Хушаат суманд Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг 2 дахь удаагаа явагдлаа. Үзлэгийн хүрээнд УБ хотын Халдварт өвчин судлалын Үндэсний Төвбийн хамт олон, Улсын 3-р төв эмнэлгийн чих хамар хоолойн эмч нар, Эх Нялхасын Эрүүл Мэндийн төвийн нүдний эмч нар, аймгийн Эрүүл Мэндийн Газрын 45 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ажиллан сумын иргэдийг эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд хамруулан үйлчиллээ. Үзлэгээр зүрх судас, дотор, ЭХО, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, сэтгэц, хүүхэд, мэс засал, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нар болон зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг, сахар илрүүлэх, умайн хүзүү, хөхний өмөн үү илрүүлэх үзлэг, эсийн шинжилгээ,…
Зохиогч: cool
Эгчээсээ дутахааргүй ганган чамин хувцаслаж, гоёлын будалт хийх дуртай түүнийг дуучин М.Нарантуяа буюу Нарагийн дүү гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Арлын Японд урлагийн чиглэлээр суралцсан гэх тэрбээр дуучин болох гэж оролдоод бүтэлтгүйтсэн. Харин Англи залуутай ханилаад чамлахааргүй сайхан амьдарч яваа М.Болортуяа өдгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт эх орондоо ирээд байна. Харьд бэрлэсэн дүүгийнхээ талаар төдийлөн ам нээх дургүй Нара ч гадаад хүргэндээ хөл алдан гүйж, олны хэл амнаас нууцалсаар өдийг хүрсэн. Өөрийгөө фото модель, дуучин хэмээн танилцуулдаг М.Болортуяа нэлээд хэдэн жилийн өмнө “Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа. Тийм болохоор Монголчуудад зориулж дуулахгүй” гэж ярилцлага өгч, олныг бухимдуулж байлаа.…
Булчинлаг эмэгтэй Г.Угалзцэцэгийн булбарайхан төрх Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг энэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. 33 настайдаа уг спортод анх хөл тавьсан гэгддэг булчинлаг эмэгтэй маань богино хугацаанд амжилтанд хүрч, тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан нь энэ. Хэцүү бэрх асуудал цөөнгүй тулгарсан ч ханийнхаа дэмжлэгээр өлхөн даваад гарсан гэдгээ ярих дуртай Г.Угалзцэцэг эршүүд дуу хоолой, булчинлаг бие галбираараа харин ч нэг гайхуулж яваа. Тэгвэл анх тэрбээр ийм л нэгэн даруухан, булбарай төрхтэй гэрийн эзэгтэй байсан гэвэл итгэмээргүй харагдаж байгаа биз. Угийн элдэв маяггүй тамирчин эмэгтэйн хувьд зүүн…
Үнэн худал нь үл мэдэгдэх элдэв мэдээллээр дүүрэн өрнөдөг цахим ертөнцөд саяхнаас нэгэн хачирхалтай “уриалга” тархаад буй. Тухайлбал, урлагийнхан ядарч зүдэрсэн хүмүүст байтугай өвчин зовлон, үхэл хагацалд өртөж, өнөөгийн нийгмийн шударга бус явдлын золиос болсон хохирогч нарт хэзээ ч тусалж байгаагүй гэх нэгэн эмэгтэйн бичиглэл ихээхэн гомдоож орхижээ. Энэ талаар “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр анхлан ам нээж “Арай ч дээ. Миний монголын ахан дүүс маань ийм болчих ч гэж дээ. Харин ч нийгмийн сайн сайхны төлөө ядарч зүдэрсэн, өвчтэй зовлонтой хүмүүсийн зовлонг урлагийнхан л ойлгож тус нэмэр болдог шүү. Мэдэх нь мэднэ биз, мэдэхгүй юм даа. Ингэж дураараа бичдэг энэ…
Бидний амьдралын зам мөрийг зөвхөн төрсөн өдрийн од эрхэс тодорхойлдоггүй. Энэ асуултанд кельтийн зурхай алдаршиж байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Уг зурхай 13 үеэс бүрдэнэ, үе болгоныг мод эсвэл бургасанд хамааруулжээ. Өөрийнхөө ургамлыг олоод друидуудын зурхай хэр үнэн болохыг сонирхоцгооё. 12 дугаар сарын 24 – 1 дүгээр сарын 20 Хус Та – хувь тавилангийн дуудлагаас нүүр бууруулдаггүй хүн, та аливаа асуудлыг зоригтой хүлээн авч чадна. Дотоод эрч хүчээрээ та бусдыг зоригжуулах чадалтай. 1 дүгээр сарын 21 – 2 дугаар сарын 17 Тэс мод Та бусдад өөрийн эрхгүй нөлөөлдөг, өөрийн дотоод мэдрэмж гэж танд бий. Төрөлхийн философич зан чанартай тул өөрийгөө бусад…
