Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийг ЭМЯ-ны хөтөлбөр зохицуулах нэгжээс салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамны Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулан нэгжид (ХЗН) гадаад харилцааны туслах ажилтны сонгон шалгаруултанд урьж байна. Гадаад харилцааны туслах ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ. Төслийн гадаад харилцааны чиглэлээрх үйл ажиллагааг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх Төслийн багийг шаардлагатай мэдээллээр хангаж, холбогдох уулзалтуудад бэлдэх болон зохион байгуулах Салбар хүлээн авагчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эх, нэгдсэн тайланг орчуулах Төслийн бусад англи хэлний бичгийн…
Зохиогч: cool
Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагад Э.Оюунболдод хариуцлага тооцох саналтай байгаа тухай дурьдсан бөгөөд Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шаардлага хүргүүлэх нь: “Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна. Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга,…
Түшиг суманд атар газар эзэмшсэний 60 жилийн ажлын төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус сумын “Бооцын тариа” ХХК болон “Шивээт хайрхан” ХХК-ийн дэмжлэг, санаачилгаар Хүүхдийн тоглоомын талбайг бүрэн шинэчилж, засвар үйлчилгээг хийж, хүлээлгэн өгсөн байна
БНСУ-ын Пёнчон хотод 8-р сарын 10-11-нд зохион байгуулагдсан “Дэлхийн оюуны спортын их наадам”-д 17 улсын 1500 гаруй өсвөрийн тамирчид оролцож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн сурагч , “Таван Хан” шатрын клубын тамирчин ОУ-ын дэд мастер Доржсүрэнгийн Цэлмүүн 09 хүртэлх насанд алтан медаль, 10 хүртэлх насны мастер ангилалд мөнгөн медаль, мөн түүний ах Доржсүрэнгийн Чингүн 11 хүртэлх насанд алтан медаль, 12 нас хүртэлх мастер ангилалд шагналт 4-р байранд шалгарч улс орныхоо нэрийг дэлхийн давцанд мандууллаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг энэ сарын 9-ний өдрөөс явуулж эхлүүллээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу улс хоорондын шинэ чиглэлийг ийнхүү нээж байна. Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулснаар иргэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваариар тохилог орчинд үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Шинэ үйлчилгээг Монголын талаас Сэлэнгэ аймгийн “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК гүйцэтгэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас мягмар, лхагва, пүрэв, баасан, ням гарагт өглөөний 04:30 цагт, ОХУ-ын Улаан-Үд хотоос даваа, мягмар, лхагва, пүрэв, бямба гарагт 12:00…
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэн богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа учир та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, гэр хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх, голын салаа, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Халхын голын дайн эхэлсэн эхний өдрөөс сүүлчийн өдрийг хүртэл дайсан этгээдтэй нүүр тулан байлдаж ялалт авчирсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тэргүүн таван морьт хорооны нэг бол Матадын 8-р морьт дивизийн 22-р морьт хороо юм. Энэ хорооны дайчид дайны хүнд бэрхийг даван туулж дайсантай халз тулан байлдан давшсаар шийдвэрлэх цохилт эхэлсэн эхний өдрөөс Эрс уул, Хулд овоо, Дархан уулын заагаар эх орны хилд тулан очиж, Зөвлөлт-Монголын цэргийн бүлэглэлийн баруун жигүүрээр хүчтэй цохилт өгөх гэсэн Японы асар их хүчний эсрэг дөрвөн сарын турш сөрөн зогсож ширүүн байлдаж ялалт байгуулснаар Халхын голын дайныг дуусгасан юм. Тамсагийн 8-р морьт дивизийн тэргүүн хороо гэгдсэн энэ…
Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хамгийн их хөндөгдөж буй сэдвийн нэг нь шүүхийн тухай асуудал. Өрнөж байгаа хэлэлцүүлэгүүдээс хамгийн их анхаарал татаж, санал шүүмж сонсож байгаа сэдвийн нэг нь энэ юм. Шүүгчдийн цалин 2013 оноос нэмэгдсэн. Гэсэн хэдий ч шүүгчид асар их хөрөнгөжсөн. Тэдний хөрөнгө тэрбумаар хэмжигдэж байгаад нийгэм одоо ч гайхаж бас эвгүйцэн, дургүйлхэж байгаа. АТГ шүүгчдийн хөрөнгийг шалгаж байгаа ч зарим нь эх үүсвэрээ нотолж чадахгүй байгаа баримтууд ч ар араасаа цацагдаж буй. Энэ салбарт авилга нүүрлэсэн гэдэгт нийгэм одоо огт эргэлзэхгүй болжээ. Харин УИХ дээр хэлэлцэгдэж буй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шүүхийн эрх мэдэл хариуцлагыг…
Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Монгол улсын Засгийн газраас баталсан 2019 оны 193 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллаж 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ АЯН”-ы хүрээнд өдөрлөг зохион байгууллаа. Тус эмнэлгийн захиргаа ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласны дүнд нийт ажилчдынхаа 70 гаруй хувьд нь санхүүгийн бодит дэмжлэг үзүүллээ. Үүнд: 3 ажилтанд 5 ханатай гэр, 12 ажилтанд нийт 3.6 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, 1 ажилтанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний урт хугацааны санхүүгийн тэтгэмж, 4 ажилтны асрамжинд…
Цөсний замын битүүрэлтэй төрсний улмаас элэг нь хатуурч өвчилсөн бяцхан охин Б.Амингэрэлд Монголчууд амьдрал бэлэглэхээр хандив өргөх аяныг өрнүүлсэн билээ. Охины хагалгаа амжилттай болсон. Тэгвэл аюултай үе ард өнгөрсөн талаар аав Э.Батмөнх мэдээлэл хийлээ. Тэрбээр “Уучлаарай хэнд ч мэдээлэл өгөхгүй ямар ч мэдээлэл тавиагүйд үнэхээр их уучлаарай. Миний Монголын сайхан сэтгэлт ард түмэн минь миний охин хагалгааны дараа маш олон хүнд үеүдийг давж маш их бид хоёрыг сандаргалаа. Ийм учраас бид мэдээлэл хэнд ч өгөөгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд байн байн хүүхэд муудаж дахин дахин хагалгааны өрөө рүү гүйх тэр сэтгэл зовнисон тэр хүнд өдрүүдийг зүгээр л чимээгүй залбиран өнгөрүүлэхийг хүссэн юм. Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна. Одоо…
