Зохиогч: cool

Баяр наадам зохион байгуулах хороо бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг нууцдахыг хичээж байгаа энэ цаг үед бөхчүүд нэг нэгээрээ сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдлээ. Харин Э.Оюунболд аварга мэдэгдэл хийгээгүй байна.  Тодруулбал, 1. Улсын арслан П.Бүрэнтөгс ЦЭВЭР 2. Улсын арслан Ц.Содномдорж ЦЭВЭР 3. Улсын харцага Б.Бат-Өлзий ЦЭВЭР 4. Улсын харцага Д.Анар ЦЭВЭР 5. Улсын аварга Н. Батсуурь ЦЭВЭР 6. Шинэ начин А.Давааням ЦЭВЭР 7. Шинэ начин Б.Цэдэнсодном ЦЭВЭР 8. Аварга Сүхбаатарын Мөнхбат ЦЭВЭР 9. Манлай начин Э.Энхбат ЦЭВЭР 10. Дааганы эзэн Б.Орхонбаяр ЦЭВЭР 11. Улсын аварга Ч.Санжаадамба ЦЭВЭР 12. Шинэ начин Н.Баярбаатар ЦЭВЭР 13. Улсын начин Д.Цэрэнтогтох ЦЭВЭР 14 . Улсын начин Ж.Ням-Эрдэнэ  ЦЭВЭР 15.  Дашдоржийн…

Цааш унших

Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засалыг амжилттай хийлээ. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг юм.

Цааш унших

2019 онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохионо. Энэхүү ойг тохиолдуулан эх оронч үзэл санааг ард иргэдэд хүргэх, залууст сурган захих зорилготой “Халхын голын домогт 6 дугаар дивизийн дарга, хошууч Ч.Шаарийбуу”-ийн тухай нийтлэлийг хүргэе. Өнөөгийн бидний жаргалант амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан зоригт өвөг дээдсийн минь шарилын чулуу бүлээн байна. Баатар хөвгүүдээ хүлээсэн Халхын гол бүүдгэр байна. ХАЛХЫН ГОЛЫН ДОМОГТ 6 ДУГААР ДИВИЗИЙН ДАРГА, ХОШУУЧ Ч.ШААРИЙБУУ Хэнтий аймгийн Галшар сум бол хэзээнээсээ суу билэгт мэргэд, эр зоригт дайчид, алдарт хурдан хүлгүүдээрээ Монгол даяар алдартай нутаг билээ. Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Цэгмэдийн Гайтав нэгэнтээ: Хүний сэтгэлийн…

Цааш унших

Үндэсний их баяр наадамд тав болон  түүнээс дээш давсан бөхчүүдээс  сэргээшийн  шинжилгээ авдаг. Энэ  жил тав болон түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-д илгээсэн. Шинжилгээний хариу ирсэн бөгөөд Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Харин Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос “Шинжилгээний хариу гараагүй” гэж мэдэгдсэн. Ямартай ч сэргээшийн шинжилгээний хариу гарч бөхчүүд рүү залгаж “цэвэр”, “бохир” гэдгийг мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар 16 бөхөөс НАЙМ нь сэргээш хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо сэргээш хэрэглэсэн бөхийн нэрийг зарла хэмээн мэдэгдэж байгаа юм.…

Цааш унших

Иргэдийнхээ эрүүл мэндэд үзүүлэх хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах чиглэлээр ажилладаг  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийнхөн сүүлийн үед их хөөрхөн хэрэгтэй зөвлөгөөг энгийн бас товч ойлгомжтойгоор хүмүүст хүргэдэг болжээ. Энгийн хэрнээ ойлгомжтой эрүүл мэндийн ийм зөвлөгөөнүүд их хэрэгтэй шүү. Энэ удаад анитибиотикийн дур мэдэн хэрэглээний талаар ийм сэрэмжлүүлэг гаргажээ. БАЯРЛАЛАА НЭМҮТ-ИЙНХЭЭН. Гэр бүлээрээ эрүүл байх, эрүүл байлгах нь ганц ЭМЯ-ны биш иргэн бүрийн үүрэг билээ.

