

Бөмбөгөр”-өөр овоглосон С.Хорлоо эмээ өөд болжээ С.Хорлоо эмээг монголчууд сайн танина. Тэрбээр олон арван жил “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачдад цай зарж, амьдралаа залгуулдаг нэгэн байсан. Одоогоос таван жилийн өмнө олон залуучууд нэгдэж, 6.5 сая төгрөг цуглуулан, С.Хорлоо эмээгийн амьдарч байсан амбаарыг сольж, байшинтай болгож сэтгэлийг нь баярлуулж байсан билээ. Энэхүү сайн үйлсийн аян нь олон нийтийн талархлыг хүлээсэн билээ. Харамсалтай нь, С.Хорлоо эмээ 2020 оны нэгдүгээр сарын 05-ны 10.30 цаг хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өөрийн үрээ алдаад удаагүй байхдаа өөр хүний хүүг өргөн авч, хүний дайтай хүн болгож өсгөсөн ачтан билээ. “Бөмбөгөр” – өөр овоглуулсан С.Хорлоо эмээ 40 гаруй жил…

Цааш унших