Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

    06/28/2025

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Богд ууланд самар түүж байсан иргэн унаж нас баржээ
Папарацци

Богд ууланд самар түүж байсан иргэн унаж нас баржээ

Эрхэм админBy Эрхэм админ10/26/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Иргэд өөрсдийн эрүүл мэнд, амь биеэ хамгаалахгүй байснаас золгүйгээр нас барсаар байна.

Ялангуяа самар түүж мөнгө олохоор ууланд гарсан хүмүүс эрсдэлд өртөж буй юм. Уржигдар л гэхэд Богд хан уулын Кувейтийн ам гэж сүүлийн үед нэрлэх болсон, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагддаг Түргэний аманд самар түүж явсан иргэн амиа алджээ. Тэндээс энэ сарын 23-ны 10.00 цагийн үед хэсэг хүн хушны самар түүж байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд оршин суух бүртгэлтэй 25 настай залуу зургаан метр өндөр хуш модонд авирч гарч боргоцой унагаж байгаад осолдон газар дээрээ нас барсан гэнэ.
Самар түүж буй иргэдтэй холбоотой өөр нэг мэдээлэл хүргэхэд, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хавцалт замбал гэдэг газраас самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 63 настай А сураггүй болоод цөөнгүй хонож байна. Тэрбээр энэ сарын 16-нд 28 хүний хамт самар түүхээр дээрх газарт очсон бөгөөд сураггүй алга болсон гэх мэдээлэл уржигдар онцгой байдлын байгууллагад ирсэн аж. Үүний дагуу тус сумын нутаг, Цахрын даваанаас Хавцалт замбал хүртэлх нутаг дэвсгэрт дээрх сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагаа зохион байгуулж буй аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.