Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

    06/05/2025

    Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

    06/05/2025

    Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

    06/05/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ИХ БРИТАНИ болон бусад улсуудад томуу, томуу төст өвчлөл ЭРС НЭМЭГДЭЖ эхэлжээ
Папарацци

ИХ БРИТАНИ болон бусад улсуудад томуу, томуу төст өвчлөл ЭРС НЭМЭГДЭЖ эхэлжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/24/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Их Британийн Империал Коллежийн профессор Петер Опеншаув 2022 оны 10  сард “The Guardian” сонины  өгсөн ярилцлагадаа “Сүүлийн гурван жилд хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвараар харьцангуй бага өвдсөн нь  дархлааны зүгээс хүчтэй хариу урвал үзүүлэх чадварыг сулруулсан. Тийм учраас энэ жил томуу, томуу төст өвчин дэлхий дахинд өсөх гол шалтгаан болж байна гэж үзэж байна.” хэмээжээ. Их Британи зэрэг улсад томуу, томуу төст өвчний халдвар авч эмнэлэгт хандаж буй иргэдийн дийлэнх нь 0-5 насныхан болон ахмадууд байна. Учир нь иргэд амны хаалтаа зүүхээ болих, хүн хоорондын зайгаа барихаа больж, гараа угаах заншилаа орхисон. Мөн улирлын томуу, томуу төст өвчнөөр ойрд өвдөөгүйгээс  дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн тэрээр яагаад намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг талаар тайлбарлахдаа “Гадаа  хүйтэрснээс болж hypothermia буюу биеийн температур унаж, дархлааны эсүүд халдварын эсрэг үр дүнтэй ажиллах чадвар буурдаг. Мөн агаарын чийг буурсанаар хамрын салстнаас авахуулаад амьсгалын дээд замын салст хуурайшиж, тэнд байх дархлааны эсүүдийн хамгаалах чадвар буурдаг нь халдварт өртөх нэг шалтгаан болдог. Намрын улиралд дэлхийн дийлэнх оронд хичээл ба цэцэрлэг эхэлдэг нь мөн олон хүүхэд халдвар авах эрсдэл үүсгэдэг байна.” гэдгийг онцолжээ.

Үүнээс гадна АНУ-д хүйтний улирал эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсын томуу, томуу төст өвчлөлийн тандалтаас харахад 0-5 насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн эмнэлэгт хэвтэлт эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дүүрчээ. Мөн энэ төрлийн өвчнөөр нас барсан иргэдийн 80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй байгааг анхааруулсан байна.

Тэгвэл Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн тоон үзүүлэлтийг харвал тус өвчнөөр өвдсөн иргэдийн 87,6 хувийг 15, үүнээс 60,4 хувийг дөрөв хүртэлх насны насны хүүхэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насныханд 1,4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0,2-0,7 хувиар тус тус буурсан байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78,9 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна.  ХӨСҮТ тандалытн мэдээнээс харахад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг томуугийн А, В хүрээний вирусын тархалт баг ба харин томуу төст энтеровирус, бока вирус синцитал вирус орчилд байна.

Arslan.mn

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ:

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх
  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх
  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025

Засгийн газраас татварын багц хуулийг өргөн барихаар болжээ

06/04/2025

П.Батчулуун эмчийг цагаатгалааа

06/04/2025

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

06/04/2025

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлэхийн тулд 1-2 цаг дэмий хүлээнэ

06/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.