Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуудуулж явсан мисс, загвар өмсөгч Ч.Ану өдгөө хөөрхөн охины ээж болоод байгаа. Хоёр сарын өмнө амаржсан мисс бүсгүй маань жингээ хасч, эрүүл мэнддээ хэрэндээ л анхаарч байгаа бололтой. Гэр бүлийн амьдрал зохиогоод жаргалтай нь аргагүй гунхаж яваа түүний хувьд яруу найрагч Р.Чойном агсны ач хүүтэй ханилсан нэгэн.
Багагүй хугацааны турш үерхэж нөхөрлөсөн найз залуугаа орхиод харь оронд олон жилээр суралцах болсон ч, хайр сэтгэлээ эрхэмлэн хамтын амьдралаа илүүд үзсэн нь энэ. Бэлтэй эрсийн болзох саналаас татгалзаж, өөрийн чадлаар амьдралаа босгохыг эрхэмлэдэг гэх мисс Ч.Ану хөл хүнд үеийнхээ зургийг ийнхүү олонд дэлгэлээ.
Олны танил мисс, загвар өмсөгчдийг бодвол эхээс төрсөн биедээ мэс хүргээгүй, жинхэнэ Монгол төрхтэй хэмээн үнэлэгддэг сайхан бүсгүйг дизайнерууд ч булаацалдах нь энүүхэнд. Нэг хэсэг дотуур хувцасны моделиор ажиллаж байсан мисс маань ээж болоод амьдралыг үзэх үзэл нь ихээхэн өөрчлөгдөж, өмнөхөөсөө тэс өөр Ану болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ.