Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нялуун зургуудаас
Папарацци

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нялуун зургуудаас

coolBy cool07/22/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нялуун зургуудаас

ХУРЦ ГЕНЕРАЛЫН АНХААРАЛ ТАТАЖ БАЙСАН ҮЙЛДЛҮҮД

Б.ХУРЦЫГ 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ЦАГДАН ХОРИВ

Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорилоо. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдоод байна.

 

Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган, хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэсэн. Тэгвэл Б.Хурц нь ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаад байна гэсэн мэдээлэл ч цуурлаа. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар боллоо.

Б.ХУРЦЫГ БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ ГЭЖ ҮЗЭВ…

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч Генерал Батын Хурцыг 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг саналыг тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжиж байв. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй унасан юм.

Б.ХУРЦ: “ЦААШ НЬ ЯРИХ УУ, ЯАХ УУ?

Б.Хурц байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий улс төрчдийг барьж алдуулан, “Цааш нь ярих уу, яах уу” гэж бардамнаж байв. ТЕГ-ын дарга, АТГ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрчдийн сайн, муу бүхий л зүйлийг гартаа атгасан нэгэн гэгдэж, монголын томоохонд тооцогддог улс төрчид түүний өмнө амаа үдүүлж байв.

Ямар байлаа ч Б.Хурц бол “Хурц” билээ. Б.Хурцыг шалгаснаар олон асуудлыг ээдрээ тайлагдаж, МАНАН бүлэглэлийн нууцууд зад үсрэх үү.

ФРАНЦ УЛСААС ИРГЭН Д.ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ АВЧ ИРЭВ…

– С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц улсаас иргэн Д.Энхбатыг хулгайлж авчирсан дуулиант үйл ажиллагаанд Б.Хурц оролцсон байдаг. Энэ хэргээс болж түүнийг Английн Хитроу нисэх онгоцны буудалд албан ажлаар буухад нь Д.Энхбатыг хууль бусаар хулгайлсан хэргээр нь баривчлаж байсан юм.

Б.ХУРЦ САРНАЙХ ХОРООЛЛЫН ХАМГААЛАГЧДЫГ ЗОДОЖ БАЙВ…

– 2006 онд Б.Хурц өөрийн амьдардаг Сарнайх хорооллын хамгаалагчыг зодож танхайрсан учраас цагдаад дуудагдаж асуудал болж байжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эл хэрэг нь тодорхой бусаар чимээ намжиж, хэрэгсэхгүй болгосноор зодооны асуудал цэглэгджээ.

Б.ХУРЦ Х.БААТАРЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ БАЙВ…

Б.Хурц сөрөг тагнуулд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлигын хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлж, уг ажлыг удирдаж тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьж явсан.

– 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ тэрбээр тамхины контрбанд хийж байсан гэх мэдээлэл байдаг.

– Б.Хурц ТЕГ-ын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдаас хахууль авсан, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, М.Энхболд болон УИХ-ын гишүүн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг мандаж байсан удаатай.

ХУВААЛЦАХ

ТОД ТУСГАЛ

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.