Хүний биед хэрэгтэй С витамин, органик хүчлээр баялаг хармаг говь нутгийнхны амны цангааг тайлдаг цорын ганц жимс. Гэтэл сүүлийн жилүүдэд ашиг хайсан хүмүүсийн балгаар хармаг жимс устах аюул нүүрлээд байна. “Хатан Хармаг” ХХК нь хармаг жимсийг хамгаалах,арчилж ургуулан говь нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахыг зорин ажиллаж байна. Хармаг жимсийг тогтмол хэрэглэснээр: Цус цэвэршүүлж төлжүүлж эрүүл залуу байлгана. Цусны даралт ихсэхээс сэргийлж даралт тогтворжуулна Дархлаа сэргээж биеийн эсэргүүцэл сайжруулна. Гэдэс дотор цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна. Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ. Уушигны үйл ажиллагааг сайжруулна. Ядаргаа тайлна. Харшлын эсрэг үйлчилгээтэй. Бэлгийн чадавхи сайжруулна.
Зохиогч: cool
Намайг Гэдэс гэдэг. Би энгийн амьдралтай нэгэн. Бас тун чухал эрхтэн. Эзэн бид 2 олон жилийг амар амгалан өнгөрөөсөн ч ойрын үед мэдэх мэдэхгүй олон зүйл намайг сандаргах боллоо. Эзэн юу хамаагүй идэж, уух болсноор л энэ бүхэн эхэлсэн юм. Хөгжилтэй юм шиг хэрнээ харамсмаар түүх л дээ. Хэзээ нэг өдөр миний амьдрал хэвийн болж, бид нэг зорилготойгоор эрүүл аж төрөх сайн цаг ирнэ гэж найдаж байна. Эзэн маань өглөө бүр жингээ үздэг. Өнөө өглөө урьдын адил сунасан гэдэс тулаад жин дээрх тоогоо харж чадсангүй. Уурандаа намайг балбаж цохисон. Үнэндээ би буруугүй шүү дээ. Өнгөрсөн шөнө зурагтаар кино үзэнгээ 1…
Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас хэд хэдэн газар үерт автаад байгаа билээ. Тиймээс иргэд доорх зөвлөмжийн дагуу үер усны аюулаас сэрэмжилж, үер усны дараах халдварт өвчнөөс эрүүл мэндээ хамгаалахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна.
Хүүхдийг хөхөөр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногт зориулан ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, сошиал дах Одонтой ээжүүдийн болон Аавуудын групп хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Энхнасан нар үг хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэхийн тулд төр засаг, ажил олгогчдын зүгээс авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар түүнчлэн гэр бүлийн хүрээнд эрчүүд, аав нар хөхүүл ээж, үрд хэрхэн дэмжиж туслах талаар уулзалтад оролцогчид санал, туршлагаа хуваалцаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Мөн төрсөн эхийн сэтгэлзүйн талаар мэргэжлийн сэтгэлзүйч Ш. Байгалмаа мэдээлэл өгөв. Ая дуугаа өргөсөн уран…
Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас хэд хэдэн газар үерт автаад байгаа билээ. Энэ сард нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх, хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Түүнчлэн үер усны аюулын дараа халдварт өвчнөөс дараах…
Японд тарган хүнийг даргаар томилдоггүй гэнэ. Учир нь өөртөө анхаарал тавьж чадаагүй хүн бусдыг, байгууллагыг цаашлаад эх орондоо ихийг хийж бүтээж чадахгүй хэмээн үздэг аж. Харин Монголд эсрэгээрээ. Цүдгэр гэдэстэй, түнтгэр хүн бүр дарга хийдэг гэхэд хилсдэхгүй биз. Илүүдэл жин буюу таргалалт бол өвчний үндэс суурь. Үүнийг ч өнөөх бүдүүн дарга нараар жишээ болгон дүгнэж болохуйц. Шуналдаа хөтлөгдөж, идэж ууж шамшигдуулсан дарга нар хэцүү нэртийнд хэд хоноод удалгүй өвчин нь сэдэрч, эмнэлгийн бараа харах нь элбэг. Тэдэнд зонхилох өвчин нь чихрийн шижин болон зүрх. Тэгвэл дарга нарын өвчин жирийн иргэдэд төдийгүй хүүхдүүдийн дунд огцом нэмэгдсэн нь эмч нарын сэтгэлийг түгшээх…
“Өгзөг” Баярмаа: Би хувцаснуудаа Нарантуул захын комиссын бараанаас авдаг Нүцгэн өгзөгнийхөө зургаар алдарших дөхсөн Б.Баярмаа сошиал ертөнцөд мартагдахгүйн тулд элдэв зүйл сэдэх нь бий. Өгзгөндөө кола хавчуулж, өөрийгөө цаг үргэлж рекламддаг тэрбээр хэт задгай амьдралаа ингэж тодорхойлжээ. “Би усанд оролгүй 7 хоног явж чаддаг. Гэрээ цэвэрлэхгүй 10-аас ч илүү өдрүүдийг өнгөрүүлж байгаад нэг цэвэрлэдэг. Миний шкаф хэзээ ямагт замбараагүй байдаг. Би гарахаасаа өмнө наян юм өмсөж үзэж байгаад таалагдсан хувцаслалт үүсгэхийн тулд хиртэй, эсвэл хэтэрхий гэж бусдад хэлэгдэх хувцсыг өмсдөг өдрүүд олон байдаг. Зарим өдрүүдэд юу ч хамаагүй өмсдөг, юун фэйшн, юун гоё харагдах. Юу ч надад хамаагүй, би зүгээр…
Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр болж “Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр”-ийг батлав. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, “иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна” гэж тусгасан байна.
Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ нь нотолгоонд суурилсан, хөтөлбөрт чиглэсэн дэлхийн стандартыг нутагшуулах явдал юм. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор, дагалдах хэрэгсэл, тээвэрлэлт суурилуулатын үнэ нийтдээ 851,388,100 төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийхээр хүрэлцэн ирээд байна. Энэ төсөл зөвхөн багаж тоног төхөөрөмж суурилуулаад зогсохгүй эх барих, эмэгтэйчүүдийн эмч, инженер…
