Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ерөнхий сайд, салбарын сайдаа басамжилан ярьж буй ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВТ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ
Папарацци

Ерөнхий сайд, салбарын сайдаа басамжилан ярьж буй ШШГЕГ-ын дарга Д.ЗАГДЖАВТ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/13/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон түмэнд гавьяагүй, хашсан албандаа өгөөжгүй, даргын албан тушаалыг сэлгэн суудаг эрхэмүүд өнөөцагт олон. Үүний нэг нь 58 настай, ШШГЕГ-ын даргаД.Загджав юм. Түүний идэж уусан, мөнгө төгрөгөндхолбогдсон асуудал нэлээдгүй олон.

Д.Загджавыг ШШГЕГ-ын дарга болсноос хойш байсхийгээд хоригдлууд оргох, хориход амиа хорлох, нууцаар дарга нарынхаа хувийн ажилд дайчлагдан ажиллах, ар гэртэйгээ уулзахдаа авлига, хахууль өгөх зэрэг хууль бус үйлдлүүд газар авсан юм. Өнөөдрийг хүртэл хорихоос оргосон хоригдлууд нэлээдгүй олон байна.

ШШГЕГ-ын дарга Д.Загджав хэний хүн бэ?

Д.Загджав нь МАНАН-ын бүлгийн сүүлийн эгнээний хүмүүсийн нэг гэж хэлж болно. Учир нь тэрбээр МУ-ынЕрөнхийлөгч асан Х.Баттулгатай их ойр гэгддэг бөгөөдтүүнийг ШШГЕГ-ын даргаар томилогдсных нь дараатусгайлан хүлээн авч уулзан, хурандаа цолыг ньсэргээсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр олон жил улс төрийн гар хөл хийж байгаад хуулийн байгууллагын тооноор орж ирэн хурандаагаа буцаан авсан гэсэн үг.

Түүнчлэн тэрээр Бага тэнгэрийн аманд зүрхнийанд Ц.Анандбазартайгаа бөөрөө нийлүүлэн, хаяадэрлэн үнэтэй хауст амьдардаг билээ.

Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүс түүнээс хамааралтай болсон талаар ойрын найз нөхөдтэйгээ суухдаа халамцуу хэлсэн байдаг. Тэрээр яриадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өөрт нь үг хэлж чаддаггүй, намынхаа ахтай тэрсэлдэх залуучууд биш байлгүй дээ хэмээн саяхан агсамнасан талаар эх сурвалж хэлж байв. Түүний нөлөө МАН-д их гэдгийг өөрөө ч хэлдэг, эргэн тойрныхон нь ч баталдаг билээ. Түүний талаар олон хууль бус хэргүүд удаа дараа гардаг боловч хэн ч үг хэлж чадахгүй, нүдээ аниад өнгөрдөг талаар намынх нь нөхөд ний нуугүй хэлдэг.

Мөн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад Д.Загджавын удаа дараагийн булхайн талаар баримтууд очдог боловч хав дараад өнгөрдөг талаар ШШГЕГ-ын алба хаагчид хэлж байв.

Д.Загджавыг ШШГЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд гэмт буруутай нь тогтоогдоогүй хүмүүс учир битүүлгээр нас барсаар байна!

БАРИМТ 1. Хорих ангиас ялтнууд оргосон дуулиандарагдаагүй байхад хоригдол болон цагдан хорихбайранд саатуулагдсан, шүүхээр гэм буруутай, эсэхээшийдвэрлүүлж чадаагүй хүмүүс учир битүүлгээр насбарсан. ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 441 дүгээрангийн нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулж, хоригдлуудын “Тавантолгой түлш”-д ажиллаж нүүрсууталсны хөлс болох төлбөрийн дансны хуулгыг зассанхэрэгт холбогдож, АТГ-аас шалгаж дуусаад яллахдүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа.

БАРИМТ 2. Хорих ангид сахилга хариуцлага алдагдаж, хянагч нар нь хүмүүжигчээ зодож гэмтээсэн хэрэг 2021 онд гарч байв. Гэтэл өдгөө хорих ангийн дарга хүнтангараг өргөсөн цэргийн алба хаагч, хууль сахиулагчатлаа ард олны амгалан тайван байдлын төлөөажиллах тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчийгзодож хүнд гэмтээлээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт сум дахьШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангийн дарга, дэдхурандаа О.Нямбаатар согтуудаа энэ сарын 7-ны баасан гаргийн 23.00 цагийн үед цагдаагийн ажилтандхалдсан байна. Багш нарын баярт зориулсан үдэшлэгМөнгөнморьт сумын Соёлын төвд болж нэлээдсунжирсан, согтуу хүмүүс олон байсан учраас тус сумдахь экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Тулгат тарах шаардлагаиргэдэд тавьсан аж. Хуулиар хүлээсэн нийтийн хэвжурам сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсанцагдаагийн офицерыг хорих 417 дугаар ангийн дарга, дэд хурандаа О.Нямбаатар барьж авч ямар нэг зүйлмөргүүлснээс толгойдоо гэмтэл авч, өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сахилга, хариуцлага алдагдсаны бодит жишээ энэ мэтээргарсаар.

Удаа дараа хүний амь үрэгдсэн, хоригдлоо алдсан, сүүлдээ хууль сахиулагч нь хууль сахиулагчаазодож гэмтээж байгаа байдлыг өөгшүүлсэн ШШГЕГ-ын Д.Загджавт яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ Ерөхий сайд аа!!!

Онцлох хөндөх сэдэв
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.