Зохиогч: cool

Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин цагаан алчууртай, ташуур барьсан баруун гараа өргөсхийн яваа тэр эрийг хараад “Зайлуул, Дагва шив дээ” хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв. Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй нийлэн ханхална. Дэнсмаа жалавчныхаа халсан усыг яаран уудлаж, хүйтэн усаар солив. “Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна” гэж бодоод дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад, наашлахдаа…

Цааш унших

Хадаан брэндийн үүсгэн байгуулагч, амжилттай энтрепренер Э.Оюунцэцэг COSE Talk буланд уригдаж Америкийн гоо сайхны зах зээлд Хадаан брэндийг хэрхэн амжилттай гаргасан, бүсгүйчүүдийн мэдэхийг хамгийн их хүсдэг асуулт, яагаад улаан уруулын будаг хамгийн шилдэг сонголт болох талаар ярилцлаа. COSE: Энэ өдрийн мэнд, юуны өмнө танд эх орныхоо нэрийг гарган Америкийн гоо сайхны зах зээлд Хадаан брэндийг амжилттай гаргасан 1 жилийн ойн мэнд хүргэе! Шинэ жилийн уур амьсгал цаг тутам цалгисан эдгээр өдрүүдэд та хэр завгүй байна вэ? Ямар ажил дээр ажиллаж байна вэ? Оюу: Сайн байна уу, Хадаан брэндийг хэрэглэдэг, хамтран ажилладаг бүх сайхан охид бүсгүйчүүддээ, хүмүүстээ баярлалаа, Хадааныг хэрэглэж үзсэн…

Цааш унших

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү мэдрэг эмзэг хүмүүс байдаг. Биеийнх нь жаахан л өө сэв тэднийг шаналгах хангалттай шалтгаан болдог гэвэл хилсдэхгүй. Үүнээс болж тэдний өөртөө итгэх итгэл нь навс унаж, эрчүүдээс цаараглан холдож, бүр сексээс татгалзах тохиолдол ч бий. Ингээд та бүхэндээ эмэгтэйчүүдийн толгойд орж ирдэг 15 төөрөгдлийг хүргэж байна. 1. Язралт Эрчүүд эмэгтэйчүүдийн язралтанд тийм ч их анхаарал хандуулдаггүй байна. Тиймээс бүсгүй минь өөрөөсөө зоволгүй, өөртөө итгэлтэй байгаарай. 2. Том өгзөг гоё Эмэгтэй хүн бүр сайхан өгзөгтэй байхыг хүсдэг. Эрчүүд ч гэсэн сайхан өгзөгтэй бүсгүйд татагддаг нь үнэн. Гэхдээ тэглээ гээд танд хайргүй, тэрчлэн таны өгзөг түүнд таалагддаггүй гэсэн…

Цааш унших

Эдийн засагч, Колумбын их сургуулийн магистр, арт-коуч Ж.Цэцэгсүрэн: Хүмүүс намайг “чи чадахгүй” гэж няцаах тоолонд юу чаддагаа өөртөө харуулсан. Би чадна гэж өөрийгөө дайчилбал боломжгүй зүйл үгүй. Хүмүүс өөрөө чадаагүй бол бусдын урам зоригийг мохоож болохгүй. Би 1998 онд Сингапур улс руу ажлын шугамаар сургалтанд явахдаа Социализмын үед олж авсан боловсрол минь хуучирсан, гадаадад мэргэжил дээшлүүлэх ёстойг ойлгож билээ. Англи хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй, хол явахгүйгээ мэдсэн тул хэл сурч эхлэв. Хүүхдүүд нялх, сургалтанд суух мөнгөгүй тул хүнээс гуйж авсан IELTS-ийн шалгалтанд бэлдэх номыг нь хуудас хуудсаар нь ажил дээрээ нууцаар хувилж аваад шөнийн цагаар бие даан сурсан юм.…

Цааш унших

2019 оны 6 сарын 5-нд олон нийтэд ил болсон сэтгэл сэрдхийлгэм бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгасан ажлын хэсгийн ажилтнууд Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийг долоон үндэслэлээр зөрчсөн байж болзошгүй байгааг ТЕГ-аас мэдээлсэн билээ. Тухайлбал, тэд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг” конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай зэрэг хуулийг зөрчсөн байж болзошгүй аж. Үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр ч үргэлжилж байна. Харин…

