Зохиогч: cool

“Яг түүн шиг” шоуны шилдэгийн шилдэг оролцогчидтой ана мана өрсөлдсөн Г.Сүндэрмааг сонсогч фэнүүд нь “Sweetymotion” хамтлагийн дуучин гэдгээр нь сайн мэднэ. Хамтлагийнхантайгаа цуг Америкт долоон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр гуч гарсан насандаа гэр бүлийн амьдрал зохиогоод байгаа. Гэхдээ энэ сонголт нь чамгүй их хэл ам дагуулсан ч тэрбээр тоогоогүй. Өмнө нь гэр бүлийн амьдрал зохиож, хоёр ч хүүхдийн аав болсон Л.Нямбаяр гэх залууг ханиараа сонгосон дуучин бүсгүй маань өдгөө мөн л хоёр охин төрүүлж өгөөд байгаа. МАН-ын ирээдүйтэй боловсон хүчин гэгддэг нөхрийнх нь хувьд, ихэвчлэн удирдах албан тушаалд томилогдож явсан сүйхээтэй эр. Бас ч гэж нэлээд хүүхэмсэг болохыг…

Цааш унших

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан С.Өлзийхүүг урлагийнхан нь ихэд дэмжсэн. Бараг жил гаруйн өмнөөс л цахим сүлжээнд түүнийг МУГЖ болгох уриалга явж эхэлсэн төдийгүй авьяаслаг жүжигчин маань ч шагнал авах бэлтгэлээ “эртнээс” базаасан нь илт. Өнгөрсөн хавар АНУ-ын их сургуулийг продюссер, найруулагчийн чиглэлээр суралцаж төгссөн мисс, жүжигчин Х.Баярмаа ч ээжийнхээ гадаад төрхөнд ихээхэн анхаарал тавьжээ. Агаарын иогоор хичээллэхийн сацуу нүүрний арьсаа татуулж, филлер тарилгаар өө сэвээ халхалсан МУГЖ С.Өлзийхүү олны танил хүмүүсийн нэгэн адилаар шүдээ “Холливуд смайл” болгохоо ч мартсангүй. Ямартаа л төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж, сүүлийн…

Цааш унших

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг…

Цааш унших

Ойрын өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байх тул иргэд та бүхэн үeр усны аюулаас сэрэмжлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх арга хэмжээ авна уу. Томчуудын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс болж хүүхэд хохирох ёсгүй.

Цааш унших

Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуудуулж явсан мисс, загвар өмсөгч Ч.Ану өдгөө хөөрхөн охины ээж болоод байгаа. Хоёр сарын өмнө амаржсан мисс бүсгүй маань жингээ хасч, эрүүл мэнддээ хэрэндээ л анхаарч байгаа бололтой. Гэр бүлийн амьдрал зохиогоод жаргалтай нь аргагүй гунхаж яваа түүний хувьд яруу найрагч Р.Чойном агсны ач хүүтэй ханилсан нэгэн. Багагүй хугацааны турш үерхэж нөхөрлөсөн найз залуугаа орхиод харь оронд олон жилээр суралцах болсон ч, хайр сэтгэлээ эрхэмлэн хамтын амьдралаа илүүд үзсэн нь энэ. Бэлтэй эрсийн болзох саналаас татгалзаж, өөрийн чадлаар амьдралаа босгохыг эрхэмлэдэг гэх мисс Ч.Ану хөл хүнд үеийнхээ зургийг…

Цааш унших

Дуучин Э.Мишээлтэй хамтран амьдарч, хөөрхөн охины ээж болсноор албан ёсоор гэр бүлийн амьдралаа эхлүүлээд байгаа жүжигчин О.Цэнгэлийн жаргалтай агшин нэг иймэрхүү. Нялх охиноо аваад Булган аймагт аялж зугаалан амарч яваа тэдний гэр бүлийнхэн байгалийн сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа нь энэ гэх. Нийгмийн идэвх сайтай, юм юманд адтай жүжигчин бүсгүй маань ээж болоод бага зэрэг намба буужээ. Өмнө нь амьдрал зохиож байсан гэгддэг дуучин Э.Мишээл ч эхнэр охиноо халамжлан, хэрэндээ л бөөцийлж яваа юм байх. Харин урлаг уран сайхны ажлуудаа хэсэг хугацаанд хойш тавьж, гэр бүлдээ анхаарах зорилго дээр хоёул санал нэгдсэн гэнэ шүү. Жүжигчин О.Цэнгэл хуучинсаг үзэл, элдэв…

Цааш унших

Хайрын дуугаар хоёул ханьсаж, хамтарсан тоглолтоороо бүр хөдөө орон нутгаар аялаад ирсэн дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарыг сонсогч фэнүүд нь андахгүй. Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож, энгийн нэгэн засварчин залууг ханиараа сонгосон дуучин А.Түмэн-Өлзий нэг л өдөр нөхрөө голж орхисон. Царайлаг, авьяаслаг эхнэрийнхээ ааш аягт нь нийцэж чадалгүй замын дундаас буцсан нөхөр нь салалтынхаа талаар өдийг хүртэл ам нээгээгүй яваа. Харин дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан ганц бие болсноо зарлаж, эмэгтэй хүнийг ойлгож хайрлах эр хүн олоход бэрх гэдгийг тунхаглаж сууна. Нөхрөөсөө салмагц үсээ тайрч, өнгө төрхөө огцом өөрчилсөн түүнийг жүжигчин Л.Сөрөлтөөс болж гэр бүлийн амьдралаа үрсэн…

Цааш унших

#Цохилох_зүрх_бүрийн_төлөө Сайн байцгаана уу.Намайг Нямсүрэн гэдэг би Дөлгөөний ээж нь байна.Би одоо АНУ-ын Сан-франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна.Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна. Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа ба сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь.Ухаан ороогүй байгаа ба салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний ,уушигны,амьсгалын аппаратанд холбогдсон байгаа. 2019 оны 6 р сарын 27 нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих,нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад 7 р сарын 10 нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна.Биe нь…

Цааш унших

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нялуун зургуудаас ХУРЦ ГЕНЕРАЛЫН АНХААРАЛ ТАТАЖ БАЙСАН ҮЙЛДЛҮҮД Б.ХУРЦЫГ 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ЦАГДАН ХОРИВ Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорилоо. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдоод байна. Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган, хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэсэн. Тэгвэл Б.Хурц нь ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаад байна гэсэн мэдээлэл ч цуурлаа. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн, 15…

Цааш унших

Тус аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код-930/ “Алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээ” журамд заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Бид мартахгүй” өдөрлөгийг нийт бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Ганхөлөг агсны гэргий Д.Алтанцэцэг, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Алтансүх агсны гэргий Ч.Ундармаа нарыг урьж, нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан алба хаагчдын дурсамж яриаг сонсож, алба хаагчдын гэгээн дурсгалыг эргэн санаж, гэр бүлийн хүмүүст дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Ард түмнийхээ амар тайван…

Цааш унших