Тус Цагдаагийн газраас Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээнийг Сүхбаатар сумын 8 багийн засаг дарга, нийгмийн ажилтан, иргэд, сурагч хүүхдүүдийн төлөөллөөс бүрдсэн багуудын дунд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад зохион байгууллаа. Дэвжээ тэмцээнийг багуудын болон хөгжөөн дэмжигчдийн оролцоо, мэндчилгээ, хууль, эрх зүйн асуулт, гэрийн даалгавар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео шторк, хувцас жигдрэлт зэрэг үзүүлэлтээр өрсөлдүүлж, дүгнэхэд тэргүүн байранд 7 дугаар багийн төлөөлөл “Үүрэгтэн”, дэд байранд 2 дугаар багийн төлөөлөл “Defends social”, гутгаар байранд 6 дугаар багийн төлөөлөл…
Зохиогч: cool
Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмаа энэ жил 38 дахь удаагаа 12 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай. Харшийн сүлд модны наадам энэ жил “Ам цагаан хулгана аз…
Ерөнхийлөгч ээждээ зориулж Яармагийнхаа хашаанд шинэ байшин эхлүүлжээ. (Ерөнхийлөгч ч гэж дээ түүнээс гадна эгч, дүү хоёр нь, ач зээ нар нь бий шүү дээ…) Гэтэл сошиал сүлжээгээр “нас өндөр гарсан ээждээ ийм тансаг харш бариад яах гэж байгаа юм бол ” гэсэн илт тавласан, доромжилсон, хорссон сэтгэгдлүүд хөврөх… Сэтгүүлч би одоогийн Ерөнхийлөгчийг энэ албандаа сонгогдоогүй байхад, 2016 оны УИХ ын сонгуульд ялагдчихаад гудамжинд “лааз өшиглөж” явахад нь “Гэргий” гэдэг нэгэн нэвтрүүлэг хийсэн юм. Учир нь миний ижий хэт залуухнаараа (58 хан насандаа ) хорт хавдраар өнгөрчхөөд би гэдэг хүн ижийтэйгээ авахуулсан олигтой ганц зураг ч үгүй хоцроод сэтгэлээ урж…
Барилгын салбарт “Water Jet” гэх шинэ технологи нэвтрээд таван сар болж буй. Энэхүү шинэ технологи нь гоёлын чулуун хивснээс авахуулаад чулуугаар хийж болох бүхий л хийцийг бүтээл болгодогоороо онцлог. Уг технологийг анхлан Монголдоо нэвтрүүлэн хэрэглээнд оруулсан “Байгалийн чулуун хийц” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Дэлгэрбаяртай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд анх удаа “Water Jet” гэх технологийг танай компани оруулж ирэн хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэхүү технологийн онцлог, давуу тал нь юу вэ? Манай байгууллагын хувьд чулуун урлалыг орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн дэвшилтэт технологиор төрөл бүрийн бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн чулуугаар хийж, бүтээдэг салбартаа анхдагч үндэсний компани юм. Байгалийн цэвэр чулууг ашиглан гэр ахуйн…
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс хойш шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт зарим арилжааны банкны удирдлагыг шалгаж байгаа аж. Тодруулбал, Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсэг “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулсан аж. Улмаар дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан хэрэгт холбогдоод байгаа юм. Ч.Алтанхуягийн хэрэгт…
Онцгой стильтэй тэрбумтан Монголын хамгийн онцгой стильтэй төгрөгийн тэрбумтанаар “Өгөөж”-ийн захирал С.Түмэнгэрэл тодроод байгаа аж. Боовны бизнес хийдэг хүн гэхэд эрэгтэй загвар өмсөгчдөөс ч илүү гаднах төрхөндөө анхаардаг гэнэ лээ. Түүнийгээ нотлох гэсэн мэт сүүлийн үед цав цагаан теди өмсөж, зүрхэн хэлбэртэй бээлий углаж, Барон Унгерын байлдагч аятай малгай духдуулчихсан энэ тэнд тэндэхийн ёлка хэсээд яваад байгаа сурагтай. Түүний энэхүү загварын мэдрэмжийг манайхан эвэртэй туулай үзсэн юм шиг л хүлээн авч буйг эх сурвалж онцолжээ. Харин ноён С.Түмэнгэрэл шиг романтик хүний хувьд ердийн үзэгдэл. Тэр тусмаа ингэж хувцаслачихаад ганцаараа энд тэнд явах нь аргагүй зүрх зориг. Магадгүй мөнгө нь ихдэхээр…
