Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

    06/27/2025

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Богд хааны ордныг “амь оруулсан” өдрүүд үргэлжилж байна
Папарацци

Богд хааны ордныг “амь оруулсан” өдрүүд үргэлжилж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/15/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчууд бидний дунд “музей” гэдэг нь балар эртний өнгөрсөн түүхийн ур мөр, дурсгалт эд зүйлс, хөндий хүйтэн уур амьсгал бүхий чимээгүй орчин гэж төсөөлөгдөж ирсээр өдийг хүрсэн.

Тэгвэл энэ цаг үед Богд хааны ордон музейн хамт олон монголчуудын соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг таниулан өвлүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нягтруулах зэрэг үзэл төлөвшүүлэхээр “Хаан ордны намар-2022” нээлттэй өдөрлөгийг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр уран бүтээлчид ая дуугаа өргөж, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжигчид “Домог биелгээ”-г бүжиж байна. Мөн “Төрийн хатан эрдэнэ” катологи номыг уншигчдын гарт хүргэж, эртний түүх дурсгалыг энэ цагт ойртуулж буй гэдгээрээ онцлогтой.
Богд хааны ордон музейг эрт цагт байсан шиг хөл хөдөлгөөнтэй “амь орсон” өдрүүдийн фото агшинг бид онцгойлон уншигч танаа сонирхуулж байна.
Өдөрлөгийн үеэр “Хаан ордны зоог” асарт Монгол мастер тогооч Ж.Отгонпүрэв, тогооч Г.Тэнгис “Зоог барих уламжлал”-ын тухай танилцуулж, манж цавын тогоонд 300 хүний хоол хийж тус музейгээр үйлчлүүлж буй үзэгчдэд “Хааны ордны хишиг” хүртээж буй аж.
Сонирхуулахад, Богд хаан Жавзандамба хутагт хувийн тогоочтой байсан гэдэг. Тогооч нар нь хоол үйлдвэрлэхдээ Богдын их оточ буюу Сэрээнэн маарамбын зааварчилгаагаар 4 цагийн улиралд идээ ундааг хийдэг байжээ. 1911 онд Хаант Оросын төлөөлөгч Богд хааны оройн зоогонд уригдсан тэмдэглэлдээ, “Богд хааны зоогонд уригдлаа. 27 төрлийн халуун зоогоор үйлчиллээ” гэсэн байдаг. Тэгэхээр хааны оройн зоог, хааны хоолны соёл маш өндөр хэмжээнд хөгжсөн нь харагдаж буй юм.
Нээлттэй өдөрлөгийн үеэр үзэгч үйлчлүүлэгчдээ зориулан музей үзэх тасалбарыг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Мөн гэр бүлд нэг тасалбар буюу 50-75% чөлөөлнө. Насанд хүрсэн үзэгчийн 2 үзэгч бүрийн нэг нь үнэгүй үзэх боломжтой аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.