Зохиогч: cool

“Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” уулзалт 2019 оны 8-р сарын 6-ны өдөр Блу Скай Тауэрийн Кристал танхимд боллоо. Уулзалтын эхэнд эхийн сүү мэт цагаан хадгыг алган дээрээ дэлгээд уран тод хөдөлгөөнөөрөө ээж хүүгийн нандин холбоог уран бийрээр хөрөглөн буулгах мэт бүжих бүсгүйн чадвар, аялгуут хөгжимтэй хослон танхимын уур амьсгалыг эхийн сүүн сэтгэлээр дүүргэх шиг цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, аньсганд нь нулимс гялтгануулж орхив. Бяцхан үрсээ тэврээд ирсэн одонтой гэр бүлүүд, төрөх дөхсөн эхнэрээ хөтлөөд ирсэн залуу хосууд, өтөл буурал гэлгүй хань ханиндаа хүрээд ирсэн ахмад настнууд гээд уулзалтыг зорин ирсэн зочдыг харсан ч шөнөөс эхлэн зүсэрсэн бороонд…

Цааш унших

НЭМҮТ болон Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын Сургалтын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хүрээнд эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх” сургалт энэ сарын 5- нд НЭМҮТ дээр эхэлсэн. Сургалтад нийт аймаг, орон нутгаас Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон мэргэжлийн хяналтын байцаагч, Засаг даргын тамгын газрын ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл хамрагдаж байна. БНСУ-аас Орчны эрүүл мэндийн хяналтын албаны захирал Yi geon-ho тэргүүтэй эрдэмтэн, профессор, судлаачид мөн Солонгосын олон улсын сургалтын төвийн ажилтнууд хүрэлцэн иржээ. Засгийн газрын 374 дүгээр тогтоол,…

Цааш унших

Эхийн сүү бол маш их ашигтай. Тэртусмаа хүүхдийг 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр хооллох ёстой гэдгийг хүн бүр мэддэг ч 6 сар хүртэлх нялхасын дөнгөж 47 хувь л эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь судалгаагаар илэрсэн байдаг. Энэ нь эхийн сүүгээр хооллолтын түвшин буурч байгааг илтгэж байгаа юм. Ийнхүү буурч байгаагийн гол шалтгаан нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэт нэг талын мэдээлэл бүхий зар сурталчилгаа болж байна. Учир энэ нь эхчүүдэд буруу ойлголт төрүүлэх, улмаар хүүхдээ хөхүүлэхгүй байх сонголт хийхэд нөлөөлж байгаа юм. Тухайлбал, 2014 оноос 2019 оны хооронд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ дэлхий дахинд 45 тэрбум…

Цааш унших

Лаа бол маш хүчтэй хэрэгсэл. Барууныхан лааны тусламжтайгаар хүслээ биелүүлж, залбирал шившлэг уншдаг гэнэ. Мөн түүгээр орон байраа сөрөг энергиэс цэвэрлэн, гуниг гутралаа үлдэн хөөхөөс гадна нойргүйдлээ ч эмчилдэг аж. Мөн ногоон лаа мөнгө дууддаг ажээ Лааны ид шид Лааны учир утгыг одоогийн эрдэмтэд биш эрт дээр үеэс л мэдэж олж тогтоосон байдаг байна. Мексикийн ард иргэд лааны ид шидийг эртнээс амьдралдаа хэрэглэж ирсэн ард түмэн юм гэнэ. Тэд гариг өдрөөр өөртөө ээлтэй лааг сонгон хэрэглэж ирсэн байна. Мөн лааны учир утгийг хэлж өгдөг дэлгүүр хоршоо ч их. Цагаан Лаа Цагаан өнгөтэй лаа нь мэлхий, жинлүүрийн ордны хүмүүсэд ээлтэй. Мэлхий…

Цааш унших

Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг. Уйтгартай намрын навчис уйлагнан унахыг харж зогссон Ундраа хөмсгөө зангиджээ. Угаасаа л тэр ийм баргар, бухимдуу, уцаартай царайтай явдаг болохоор мөчрөө гөвөх модод хүртэл түүнийг андахгүй. “Аан, нөгөөдөх чинь урвайгаад, уурлаад л явж байна” гэж дөрвөн улирал тойрч суугаад ярианыхаа сэдэв болгож амжжээ. Дааж дийлэхээргүй их уур бухимдлыг зүрхэндээ арай ядан тээж, харсан, уулзсан болгоноо элдвээр харддаг болохоор байнга бие нь өвдөнө.…