Цааш унших

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Хэргийн оролцогчдын нэгийнх нь бие өчигдөр муудсанаас үүдэж шүүх хуралдаан 21.00 цагийн орчимд завсарласан. Хохирогчийн өмгөөлөгчийн бие муудсан шалтгаан нь шүүх хуралдааны танхимын зай талбай хэтэрхий бага, амьсгалах агаар дутмагаас болжээ. Тус шүүхийн шүүх хуралдааны хамгийн том танхим нь 54.5 метр.кв талбайтай. Тэр танхимд шүүгч, шүүгдэгч, улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, гэрч нийлсэн 35 хүн гурван өдрийн турш хуралдаж байна. Шүүх хуралдааны нээлтийн зураг авахаар орсон сэтгүүлчид шүүх хуралдааны танхимд хөл тавих ч зайгүй байгааг шагширсан билээ. Шүүгдэгч, хохирогч, улсын…

Цааш унших

Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгийн, тэр дундаа эртний түүх, ерөөлт Өмнөдэлгэр сумын уугуул Жонан Ханчэн Гэгээнтэн намрын тэргүүн сарын шинийн найман, есний өдрүүдэд төрөлх нутгийнхныхаа заллагаар нутагтаа морилж, сүсэгтэн олонд номын айлдвар айлтгахын зэрэгцээ Ар Халхын Утай Гүмбэм хэмээн алдаршсан Балдан Брайвун хийдийн Маанийн бүтээлийн хуралд оролцлоо. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Д.Энхзул, ЗХЖШ-ын тасгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, залуу аварга Э.Оюунболд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатар, “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнай, “Хүслийн өнгө” компанийн захирал О.Мөнхчулуун, “Gold tod” ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнэ, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Баярсайхан, Т.Баярбаатар, Ц.Отгонбаатар…

Цааш унших

Бохир улс төр, авлига шургалсан шударга бус тогтолцоо ажилгүйдэл, ядуурлыг бий болгож, нийгэмд гажиг үүсчихлээ гэдгийг монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Одоо үүнээс гарах ямар гарц байна вэ гэсэн асуултын хариуг нийтээрээ хайцгааж буй. Тогтолцооны гажиг юунаас үүссэн байх вэ. Буруутан нь хэн бэ? Шударга бус нийгмийг бүтээсэн, тогтолцооны гажигийн нэг хэсэг Үндсэн хуульд байна гэсэн санааг сүүлийн 10 жил хуульчид, хууль тогтоогчид нэлээн ярьж байгаа. Мэдээж хэрэг бүх бурууг Үндсэн хуульд тохох учиргүй. Гэхдээ засаглалыг бүрдүүлэх зарчмаа хуульчилсан Үндсэн хуулийн заалтууд цаг үеэсээ хоцрогдсон нь тогтолцооны гажгийн нэг том шалтгаан гэдэгтэй олон хүн санал нийлэх болсон. Үндсэн хуулийг өөрчлөх…

Цааш унших

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаа эрүүл мэндийн салбар, байгууллага, ажилтнуудынхаа үйл ажиллагааг сурталчлах зорилгоор  “Бидний бахархал” цуврал сэтгүүл гаргаж эхлээд байна. Эхний дугаарт найман ажилтны ажил, амьдралын гараа, туршлага, мэргэжлийнх нь талаар хөрөг  нийтлэл гаргасан бөгөөд  нийт ажилтнуудаа үе шаттайгаар танилцуулах юм.

Цааш унших

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын хувь хүний харилцааны ур чадварыг сайжруулж, ажлын байрны стрессийг бууруулах зорилгоор “Эерэг хандлагыг түгээцгээе”, “Аз жаргалыг халдварлуулья”, “Ажлын байрны стрессийг бууруулах нь”, “Харах өнцгөө өөрчлөх нь” сэдэвт сургалтыг Сэтгүүлч, хөтлөгч, коуч, арт терапист, гэр бүл судлаач Г.Энхчимэг, Сэтгэл зүйч Я. Ариунболор, Сэтгэл зүйч, гэр бүл судлаач, доктор Г.Наранбаатар,  Хүний их эмч, эрх зүйч, доктор Б.Одгэрэл нартай хамтран зохион байгуулав. Түүнчлэн Японы сэтгэл…

Цааш унших