АН-ын дарга С.Эрдэнэ дэд дарга Р.Амаржаргал Дэд дарга Б.Дэлгэрмаа тэргүүтэй намын удирдах хүмүүсийн бүрэлдэхүүн БНХАУ-ын коммунист намын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилйин ой тохойсон онцгой жил байлаа. Албаны төлөөлөгчдийг Хятадын коммунист намын Төв Хурлын Улс төрийн товчооны гишүүн, Бүх хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороон дэд дарга Ван Чэнь хүлээн авч уулзлаа.. АН-ын дарга С.Эрдэнэ: БНХАУ-ын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн…
Зохиогч: cool
“Зун” продакшны дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт “Заян наваа” хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ. Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах болно. Уншигч та доорх линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан “Бор борын бялзуухай”-г сонсоорой.
Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгчээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагын шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2…
Лу.Болдхуяг МАН-аас нэр дэвшинэ гэв үү УИХ-ын гишүүн Лу.Болдын төрсөн дүү Лувсанвандангын Болдхуяг ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр зэхэж буй сурагтай. Тэрээр сүүлийн үед У.Хүрэлсүх болоод МАН-ыханд элэгтэй хандаж байгааг сэжигч хэсэг нь “ахаасаа уравлаа” гэж дүгнээд буй аж. Учир нь түүний ах Л.Болд “ангийн анд” Ж.Батзандантай хамт ШИНЭ намд элссэн. Түүний энэхүү үйлдлийг Лу.Болдхуяг гараа өргөн дэмжиж байсан гэдэг. “Богд” группын ерөнхийлөгчөөр ажилдаг Лу.Болдхуягийн хувьд МУГЖ дуучин Б.Сарантуяатай нэг хэсэг ханилж ханилж, дундаасаа нэг хүүтэй болоод амжсан. Гэвч эцсийн мөчид хуучин эхнэртээ буцсан түүх түүнд бий.
Хөдөлмөрч бүсгүй Ц.Ариунзаяа өврийн дэвтэр хэвлүүлжээ Монголын агаарын иогийн холбооны үүсгэн байгуулагч, Ари-Иога студийн захирал Ц.Ариунзаяа гэх бүсгүйг жүжигчин, make-up артист мэргэжилтэй гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Иогоор сүүлийн 5 жил хичээллэж өдгөө амжилтанд хүрсэн тэрээр бусадтай амжилтаа хуваалцах тун дуртай гэнэ лээ. Тиймээс “Амжилтын тодорхойлолт” нэртэй өврийн дэвтэр хэвлүүлсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ажилчин анги болсоноос хойш хамгийн сайн ойлгож авсан зүйл бол цаг бол алт. Хэнд, Юунд Таны Алтан цаг тань зарцуулагдаж байна вэ? Ирээдүйд юу хийх? Өнөөдрийг яаж үр дүнтэй байлгах гээд. Бүх зүйлийг цаасан дээр буулгаж төлөвлөх хэрэгтэй. Хоногийн 24 цаг багадаад байна гээд…
Г.Ундармаа цуглуулгынхаа тоог нэмжээ Монголын хошин урлагийн урдаа барьдаг эмэгтэй жүжигчдийн нэг Г.Ундармаа маш хачин хоббитой. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулах дуртай. Түүний цуглуулгад янз бүрийн этгээд загвартай сандал байдаг. Тэгвэл саяхан цуглуулагынхаа тоог нэмж гар хийцийн чамин сандалууд худалдан авчээ. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг нь түүний найз нөхөд андахгүй бөгөөд ямар нэгэн баяраар дандаа жижиг сандал бэлэглэдэг аж. Түүний хувьд гадаад руу явах бүртээ шинэ, шинэ сандал худалдаж авдаг бөгөөд хамгийн үнэтэй сандлаа 100 ам.доллараар худалдаж авч байжээ.
Хосгүй авьяас билэгтэй, ховорхон төрөх яруу найрагчийг бурхан илгээдэг хэмээнэ. Бурхан тэдэнд ээдрээтэй сонин хувь тавилан, богинохон нас болгоосон байдаг ч юм шиг. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдорж хорвоо дэлхийд ердөө 31-хэн насалжээ. “Амьд эрүүл явсан хүн, улсын наадам үзнэ” хэмээн уулга алдаж явсан тэрбээр 1937 оны наадмаар (наадам өндөрлөх өдөр) нас эцэслэсэн гэдэг. Наадмаас хойш эсэргүүн хэмээн нэр хоч зүүж, хэлмэгдэн орон шоронд хүртэл орж явсан Д.Нацагдоржийн хувьд олигтой юм үзэхгүй байсан гэж үе тэнгийнх нь нөхөд хожим дурсан бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, 1937 оны хэлмэгдүүлэлтийн шуурганд их зохиолч маань амьд сэрүүн үлдэхгүй байсан бололтой. Тэгээд бодохоор их зохиолч…
Аутизмтай Майкл Койн хэмээх 21 настай тамирчин залуу зоогийн газрын галт тогоонд ажиллахыг мөрөөддөг байжээ. Тэрбээр энэ мөрөөдлөө биелүүлэхээр олон газарт ажилд орохыг хүссэн ч аутизмтай болохоор нь аваагүй байна. Энэ нь Майклын урмыг хугалах биш өөрөө шинээр эхлэх боломжийг олгожээ. Тодруулбал тэрбээр ээжээсээ багахан тусламж авч, АНУ-ын Роод айланд дах эмнэлэгт ‘Red, White & Brew ‘ кофе шопоо нээн ажилуулж байна. Ингэснээр тэрбээр өөрөө хүмүүсийг цалинжуулан ажилуулах болсон байна. Ээж нь Майклд дэмжлэг үзүүлэхдээ хүүгийнхээ хийж чадна гэсэн итгэл зориг дүүрэн харцанд нь итгэсэн байна. Улмаар бүхнийг тэгээс эхэлж өдгөө хүүхэд багачууд, гэр бүлээрээ орох дуртай газруудын нэг болсон…
Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд урьдчилсан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд “Өндөр үнийн дүнтэй шуурхай зээл гаргана” гэсэн зар нэлээд цацагдаж буй бөгөөд үүний цаана төрийн албан тушаалтнууд холбоотой байдгийг ийнхүү хууль…
Тус Цагдаагийн газраас Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бидний оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. Эссе бичлэгийн уралдаанд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын төлөөлөл болсон 28 сурагчаас эссе бичлэг ирүүлсэн бөгөөд утга найруулгын болон шинэлэг санал, санаачлага дэвшүүлсэн байдлыг харгалзан дараах сурагчдыг шалгаруулж, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” дэвжээ тэмцээний үеэр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. Тэргүүн байранд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Б.Норжинсүрэн, дэд байранд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар…
