Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»БЗД-ийн НДХ-ийн шимтгэл төлөөгүй иргэдийг хуурамчаар бүртгэсэн хэргээр шалгагдаж байна
Гэмт хэрэг

БЗД-ийн НДХ-ийн шимтгэл төлөөгүй иргэдийг хуурамчаар бүртгэсэн хэргээр шалгагдаж байна

coolНийтэлсэн: cool12/11/2019Шинэчилсэн:12/11/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (НДХ)-ийн ажилтнуудыг хууль хяналтын байгууллагаас улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгаж, өөрчилсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тус хэлтсийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд урьдчилсан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй 80 орчим иргэнийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд өндөр цалинтай ажилладаг мэтээр хуурамчаар оруулж, төд удалгүй устгадаг байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм байна.


Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд “Өндөр үнийн дүнтэй шуурхай зээл гаргана” гэсэн зар нэлээд цацагдаж буй бөгөөд үүний цаана төрийн албан тушаалтнууд холбоотой байдгийг ийнхүү хууль сахиулагчид илрүүлсэн аж. Дээрх гурван хүнтэй хамт шуурхай зээл олгодог, гадаад улсын виз мэдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Болорсайхан гэх хүнийг шалгаж байгаа гэнэ. Хэрэг бүртгэлтийн явцад дээрх албан тушаалтнууд нь арилжааны банкнаас зээл авч буй иргэдэд аж ахуйн нэгжийн албан бланк дээр хуурамчаар цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгснийхөө төлөө хүн тус бүрээс 4-5 сая төгрөгийн шан харамж авч байсан нь тогтоогдсон сурагтай. “У.Хаш-Эрдэнэ, П.Одбаяр, Э.Нямдорж, Болорсайхан нар маш нарийн зохион байгуулалттай ажиллаж, ажил үүргээ хуваарилж аваад Нийгмийн даатгалын мэдээллийн санд хуурамч бүртгэл хийдэг байсан юм билээ” хэмээн тус салбарын мэргэжилтнүүд тодотгосон.
Түүгээр ч зогсохгүй дээрх хүмүүсээр хуурамч баримт бүрдүүлүүлж авсан дээрх 80 орчим иргэн ТҮЦ машинаас тодорхойлолт аваад арилжааны банкуудад аваачиж өгөн нэг нь л гэхэд 30 орчим сая төгрөгийн зээл авсан, бусад хүнтэй хамтран зээлдэгчээр оролцон банкуудад 1.6 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй нь тогтоогдсон гэх мэдээлэл байгаа юм. Өдгөө Баянзүрх дүүргийн НДХ-ийн Орлого, шимтгэлийн тагсийн дарга У.Хаш-Эрдэнэ, улсын байцаагч П.Одбаяр, Э.Нямдорж нарыг гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй гэнэ.

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.