Бид гэр бүл болж амьдрал зохиох үед яах аргагүй заяаны ханиа олжээ гэж боддог. Гэвч харамсалтай нь, статистик тоо баримтаар өөр үр дүн гарсан байдаг – 4 гэрлэлт тутмын нэг нь салалтаар төгсдөг. Хэрэв зарим тохиолдолд, гэр бүл салалт таны аз жаргалыг үгүй хийх юм шиг санагдвал, та заавал уурлаж, бухимдах хэрэггүй, яагаад гэвэл гэр бүл салалт таны амьдралд сайн зүйлсийг ч авчирж болно. Бид өнөөдөр та бүхэндээ эрүүл бус гэрлэлтээс илүү өөр өөрийнхөө замыг хөөх нь дээр санаа гэдгийг илтгэх 7 шалтгааныг хүргэхээр бэлдлээ. 7. Танд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломж олдоно Та гэр бүл болох үед хүссэн хүсээгүй…
Маалингын тос –энэ бол олон янзын ашигтай тос, үнэт микро элемент нь хүнийг эрүүл байхад тус болох зүйлсийн нийлбэр юм. Дэлгүүрт яваа гэрийн эзэгтэй нарын хэн нь ч энэ бүтээгдэхүүний хажуугаар зүгээр гарч болохгүй чухал эд. Бусад ургамлын тосыг бодвол маалинга нь гурил болон бусад байдлаар байсан ч удаан хугацааны турш өөрийн ашигтай шинж чанарыг алддаггүй байна. Маалингын тос нь бүтцийн хувьд маш зөөлөн, сайхан үнэртэй бөгөөд олон янзын хүнсний нэмэлтийг орлож чадна. Маалингын тос нь ямар ашигтай вэ? 1. Бага хэмжээний калори агуулдаг.Жингээ хасах гэсэн хүмүүс маалингын тосыг хоолны дэглэмийн үед хэрэглэнэ. Geo-grafika / Shutterstock.com 2. Нитратыг саармагжуулна. Салатанд…
Нэгэн удганы яриа… 30 орчим настай нэгэн залуу ирлээ. Тэр залуу бодлогоширсон итгэл муутайгаар яриагаа эхэллээ. Миний амьдрал эхнээсээ л бүтэл муутай эхэлсэн.Одоо эхнэрээсээ салсан ажил хийхээр гарчих юм. Орлого мөнгөгүй ч боллоо. Би ер нь яасан хүн бэ.Өөрийгөө ч ойлгохоо байлаа. Та туслаач гэлээ. Би ч явган бөөлж төөргийг нь үзлээ. Сэтгэл сайтай тусархуу зантай, хийсэн нүгэл бага л хүн юм. Гэтэл онгод- Эхийн хараал хүрсэн гэв.Ямар хачин юм бэ. Эх нь юунд үрээ хараав.гэж асуутал: -Эх нь хүүхдээ байнга зүхдэг зүхэл нь биелсэн гэв. Ингээд би тэр залуугаас, Ер нь ээжтэйгээ ямар харьцаатай байдаг тухай асуув. Миний ээж…
“OOGII” брэндийн дөрөв дэх салбар Монголд нээлтээ хийлээ. Уг брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг наадмын дараа эх орондоо ирж, өөрийн брэнд болон Солонгосын алдарт захиалгат хувцасны брендийн монгол дахь салбар “Fotton Garment Mongolia”-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар шинэхэн дэлгүүрээ нээгээд байгаа билээ. Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхонд байрлах тус дэлгүүрийг зорин очиход “OOGII” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг үйлчлүүлэгчдээ өөрийн биеэр угтан авч, бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн танилцуулж байв. Энэ үеэр О.Оюунцэцэг “ООGII” брэндийн салбараа Монголдоо нээлээ. Дэлхийд Австралид хоёр, Японд нэг гээд Монголд дөрөв дэх дэлгүүрээ нээгээд байна. Монголдоо найзтайгаа хамтран шинэхэн дэлгүүрээ нээж, энэ сарын 19-нөөс үйлчлүүлэгчдээ хүлээн авсан. Миний…
ХОНЬ Энэ долоо хоногт таны тэмцэгч зан чанар давамгайлж, аливаа өрсөлдөөн, тэмцээнд идэвхтэй оролцох бололтой. Таны хийж буй бараг бүх зүйлс амжилттай байх болно. Энэ нь таны санхүүгийн байдлыг дээшлүүлж, хэтэвчийг чинь зузаална. Хосууд харилцаагаа тордох, ганц бие хүмүүс болзоо тогтооход амжилттай болно. Долоо хоногийн сүүлээр таны төсөөлөн бодох чадвар өсч, бүтээлч байдал нэмэгдэнэ. Урлагийн салбарынхан олзтой байна. ҮХЭР Энэ долоо хоногт таны харилцааны чадвар сайжирч, бусадтай харилцахад амар ойлголцоно. Гэхдээ зарим үед хэт чалчих хандлагатай тул өөрийгөө анзаараарай. Эдгээр өдрүүдэд та бодож, тунгаахаас илүү сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах хандлагатай байна. Гэр бүл, хосын дунд маргаан шийдвэрлэх, үл ойлголцлыг арилгахад…