Реппэр GEE ном гаргажээ Хар арьстнуудын үзэл бодлоо илэрхийлэх гол, чухал зэвсэг болсон үглэл буюу манайхаар дайралцаан хэмээх ёгт хэлц үгс өдгөө цагт дэлхий даяар орчин үеийн хөгжмийн урлагт “рэп” гэсэн чиглэлийг бий болгосон гэдэг. Энэ урсгалын Монгол дахь анхдагчид нь яах аргагүй рэп дуу, бүжгийн “Хар сарнай” хамтлаг байсныг хэн хүнгүй мэдэх биз. Харин одоо цагт үндэсний үзэл ханхлуулж, залуусыг зөв тийш нь уриалан дуудаж, үглэн дуулж байгаа дуучин бол Рэппер Gee буюу Т.Мөнх-эрдэнэ билээ. Түүний хэвлүүлсэн цомог ямар ч реклам, суртачилгаагүйгээр “CD шоп”-уудаар амжилттай борлогдож, үүндээ ч тэрбээр сэтгэл хангалуун явдаг гэсэн. Тэгвэл тэрээр ном бичиж хэвлүүлжээ. Реппэр…
Тютю” давлагааг Л.Насанбуян үргэлжлүүлэв “Voice of mongolia”,“Оддын эрэлд-2”, “Л.Балхжавындууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг оролцогчдын нэг дуучин Л.Насанбуян. Хоолойн цар хүрээгээрээ урлагийнхан дундаа хамгийн “чадварлаг”нэгэн хэмээн үнэлэгддэг тэрээр стилист Bunny.гийн урласан тютюгээр гоёх болжээ. Энэхүү тютюны үзмэн ягаан өнгөөр загвар өмсөгч Т.Ундармаа гоёсон бол түүний араас Э.Батшугарын залуу амраг гэгддэг жүжигчин Янжиндулам бүдэг ягаан өнгөөр, МУГЖ дуучин Т.Ариунаа ногоон өнгийг нь өмсөж байсан юм. Харин тэдний араас дуучин Л.Насанбуян шинэ жилийн арга хэмжээнүүдэд нарны цацраг мэт шар өнгийн тютю даашинзаар гоёх болжээ. Өөр өөрийн өнгө төрхтэй, капронан материалтай энэхүү тютю даашинз нь 1250 ам.доллароор үнэтэй гэнэ лээ. Дэлхийн алдарт…
Заримдаа сошиалын одуудыг хараад танд “Би яаж амьдраад байгаа юм бэ” гэх бодол төрдөг үү. Ийм бодол төрүүлдэг хүмүүс бол дуучин Ану буюу Х.Уранхолбоо, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар. Анугийн амьдрал кино, клип цаашаа. Яг л гүнж шиг амьдардаг гэх төсөөллийг 324 мянган дагагчиддаа үнэмшүүлж идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд бүх хэрэглээгээрээ мөнгө олох аргыг олж чадсан айхтар бүсгүй. Түүний өрсөлдөгч нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа. Тэрээр 268 мянган фентэй. Бага хүүхдээ гаргаад гэртээ суух 2 жилийн хугацаанд “Бэлэг” төслийг хэрэгжүүлж 144 дугаар гаргаж амжсан. Эх сурвалжийн мэдээллээр Д.Одзаяагаар бараа бүтээгдэхүүн сурталчлуулахад, 3 сая төгрөгийн ханштай гэнэ. Харин Анугийнх 500 мянгаас 5 сая хүртлэх…
Монгол хувцас өмссөн хүмүүс цаанаа л нэг намбалаг, нүдэнд дулаахан харагддаг. Тэрбээр ч гэсэн хөх цэнхэр өнгийн дээл өмссөн нь нэг их өндөр биш түүнийг нуруулаг харагдуулж, бурханлаг чих, хорголжин алаг нүд, ази маягийн хамар, ялимгүй өргөндүү шанаатай шаргал царайд нь зохисон байлаа. Дунд сургуульд байхдаа “Олимпиадын хүүхэд” гэх нэртэй, даруухан хэрнээ бас ч нухацтайхан дуугарчихдаг, шаггүй хөдөлмөрч хүүхэд байсан нь түүнийг өнөөгийн энэ өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн байх. Таньж мэдэх сайн нөхөд, хамтран ажиллагсагд нь ч ийнхүү үнэлдэг, хэлдэг юм билээ. Хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй Г.Ганбаясгах гэх энэ бүсгүй дөнгөж хорин хэдхэн настайгаасаа эхлэн сайн дуурын үйлсэд бие сэтгэлээ…
