Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Аз жаргалгүй гэрлэлтээс илүүтэй хоёр тийш болох нь хамаагүй дээр гэдгийг илтгэх 7 шалтгаан
нийтлэлчид

Аз жаргалгүй гэрлэлтээс илүүтэй хоёр тийш болох нь хамаагүй дээр гэдгийг илтгэх 7 шалтгаан

coolBy cool07/22/2019Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Бид гэр бүл болж амьдрал зохиох үед яах аргагүй заяаны ханиа олжээ гэж боддог. Гэвч харамсалтай нь, статистик тоо баримтаар өөр үр дүн гарсан байдаг – 4 гэрлэлт тутмын нэг нь салалтаар төгсдөг. Хэрэв зарим тохиолдолд, гэр бүл салалт таны аз жаргалыг үгүй хийх юм шиг санагдвал, та заавал уурлаж, бухимдах хэрэггүй, яагаад гэвэл гэр бүл салалт таны амьдралд сайн зүйлсийг ч авчирж болно. Бид өнөөдөр та бүхэндээ эрүүл бус гэрлэлтээс илүү өөр өөрийнхөө замыг хөөх нь дээр санаа гэдгийг илтгэх 7 шалтгааныг хүргэхээр бэлдлээ.

7. Танд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломж олдоно

Та гэр бүл болох үед хүссэн хүсээгүй эсрэг хүйсийн хүмүүсээс зайгаа барих болно, учир нь хажуу дахь хүнээ хардуулахгүй байх нь чухал санагдана. Энэ нөхцөлд та маш олон боломжуудыг үгүй хийх ба таны сайн найз болж чадах хүмүүсээс холуур тойрч явна гэсэн үг. Гэхдээ таны гэрлэлт аз жаргалтай байгаа нөхцөлд энэ нь тийм ч муу зүйл биш. Харин эсрэгээрээ, хэрэв таны гэрлэлт нэг л тиймэрхүү санагддаг болсон бол гэр бүл салалт танд жинхэнэ заяаны ханьтайгаа учрах боломжийг бий болгоно. Амжилтгүй гэрлэлтийн дараа та асар их туршлагатай болсон байх ба энэ нь танд дахин хайрлаж дурлах, тэр тусмаа үлдсэн амьдралаа хамтдаа туулах жинхэнэ заяаны ханьтайгаа учрах үүд хаалгыг нээж өгнө. Үнэн хэрэгтээ, зарим судалгаагаар дахин гэр бүл зохиосон хүмүүс салах нь ховор байдаг болох нь батлагджээ, яагаад гэвэл тухайн хүн энэ удаа өөрийгөө илүү сайн таньж мэдсэн байдгаас гадна хажуу дахь хүнтэйгээ хэрхэн харьцах ёстойгоо хүртэл ухамсарлаж, ойлгосон байдаг гэнэ.

6. Та эрч хүчээ өөрийнхөө хөгжил дэвшилд зориулна

та эрүүл бус гэрлэлтийн золиос болж, урт хугацаанд ийм байдалтай байсаар байвал, таны амьдралын хэв маяг нэгэн хэвийн болох болно. Энэ мэдрэмж эцэстээ танд өөрөө өөрийгөө алдаж байгаа юм шиг санагдана. Та өөрийнхөө хуучин хобби эсвэл танд баяр баясал авчирдаг байсан зүйлсийг одоо санаж байна уу? Эхнэр чинь таны шийдвэр болон ертөнцийг үзэх үзлийг чинь хүндэтгэдэг үү? Та амьдралаас баяр хөөр мэдэрч байна уу? Хэрэв та “үгүй” гэж хариулах юм бол магадгүй хувийн амьдралдаа өөрчлөлт хийх цаг нь иржээ. Аз жаргалгүй гэрлэлт таны хийх дуртай зүйлсийг хорьж цагдах эсвэл хүртэх ёстой зүйлийг чинь хүртээхгүй. Тэгэхээр салсны дараа та эцэст нь эрч хүчээ хайр дурлалын харилцаандаа зориулахаа зогсоож, өөрийнхөө хөгжил дэвшил, хувь хүний аз жаргалтай байдалдаа анхаарч эхэлнэ.

