Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг.
Олны дунд “Овжин охид” уран сайхны киноны 19 насандаа Сампилын дүрээр алдаршсан жүжигчин Ц.Ганзориг өдгөө гадаад төрхөндөө өөрчлөлт хийж Aquaman-ийг санагдуулахуйц өөрчлөгджээ.
Урлагийн ертөнцөд өөрийн хүчээ зарцуулж яваа тэрбээр энэ жил 42 настай. Урьд хойд амьдралаасаа нийлсэн 6 хүүхдийн аав тэрбээр кофешопын бизнес эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.