Зохиогч: cool

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш /2019.12.15/ “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдна. Цахим төлбөрийн баримтыг өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна. Өмнөх арваннэгдүгээр сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 34462914 дугаартай супер шагналын эзэн тодорч, 90 сая төгрөгийн азтан болсон юм. Нийт цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 4 5 сая төгрөгийн 17 1 сая төгрөгийн 244 100 мянган төгрөгийн 2426 30 мянган төгрөгийн 24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон билээ.

Цааш унших

Б. Жаргалсайхан: Байгууллагын шинэ жил гэдэг балай юмыг л больчих хэрэгтэй. Шинэ жилийг 12-р сарын 31-нд гэр бүлээрээ ганц шампаск буудуулаад л болоо шдээ, өөр юу ч хэрэггүй. Монголчууд ядуу байна хямраад байна л гэдэг. Гэтэл шинэ жил гээд л хамаг мөнгөө хэдэн арван тэрбумаар нь хэдхэн хоногт ямар ч ашиггүй идэж уугаад үрэн таран хийгээд дуусгадаг.

Цааш унших

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. ​​​​​​​ “Web awards – 2019” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30 ны өдөр 17:00 цагт Чингис зочид буудлын “Хаан танхим”-д болох бөгөөд наадмын талаар Монголын сайтын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч  Э.Батхүү  Бид чөлөөт нэвтрүүлэгт оролцож мэдээлэл хийлээ.

Цааш унших

Зээлдэгчийн холбооны тэргүүн Ц.Солонгоос дараах асуултад хариулт авлаа. -Зээлдэгчийн холбоо иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? -Холбооны зүгээс зээл аваад хохирсон иргэдтэй уулзалт хийж, мэргэжлийн хуульчийн зөвлөгөө өгч байна. Зээлийн хүү өндөр байгаагаас үүдэн иргэд зээлийн хүүний дарамтад орж байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Өнөөдөр зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Иймээс манай холбооны зүгээс тэдгээр иргэдийг хүлээн авч хуулийн зөвлөгөө…

Цааш унших

Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. “Түүхээ сөхвөл” номын хурим өнөөдөр Интерном их дэлгүүрт боллоо. Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактороор УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхцэцэг ажилласан байна. Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын…

Цааш унших

Тус Цагдаагийн газраас залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал”, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Ойлгоё, Хүндэлье” нөлөөллийн арга хэмжээнүүдийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгийнн хүлээлгийн танхимд нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр 116 хүнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, 1 хүнээс өргөдөл, гомдол хүлээн авч, 9 хүний жолоочийн үнэмлэхийг хүлээлгэн өгч, тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас 850 ширхэгийг тараав. Мөн Нэгдсэн эмнэлэгийн ажилтан, албан хаагчид болон иргэд, олон нийтийг “Ятгах тусам нягтал”, “Ойлгоё, Хүндэлье” нөлөөллийн аянд нэгдүүлж ажиллалаа. ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Цааш унших

Б.Наранзун хошин урлагынхныг ажилгүй болгожээ Продюсер, ая зохиогч Наранзуныг олон нийт Б.Бадрууган асаны хүү гэдгээр нь тун сайн мэднэ. Өвөө болон ааваасаа урлагийн авьяас өвлөн авсан тэрээр тун ч сайн жүжигчин ажээ. Сүүлийн үед залуусын дунд хит болоод буй “Tik tok” апликейшнд түүнийг давж гарахаар авьяастан бараг л үгүй. Олон жил нэг янзаар харж дассан түүнийг хошин шогийнхныг ч ардаа хаяхуйц нүүрний хувирал гарган жүжиглэж буйг харсан олон нийт “хошин шогийнхныг ажилгүй болгох нь” хэмээн жиг жуг хийх болжээ. Өөрийн дагагчдаа хэзээ ч уйдаадаггүй тэрээр ийнхүү олон ч хүний элгийг инээдээр эмчлэн баяр баясгалан бэлэглэх болсон байна. “Нас бол ердөө…

Цааш унших

Хөтлөгч П.Анужин гитарчин Өөжгийг онцоллоо “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлагч П.Анужин өдгөө өөрийн “МонГал товчоон” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй билээ. Түүний нэвтрүүлгийн шинэ хөтлөгчөөр “Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших ажиллахаар болсон гэнэ. Шинэхэн нэвтрүүлгийнхээ талаар хөтлөгч П.Анужин өөрийн нүүр номд бичихдээ “Энэ Өөжгий “сонин нөхөр” байна лээ… Өөжгий бидэн хоёр тайзнаа. Тун удахгүй” гэжээ. Сонирхуулахад, “МонГал товчоон” төсөл нь яг өнөө үед ид хийж, бүтээж, амжилт үзүүлж яваа салбар салбарын шилдэг 500 гаруй хүнээс 81 залуусыг сонгон авч, тэдний түүхийг бичиж үлдээж буй баримтат кино төрлийн уран бүтээл гэдгээрээ онцлог…

Цааш унших

Мисс М.Мөнхжаргалын босс нөхөр нэр дэвшинэ Сайхан хүүхнүүд ихэвчлэн компаний захирал, улс төрчийн цайг чанах тавилантай байдаг. Цагтаа фото моделийн тэргүүндээ залан, тайзан дээр гунхаж явсан М.Мөнхжаргал тэдний нэг. Тэрээр УИХ-ын гишүүн агсан Дэмбэрэлцэрэнгийн том хүү Д.Мөнх-эрдэнэтэй ханилаад хэдийнэ 10 гаруй жилийг үджээ. Айлын бэр болсоноосоо хойш хувийн карьертаа цэг тавьсан төдийгүй, мэргэжлээ хүртэл сольж амжсан. Түүний үндсэн мэргэжил сэтгүүлч боловч, төгсөнгүүтээ нөхрийнхөө мэдэлд байдаг “Сити” дээд сургуулийн боловсон хүчин болсон хүчин болсон билээ. Харин түүний нөхөр Д.Мөнх-эрдэнэ УИХ-ын Тамгийн газарт хууль, эрхзүйн чиглэлээр ажилдаг бөгөөд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй сурагтай.

Цааш унших

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой” ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Би байнгын хороон дээр хэлсэн асуудал болбол арай өөр асуудал. Ер нь бол 1072 хувьцааны ноогдол ашгийг ард иргэдэд өгөөчээ гэдэг тодорхой шаардлагыг тавьсан. Энэ хүрээнд өргөдөлийн байнгын хороон дээр асуудал яригдсан. Энэ дээр бол миний хэлсэн асуудал арай өөр. “Эрдэнэс таван толгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 340.000 тн нүүрс алга болчихсон байна. Энийгээ одоо эргүүлж олоод, хууль хяналтын байгууллага хурдан олж өр төлбөрөө барагдуулчих, энэ чинь өөрөө өнөөдрийн өртөгөөр 65 тэрбум төгрөгийн өртөгтэй байна. Энэ хувьцаа эзэмшигчдэд өгөх ноогдол ашгийн хувь хэмжээ 55 тэрбум төгрөг юм байна. Үүнийг олоод өгчих…

Цааш унших