5. Та илүү их аз жаргалыг мэдэрнэ

Аз жаргалгүй гэрлэлтээс ангижрах үед, та магадгүй гэр бүлийн хүнээ алдах байх, гэхдээ оронд нь аз жаргалыг олж авна. Эрүүл бус хайр дурлалын харилцаа болон танд хэрэггүй хүмүүст зориулахад амьдрал хэтэрхий богинохон шүү дээ. Хэрэв гэрлэлт чинь танд аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг авчрахгүй байгаа бол та цааш ганцаараа явах хэрэгтэй гэж ойлгож болно. Мэдээж хэрэг, гэр бүл салалт эхлээд танд хүнд тусаж мэднэ, гэхдээ удахгүй та энэ хуудсыг хааж, амьдралынхаа шинэ хуудсыг нээнэ, тэр нээгдэж буй хуудас өмнөх хуудаснаас чинь илүү адал явдалтай, гайхалтай байна гэж төсөөлөөрэй. Үнэн хэрэгтээ зарим судалгаагаар 5 болон түүнээс дээш жил хамт амьдарсан хосууд салсныхаа дараа илүү аз жаргалтай байдаг ба яагаад гэвэл тэдний амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдсөн байдагтай холбоотой гэнэ. yaoyaomva/Instagram

4. Таны хүүхдүүд ч бас аз жаргалтай байна

Олон хосууд аз жаргалгүй байдаг боловч, үр хүүхдийнхээ төлөө гэрлэлтээ цуцлуулалгүй, хамтдаа байсаар байдаг. Гэхдээ энэ нь маш муу санаа юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ хэрүүл маргаан болон тэмцлийг тогтмол харж, сонсох ба энэ нь тэдний зан чанар, хувийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл эрүүл бус гэрлэлтийн үр дагавар хүүхдэд нөлөөлж, тэдний зан чанар ирээдүйд асуудалтай байхад хүргэж болзошгүй. Иймээс хэрэв та хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг үгүй хийхийг хүсэхгүй байвал, бие биенийгээ хүндэтгэж, зөв арга замыг сонгох хэрэгтэй. Алтан дүрмийг бүү март – аз жаргалтай эцэг эх бол хүүхэд аз жаргалтай байх үндэс юм.

3. Таны эрүүл мэнд магадгүй сайжирна

Ихэнх хүмүүс гэрлэлт эрүүл мэндийг сайжруулдаг гэдэгт итгэдэг, гэхдээ аз жаргалгүй гэрлэлт эсрэгээрээ эрүүл мэндийг муудахад хүргэнэ. Ерөнхийдөө аз жаргалгүй, хэрүүл маргаантай гэрлэлт нь ганц бие эсвэл аз жаргалтай гэрлэлтээс илүү эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Судалгаагаар аз жаргалгүй гэрлэлтийн золиос болж буй хүмүүс сэтгэл санаагаар байнга унах, хэтэрхий их согтууруулах ундаа хэрэглэх эсвэл архаг стрессээс болж зовж шаналахад хүрдэг болохыг олж тогтоожээ. Иймээс хэрэв та эхнэр эсвэл нөхрөөсөө салахгүй, аз жаргалгүй гэрлэлтээ цааш үргэлжлүүлсээр байх юм бол зүрх судасны өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилт, чихрийн шижингээр өвчлөх болон дархлаа муудах эрсдэлтэй нүүр тулгарах болно. Түүгээр ч зогсохгүй жижиг хэмжээний шарх, сорви хүртэл арилахгүй удах ба эдгэрэх үйл явц энгийн үетэй харьцуулахад 40%-иар удаан байдаг байна.

2. Та илүү сайхан харагдаж эхэлнэ

Гэр бүл салалтын дараа, та хоолны дэглэм баримтлах эсвэл ботоксын тарилга хийлгүүлээгүй ч гэсэн, магадгүй таны гадаад төрхөнд хэд хэдэн эерэг өөрчлөлт гарч байгааг анзаарах болно. Олон хүн дотроосоо хувьсаж өөрчлөгддөг яагаад гэвэл, сэтгэл санаа нь тогтворжино. Ингэснээр үр дүнд нь таны гадаад төрх илүү сэтгэл татам, гоо үзэсгэлэнтэй харагдах юм. Мөн гэр бүл салалтын дараа, хүмүүс өөрийгөө тодорхой зорилгууд дээр үндэслэн өөрчилдөг – дасгал хөдөлгөөн хийх, шинэ хувцас худалдаж авах, нүүрээ будах гэх мэт. Эдгээр өөрчлөлтүүд нь өөртөө итгэх итгэл болон сайн сайхан байхад нь эерэг нөлөө үзүүлнэ.

1. Та санаа амар тэтгэвэртээ гарна

Би гэрлэлтээс эрх чөлөөг ховор мэдэрдэг. Харин гэр бүл салалт санхүүгийн хувьд, танд урт хугацаанд асуудал үүсгэхгүй – зарим судалгаагаар салсан эмэгтэчүүд дахин гэр бүл зохиодоггүй ба энэ нь нас нэмэх үед нь ач тустай байдаг. Салалтын дараа тэд карьер болон ажилдаа урьд өмнөхөөсөө ч илүү их анхаардаг байна. Ингэснээр тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн хувьд эрсдэлгүй, нийгмийн төрөл бүрийн үйлчилгээг хүртэх бүрэн боломжтой байдаг гэнэ.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Танилц: ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булаасан “хурган” дарга А.Тайванбаярын НО

06/09/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.