Зохиогч: cool

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөртэй хүрээнд Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор 2019 оны 07 дугаар сарын 26-ны Сүхбаатарын талбай дээр өдөрлөг зохион байгуулж, элэгний  В, С вирүсийн шинжилгээ, элэгний хэт авиан оношилгоо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвөлгөөг иргэдэд үзүүлэн ажиллалаа.  Тус өдөрлөгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн 16 эмч, мэргэжилтнүүд оролцож, нийт 203 хүнд үзлэг, 113 хүнд (ЭХО) оношилгоо хийж, 316…

Цааш унших

“Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг “Гоёл-2015” наадмын тайзнаа гарснаас хойш загварын карьераа бүрмөсөн орхиод байгаа. Учир нь, чинээлэг залуутай ханилж, үрийн зулай үнэрлэсэн тэрбээр өдгөө гэр бүлээрээ Австрали улсад амьдарч буй. Элдэв янзын зураг авахуулж, реклам сурталчилгаанд тоглон, олны анхааралд өртөхөө больсон сайхан эхнэрээ чинээлэг нөхөр нь юугаар ч дутаадаггүй гэх. Харин ээж болоод чамгүй намба суусан мисс бүсгүй харь оронд очсоныхоо дараа “дурлалын эрхтэн” гэгддэг хамартаа мэс хүргэж, зүс царайгаа өөрчлөөд авчээ. Тухайлбал, нэлээд өндөрлүүлсэн шинэ хамрынхаа үзүүрийг нэмж урт болгосноор урьдын дур булаам дүр төрхнөөс нь…

Цааш унших

Найруулагч, жүжигчин Б.Тамиртай оюутан ахуй насандаа учирч, хөөрхөн охин төрүүлж өгсөн ч хамтын амьдрал нь хагацлаар төгссөн жүжигчин Г.Золзаяа өнгөрсөн жилүүдэд ёстой л нэг бужигнуулсан. Дээд сургуулиа дөнгөж төгсөөд байсан жүжигчин Н.Мөнхсоёлтой нөхрөө булаацалдан хэвлэлээр нэг хэрүүл уруул хийж явсан тэрбээр нэг хэсэг бор дарсанд толгойгоо мэдүүлж, зодоон цохионы хэрэгт холбогдоод авсан бүсгүй гэж байгаа. Харин охиноо өөр дээрээ авч, уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон жүжигчин бүсгүй Америкт олон жил сурч, хөдөлмөрлөсөн Н.Учрал гэх залуутай үерхэж дотносоод үсчин, гоо сайхны салон хүртэл байгуулж байлаа. Хайртай залуу нь түүнийг аз жаргалтай амьдралд умбуулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, Америкаас чанартай сайн бараа…

Цааш унших

Тайландад хүйс солиулах хагалгаа хийлгээд эх орондоо ирсэн гэгддэг трансжендер мисс Солонго өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүнээс илүү жаргалтай амьдарч байгаа хэмээн цаг ямагт гайхуулдаг. Цагтаа айлын ганц хүү хэмээгдэж явсан Б.Билгүүн буюу Солонго нэлээд хэдэн жилийн турш гэр бүлийнхэндээ адлагдсан ч сайхан амьдралаараа хүлээн зөвшөөрүүлж чадсан гэлцдэг. Хагалгааны зардлаас өгсүүлээд өндөр үнэтэй зочид буудал, аялал зугаалга, чамин бэлэг сэлт, хувцас гоёлын худалдан авалтыг нь хүртэл бүрэн утгаар нь шийдэж өгдөг чинээлэг амрагуудынхаа ачаар Солонго санаа зовох зүйлгүй асуудлаа давжээ. Эхээс төрсөн хүйснээсээ татгалзаж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон тэрбээр амрагийн явдлаараа харин ч нэг алдарших нь. Учир нь, халуун хөнжилдөө…

Цааш унших

Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” Өдөрлөгийн арга хэмжээ 2019 оны 7-р сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулагдаж байна. Сүхбаатарын талбай дах нийслэлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн нээж үг хэлэв. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дах суурин Төлөөлөгчийн газар, НЭМҮТ, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМГ, Оном сан, Мөнгөн гүүр эмнэлэг зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийн баг ажиллалаа. Тус өдөрлөгийн  хүрээнд Нийслэлийн хэмжээнд В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо…

Цааш унших

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн аппендицит, ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу,…

Цааш унших
18+

Оройтжээ ажлаа таран гэрийн зүг жолоогоо залан явлаа. 5 дахь өдөр маргааш амарна сайхан унтаж амрая гэсэн бодол толгойд эргэлдэхээс өөрийг бодолгүй явтал утас дугарч байна автал найз маань нилээд халсан байртай “нэг газар сууж байна ирээд аваач” гэж байна. Би ч дуудсан газар нь яваад очлоо. Найз маань өөр нэг залуутай сууж байна тэр залуу ч бас нилээд халсан ба тэр 2 миний үл таних залуугийнд очиж үргэлжлүүлэе хэмээн шийдсэн байв. Найз маань биднийг танилцуулаад тэндээс бид 3 шинэхэн танил Болдхэтийнх үрүү явлаа. Орой 12 дөхсөн болохоор замын түгжрэл гэж байсангүй хурдан гэгч нь Богд-Ар хороололд ирлээ. Бодхэтийнх үрүү…

Цааш унших

Олон жилийн туршид таны амьдралын утга учир болж яваа үнэт харилцаанд чинь ан цав сууж эхлэв үү? Эхнэр, найз бүсгүйн тань ааш авир хэрээс хэтэрч, таныг гомдоох зүйлс олныг хэлж, хийж… гэх мэт шалтгаануудыг яриад л байвал дуусахгүй нь тийм үү? Тэгвэл эхнэр тань таныг хуурч байж болзошгүй 10 түгээмэл шинж тэмдгийг жагсаан хүргэж байна. Хэрвээ таны хайрт дараах үйлдлүүдийг гаргаж байгаа бол харилцаагаа чадах чинээгээр өнгөлөн зүлгэх цаг нэгэнт иржээ, залуу минь. 1. Тэр таныг байнга харддаг бол… Таниас үргэлж л өө эрэн, хэрүүл өдөж, байнга харддаг болсон бол өөрөө өөр хүнтэй болсон байх магадлалтай. Магадгүй нөгөө хүнтэйгээ таныг…

Цааш унших

Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх ёстой. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхэддээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон. Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь…

Цааш унших