Дуучин Номин охиноо өөрийнхөө замналаар явуулна
Тэртээ 90-ээд оны сүүл 2000 оны эхээр гялалзаж явсан дуучдын нэг бол Э.Номин. Дуучин Э.Номин нь уран бүтээл гэхээсээ илүү шар хэвлэлээр нөхрийн асуудлаар бичигдсээр өдийг хүрсэн.
Тодруулбал УИХ-ын гишүүн асан Д.Арвины дүү Д.Бадрах гэх залуутай ханилснаас хойш түүний ээдрээт амьдрал эхэлсэн. Нэг хэсэг түүнээс салсан гэх мэдээлэл гарсан ч хамгийн сүүлийн эх сурвалжаас үзэхэд хамтран амьдарч байгаа хэвээрээ гэх юм билээ.
Тэд дундаасаа Жасмин гэдэг охинтой. Өдгөө 16 насны босго алхаж яваа охиноо дуучин болгохоор болжээ.