Цааш унших

Поп хатагтай Б.Сарантуяа энэ зуны ээлжит амралтаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурт дахин өнгөрүүлэхээр зорьжээ. Өнгөрсөн жилийн өдийд гэр бүлийнхэнтэйгээ цуг амраад ирсэн түүнд энэ аялал нь ихэд таалагдсан бололтой. Гурван хүүхэд нь ч тааваараа амарч зугаалж, жинхэнэ аялал хийж яваа нь энэ. Нас нэмэх тусмаа мяраалах болсон поп хатагтайн нуурын эрэг дээрх гоёл ч нэг иймэрхүү. Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн төрлийн гоо сайхны мэс ажилбар хийлгэж, шавь Б.Насанбуянтайгаа ч адилхан болоод байгаа түүний хувьд нүүр будаггүй явах нь дэндүү олширч. Тэртээ тэргүй, ихэнх цагаа тайзан дээр өнгөрүүлдэг дуучин хүнд ингэж нэг арьсаа амраах нь таатай…

Цааш унших

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг “Сайн ах” гэж хэлснээрээ буруудаж, бийлэгжүү эрчүүдээр ивээн тэтгүүлдэг хэмээн шүүмжлүүлж явсан дуучин Хишгээ одоо л нэг томоожих нь тодорхой. Үргэлж чамин хээнцэр харагддаг дуучин С.Хишигжаргал уран бүтээлдээ ч атаархам их мөнгө зарцуулж чаддагаараа урлагийнхан дунд алдартай. Нэг хэсэг ганцаараа дуулах гээд бүтэлгүйтсэн тэрбээр “Киви” хамтлагийн продюссер, дуучин Б.Ангирмаагийн ивээлд багтаж овоо хэдэн дууг нь амилуулаад байгаа. Түүгээр ч зогсохгүй, “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан дуучин Хишгээ саяхан нэгэн нууц задаллаа. Зургадугаар ангид байхдаа анхны хайртайгаа учирсан түүнийг дурлалт хөвгүүн нь үл тоосон тухай ам алдсан Хишгээ “Тэр хүн одоо харамсч байгаа…

Цааш унших

“Мисс Монголиа-2015” тэмцээний ялагч, “Азийн мисс-2018” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяаг анх МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн том охин гэдгээр нь хүмүүс мэддэг байлаа. Миссийн тэмцээнд ээжийнхээ нэр нөлөө, хичээл зүтгэлийн ачаар түрүүлсэн гэх таагүй яриа тархсан ч загвар өмсөгч бүсгүй амжилтаа ахиулж чадсанаар өөрийгөө хэн болохыг харуулж яваа. Өдгөө УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй мисс Ц.Аззаяа орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хоёр жилийн өмнөөс найз залуутай болсон гэлцдэг. Үе тэнгийн даруухан залууг амрагаараа сонгосон мисс бүсгүй хямд барааны дэлгүүрээр хамтдаа хээвнэг хэсч явдаг юм билээ. Сүүлийн үед нэлээд хэдэн кино, сурталчилгаанд тоглох болсон тэрбээр нүцгэн биеэ гайхуулахаа ч мартсангүй. Өвөрмөц төрх, гоолиг…

Цааш унших

Хаалга Орж байна – Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй. Хаалттай хаалга – Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй. Хавар Хавар ирлээ – Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна – Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно. Хавх Хавх тавьж байна – Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Хавханд орчихсон бол – Дайснууд ялна. Хэн нэгнийг хавхдан баривал – Дурын ажилдаа амжилт олно. Хоосон хавх зүүдлэвэл – Ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй. Хадаас Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. Эмэгтэй хүн хадаас хадаж байна –…

Цааш унших

Монгол улсын Засгийн газрын  “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/193 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. ГССҮТөвийн захиргаа  энэхүү хөтөлбөрийн хүрээнд Инженер техникийн алба, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба, Соёл хангамж үйлчилгээний албаны нийт 47 ажилтныг иж бүрэн ажлын хувцсаар хангалаа.

Цааш унших