Жүжигчин М.Цэрэндолгор 5 сартай жирэмсэн Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн хараанд өртөж, “Тютю” киноны гол дүрээрээ үзэгчиддээ танил болсон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгорыг МУСГЗ Балхжавын бэр болох бэлтгэлээ бүрэн хангаад байгаа аж. Москва хотноо театр, киноны жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр Хятадад мэргэжил дээшлүүлэхээр явсан ч сургуулиасаа чөлөө аваад эргэж ирсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр, жүжигчин бүсгүй маань өдгөө 5 сартай жирэмсэн гэдэгтэй холбоотой гэнэ шүү. Тэрээр давтан шинжилгээгээ хийлгэж эмнэлгээр эргэлдэх болж. Холливуд жирэмслэлт гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь биеэрээ үлгэрлэж яваа ажээ.
Зохиогч: cool
Л.Сөрөлт “сүлжээчин” болжээ Жүжигчин гэхээсээ илүү дуучин гэх тодотголыг өөртөө авч яваа Л.Сөрөлт сүлжээний бизнесийн амтанд орсон сурагтай шүү. Тэрээр эхнэр Б.Дэлгэрзаяагийнхаа хамтаар Америкийн алдарт Amway сүлжээний бизнесийг тун амжилттай хийж яваа аж. Уйгүй тууштай хөдөлмөрлөснийхөө шанд сувдан захирал болсон эхнэр нь сүлжээнийхээ анхлан элсэгч гэнэ лээ. Тиймдээ ч жилийн өмнө сүлжээнийхээ буянаар Дубай руу гэр бүлээрээ аялаад ирсэн удаатай.
Өнөөдрөөс эхэлж байгаа автомашинтай жагсаал таван өдөр 07:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Татвар нэмж байгааг эсэргүүцэж байгаа уг жагсаалыг зохион байгуулагчид хотын дарга, НИТХ-ын дарга болон төрийн эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа юм. Жагсаал, цуглаанд оролцогч иргэд Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж эхэллээ. Тухайлбал, хоёр эгнээ замын 1, 2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал, цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа…
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2-р сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй Нийгэм Форум дэмжлэг үзүүлж эрх зүйн хөтөч www.e-khutuch.mn цахим санг үүсгэн иргэдийн хүртээл болгоод байгаа юм. Энэхүү цахим санд иргэдэд нэн шаардлагатай,түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэг болох мэдээлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг оруулжээ. Энэхүү хялбаршуулсан хууль зүйн мэдээллийн цахим сан нь иргэд хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах боломжийг олгосноороо давуу талтай. Эрх зүйн хөтчийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах жишиг аймгаар Сэлэнгэ, Хэнтий гэсэн 2 аймаг шалгараад байгаа. Энэ ч үүднээс Сүхбаатар сум дахь…
Сэлэнгэ аймгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж нэр төртэй ажилласан Ш.Гунгаадорж, н.Пүрэвжав, Ё.Алтангэрэл, С.Бүрэнбат, Д.Бадарч, Х.Даваахүү нар атрын 60 жилийн баярын хойморт “Сэлэнгэ аймгийн хүндэт” иргэн хэмээх эрхэм алдрын эзэд боллоо.
Дуучин Т.Солонго энгийн амьдралыг илүүд үзжээ Нэгэн цагт “Sweetymotion” хамтлагаар овоглож, эрвээхэй нүдээрээ залуусын зүрхэнд шар үс ургуулж явсан Т.Солонго цагийн мананд элэгдэж, жирийн эзэгтэй болжээ. Хамтлаг нь АНУ-д байхад ар гэрийн шаардлагаар эх орондоо түрүүлэн ирсэн тэрээр ирмэгцээ ахынхаа найзтай гэр бүл болж, бяцхан охин төрүүлж байв. Гэвч түүний анхны амьдрал бүтэлгүйтэж, ганц бие ээжийн эгнээнд элсэж байлаа. Хожим нь өөрөөсөө насаар ах хүнтэй ханилж сууснаар урлагийн тайз, олон нийтийн анхаарлаас холдсон билээ. Өдгөө хотын төвд байрлах ресторан паб ажлуулаад чамгүй ашигтай ажиллаж байгаа гэнэ лээ.
Мисс Б.Гэрэлчулуун Эх нялхаст хандив өгчээ Мисс, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун МҮОНТ-ийн “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон билээ. Тэрээр уран бүтээл гэхээс илүүтэй нөхөртэйгээ хамтран хувийн бизнес эрхэлж байгаа сурагтай. Зургаан жилийн өмнө охиноо өлгийдөж авч байсан мисс бүсгүй маань тун удахгүй хоёр дахь өнгөрсөн 3-р сард өлгийдөн авсан байна. Тэрээр бага охинтойгоо ойролцоо амаржсан ээжүүдийн “2019 оны 3,4,5 сард төрсөн ээжүүдийн САЙХАН ЭЭЖҮҮД” группын админ аж. Группынхээ хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, ЭХЭМҮТ/Эх нялхас/-ын Нярайн эмгэг судлал, дутуу нярайн тасагт байгаа 35 ээжид хандив өгсөн байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр,нарыг шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлын дагуу хэрэг нээгээд буй аж. Тухайлбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт шалгуулж буй юм байна. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлж авсан хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдохгүй байгаа гэнэ. Түүнчлэн дээрх…
Монгол Улсад атар газар эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын газар тариалангийн хөгжлийн энэ 60 жилийг Сэлэнгийн тариаланчдаас салгаж ойлгох аргагүй. Атар газрыг анх хагалсан Зэлтэр нутгаас өдгөөг хүртэл Сэлэнгэ нутгийн хөдөлмөрч бүтээлч тариаланчид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үүргээ нэр төртэй биелүүлсээр явна. Хөрс шороондоо өөрт байгаа бүхий л сэтгэлээ шингээсэн Сэлэнгийн тариаланчид хөөр баяр дүүрэн нэгэн өдрийн өнгөрүүлсэн нь “СЭЛЭНГЭ АТАР 60” баярын арга хэмжээ байв. Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ нутгаас сонгогдсон эрхэм төрийн түшээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж тариаланчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Сэлэнгийн тариаланчдад илгээсэн УИХ-ын…
Манай улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын эрхэм зорилго мөн” хэмээн тодорхойлдог. Нийт эмийн 23%-ийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг. ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25%-ийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой…