Цааш унших

Зуны улиралд зөгийний аж ахуйгаа арчилж тордон, амтат балаа савлах ажилд ханцуй шамлан ордог дуучин М.Нарантуяа буюу Нара дуу хуураас хөндийрөөд удаж байгаа. Эх орондоо амрахаар ирсэн охин дүүгээ угтаж, гэр бүлийнхэнтэйгээ хамт зуслангийн газартаа амарч буй тэрбээр амттай хоолоор ёстой л шагшруулж суугаа аж. Чанасан цай, хийсэн хоолныхоо зургаар цахим орчинд эрчүүдийн арааны шүлсийг асгаруулж өгч байгаагаа ч тун сайн мэднэ. Нүүр будах урлагаас гадна хоол хийх авьяасаараа хэнийг ч дагуулахгүй гэдгээ өөрийн биеэр баталдаг М.Нара “Эрчүүд ч надтай биш, цуйвантай минь л суух байх даа” хэмээн хошигноод авчээ. Мөн зөгийний аж ахуй дээрээ хэрхэн ажилладаг болохоо харуулахын тулд…

Цааш унших

Оюутан ахуй цагаасаа эхлэн үерхэж нөхөрлөсөн дотны найзуудынхаа гэр бүлийг үймүүлж, алдар нэрд гарсан хойно нь айлын нөхөр булаагаад байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Их сургуульд байхдаа ангийн анд, дуучин Б.Болдыг огтхон ч тоож хардаггүй байсан тэрбээр тухайн үедээ олны танил нэгэн эрхэмтэй тун ч дотно харилцаатай явсан гэгддэг. Тиймдээ ч уран бүтээл, хувцас гоёлын зардалд түүртэлгүй олонд танигдсан дуучин бүсгүй гоо сайхны нэлээд олон мэс засал хийлгэсний дотор хөхөө томруулах шийдвэр нь хожим чамгүй амжилтанд хүргэсэн байдаг. Ангийн найзууд болох дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарынхаа гэрээр орж гарч, жаргалтай амьдралыг нь дэндүү ойроос мэдэрч явсан түүнд “Нэг л өдөр…

Цааш унших

Монгол Улсад Зөгийн аж ахуй үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хөтөлбөр: Өнөөдөр орой 20 цаг 30 минутаас эхлэх үдшийн цэнгүүнд МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, Харш хамтлагийн дуучин Баасандорж, жүжигчин Магсаржав нар оролцоно.

Цааш унших

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, хацар гоо охидынхоо нэрийн хуудас нь болж явсан мисс А.Баярцэцэг өнөөдөр тун ч баяртай мэдээ дуулгав. Мэддэг боловсрол, авьяас чадвараараа үе тэнгийн мисс, загвар өмсөгчдийн өмнө гишгэдэг тэрбээр Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-н анхны Монгол оюутан болж очих нь ээ. Энэ тухайгаа мисс бүсгүй маань “24 нас хүрчихээд “Мэргэжлээ солиод жүжигчин болно” гээд ажлаасаа гарч байхад цөөн хэдхэн хүнээс бусад нь “Амьдралаа сүйрүүлэх нь, хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл. Хайран сурсан мэргэжил, нас нь оройтсон, урлагаар хоолоо олж идэхэд хэцүү” гээд л ятгаж…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа дөрвөн ч хүүхдийг нь төрүүлж өгсөн мөртлөө “Тэргүүн хатагтай” нэр зүүж чадалгүй хаягдаж хоцорсон. Нэлээд олон жилийн өмнөөс Анжелина гэх орос бүсгүйтэй амьдарч буй Ерөнхийлөгч маань Марат, Муратаас гадна ихэр хүү гээд мөн л дөрвөн хүүтэй болсон тухай яригддаг нь нууц биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа. Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан гэдэг. Анхны амьдралдаа…

Цааш унших