Ч.Уранхолбоогийн эгч дүүсийн энэ өдрийн гоёо
Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол яахын аргагүй “Гала” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эхээс тавуулаа.
Эгч дүүсээсээ хамгийн амжилттай яваа нь Ану хэдий ч тэдний эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон.
Тэгвэл тэд энэ өдөр “Sergio Barone“ брэндийн хувцасаар хамтдаа гоёжээ. Энэхүү брэнд нь Италиас гаралтай юм. Уг брэнд эрэгтэй ёслолын хувцасаар олноо танил болсон.
Ч.Номинхолбоо “London Bridge boutique” хэмээх хувцас загварын чиглэлийн дэлгүүрийг амжилттай ажилуулдаг бол эгч Ч. Уянхолбоо нь Амараа гэх залуутай амьдралаа холбосон билээ.