Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

    07/27/2026

    Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

    07/27/2026

    Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

    07/27/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Богд хааны ордон музейг удирддаг “Болор цом”-ын эзэн
Папарацци

Богд хааны ордон музейг удирддаг “Болор цом”-ын эзэн

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/14/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Богд хааны ордон музейгээс зохион байгуулж буй “Хаан ордны намар-2022” нээлттэй өдөрлөг өчигдөр нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх тус өдөрлөгт соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг таниулан өвлүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулах зэрэг үзэл төлөвшүүлэх зорилготой гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл дээрх үйл ажиллагааг гардан зохион байгуулж буй эрхмийг бид папараци дурандаа онцолж буулгалаа. Тэр бол Богд хааны ордон музейн захирал, 2016 оны яруу найргын дээд шагнал “Болор цом”-ын эзэн Ц.Эрдэнэбаатар. Түүний хувьд сүүлийн дөрвөн жил тус музейг удирдаж байгаа юм.
Сонирхуулахад, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Хаан ордны намар-2022” нээлттэй өдөрлөгийн нээлтэд үг хэлэхдээ, “Цэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн нутгийн Цэнд хиагийн охин болж мэндэлсэн эгэл охинд монголын хааны хатан болох төөрөг заяажээ. Багадаа Дунгаа нэртэй байгаад Тусч охин тэнгэр буюу Дондовлхам хэмээх нэрийг даяар зоноосоо хүртэж, өдгөө Дондовдулам хэмээн нэрлэгдэн түүхэнд үлдсэн Эх Дагины үлдээсэн өвийн өчүүхнийг багтаасан зурган цомог гэж хэлж болох нэгэн “чамин” ном өв соёлоо өргөн барьж байна. Төвд судлаач Б.Няммягмарын тодорхойлсноор, “Дондогдулам гэдэг нэршил бол буруу юм. Дондовлхам буюу Дондовдулам гэж нэрлэх ёстой. Энэ нэршлийг нутагшуулах ёстой гэсэн үүднээс ийнхүү тогтож байна. 1940-өөд оны үед Төрийн шагналт, зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” зохиолд Дондогдулам нэрээр гарснаас хойш манайхан Дондогдулам гэж буруу нэршсэн гэдгийг судалгаагаар тогтоосон. Дондовдулам хатны намтар, хатан хүний үүргийг алдаршуулан, үйл хэргийг нь олон түмэнд түгээх зорилгоор “Улсын эх дагина” үзэсгэлэн, “Монгол төрийн хатан эрдэнэ “ каталоги хэвлүүллээ” гэдгээ онцолж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг: “Дуугүй явснаараа юу ч хожоогүй, болсон бүхнээ ярих цаг нь болсон”

07/27/2026

Даян аварга Б.Орхонбаярт хаягласан ноцтой мэдэгдэл цахим орчинд нийтлэгджээ

07/27/2026

Crush Bush хамтлагийн Батука эхнэртэйгээ эргэн нийлжээ

07/27/2026

Найруулагч Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нар ач охиноо өлгийдөн авчээ

07/27/2026

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.