Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна
Мэдээ

ХЗДХЯ: ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарна

coolНийтэлсэн: cool10/24/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэл, олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ” гэж байсан.

Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 25-ны өдөр ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг зарлах аж. ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавын хувьд :

-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хүн ил харагдах гэмтэл шархгүйгээр нас барсан.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн учир битүүлгээр нас барсан.

-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь ШШГХ-ийн Цагдан хорих байранд 64 настай Б ил харагдах гэмтэл шархгүй нас барсан.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангиас хоригдол оргосон.

-ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангийн нягтлан бодогч албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрс ууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассан хэрэгт холбогдсон.

-Хамгийн сүүлд Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар согтуудаа цагдаагийн офицерын биед халдсан байна. Цагдаагийн офицер хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байх үед нь хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар зодсноос болж, толгойдоо гэмтэл авчээ.

Хамгийн ноцтой нь тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй орд газар, аж ахуйн нэгжийнхээ лицензийг гадаадынханд худалдахаар явж буй талаар бид өмнө дэлгэрэнгүй баримтуудыг мэдээллэсэн билээ. Дээрх бүх ажлын хариуцлага алдсан үйлдлүүдэд хэрхэн хариуцлага тооцохыг маргааш харах л үлдлээ!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.