Зохиогч: cool

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдах гэж байна.  “Их Хурд-8″ уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам” мөн болно. Хүйн долоон худагт зохион байгуулагдах “Их Хурд-8” уралдаанд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм. Уралдааны эхний өдөр буюу 2019.07.20-ны өдөр 08:00-10:30 цагт Азарганы уралдаан 11:30-13:45 цагт Нээлт 13:00-15:30 цагт Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит     Шилмэл хүлгийн уралдаан 14:00-15:00 цагт Морин циркийн үзүүлбэр 15:30-17:30 цагт Гийнгоо, марзайн улсын уралдаан 19:00-22:00 цагт Оройн шоу арга хэмжээ…

Цааш унших

Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын хилийн сумдын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэгч уламжлалт “Эв мод”-ны наадам Алтанбулаг суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Эв мод”-ны наадмын хүрээнд буриад сурын харваа, 3 жинд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдаж аваргуудаа тодруулав. Мөн хоёр улсын дизайнаруудын үндэсний болон гоёлын хувцасны загвар, Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио”, дуу бүжгийн “Мөнгөн хараа” чуулгууд, Буриад Улсын уран бүтээлчдийн урлагийн тоглолт боллоо. Энэ жилийн “Эв мод”-ны наадамд ОХУ-ын Буриад Улсын Хиагтын аймаг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцлоо. Энэ удаагийн наадам Алтанбулаг сум үүсч хөгжсөний 290 жилийн түүхэн ойтой давхацсанаараа онцлог байв.  Эв мод маань эвээрээ нийлж, Монгол, Орос хоёр Улсын…

Цааш унших

Багагүй зовлон бэрхшээл туулан байж босгосон амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хоёр хүүхдээ өнчрүүлэн мисс хүүхэн дагаж одсон хөтлөгч Р.Нямбаяр өдгөө дахиад л ганцаараа. Хуучин эхнэртээ элдвээрээ дуудуулж, үзэгч олонд чичлүүлсэн ч толгой өөд, харц гэдгэр байж шинэхэн эхнэрээ хөтлөн бардам алхаж явсан тэрбээр ахиад л гар хоосон хоцорч. Олны танил эрхмүүдтэй үй зайгүй нөхөрлөж, олдог хэд нь арвижаад ирмэгц эхнэр хүүхдээсээ уйдан, мисс бүсгүйд харц унагадаг “оддын өвчин” мань эрийг ч тойроогүй гэлцдэг. Тиймдээ ч хоёр дахь амьдралаа эхлүүлж буйгаа албан ёсоор тунхаглаж, арлын орнуудаар амрагаа дагуулан зугаалж явсан хөтлөгч залуу маань тийм ч удаан жаргаагүй бололтой. “Монголын…

Цааш унших

ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нутагшуулах”-төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад 7 сарын 15-20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын хамтарсан баг ажиллаа. Төслийн хүрээнд эх, нярайн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон сургалтын хэрэгсэл, муляж, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тасралтгүй сургалтад ашиглах зайн оношлогооны төхөөрөмж зэргийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр дээрх төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын ур чадварын танхимыг нээсэн байна. Төслийн удирдах хорооны дарга, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын ХАС-ын Монгол Улс…

Цааш унших

Реппер Rockit Bay бүл нэмсэн байна.  Энэхүү баярт мэдээг түүний эхнэр цахим хуудсаараа мэдэгдсэн байна. Хосуудын хувьд нэг охинтой юм.

Цааш унших

Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ой тохиолдуулан  шилдэг хэсгийн төлөөлөгчдийн нэг Төв аймгийн Эрдэнэ сум дахь Цагдаагийн  тасгийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн хошууч Б.Нэргүйтэй ярилцлаа. Та цагдаагийн албатай өөрийн ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлж байсан талаарх дурсамжаасаа хуваалцана уу. Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ? Эрэгтэй хүүхдүүд багаасаа л цагдаа эсвэл жолооч болно гэж мөрөөддөг гэхэд хилсдэхгүй. Багаасаа л цагдаа хувцастай хүмүүсийг хараад сайхан санагддаг байлаа.  Миний хувьд 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд  мэргэжлээ хараахан сонгоогүй байхад ангийн хоёр найз цагдаагийн курст бүртгүүлж, хамт цагдаа болъё гэж хэлээд шалгалт өгөхөд би ганцаараа тэнцсэн. Тэгээд 1996 онд 801 дүгээр ангид цагдаагийн…

Цааш унших

Сүүлийн үед тэмбүүгийн өвчлөл ихсэж байгаа талаар яригдаж байна. Тэгвэл эл өвчлөл Европын холбооны улсуудад ихээр бүртгэгдэж байгаа юм байна. Тухайлбал, тэмбүүгийн халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн улсуудын тоонд Их Британи, Герман, Исланд, Ирланд улсууд оржээ. Европын холбоонд тэмбүүгийн өвчлөл 2010 оны үеийнхээс даруй 70 хувь өссөн үзүүлэлт гарсан тухай Европын өвчин эмгэгийг хяналт ба урьдчилан сэргийлэлтийн төв (ECDC) мэдээлсэн байна. Статистик мэдээнээс үзвэл 2010 онд 100 мянган хүн тутамд тэмбүүгийн халдвар авсан 4.2 хүн ногдож байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 7.1 болж нэмэгдсэн байна. Жилд гарч буй халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Мөн…

Цааш унших

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхсонортой ярилцлаа. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч гэхээр нэлээдгүй ачаалалтай байдаг байх. Ажлынхаа онцлогийн талаар танилцуулахгүй юу? Миний бие 2014 онд Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагч гэх энэ албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил энэ дүүрэгтээ ажиллаж байна. Манай дүүргийн хувьд нийслэлийн төв цэгт байрладаг болохоор яам, тамгын газар, төрийн байгууллагуудын дийлэнх нь байрладаг. Тиймдээ ч залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг завших, гүтгэх, доромжлох гэх мэт хэргүүд дийлэнхдээ бүртгэгддэг. Хамгийн ихээр үйлдэгддэг гэмт хэрэг нь…

Цааш унших

Монгол улсын хамгийн “хүнд” жинтэй хүүхэд уржигдар мэндэлжээ. Тодруулбал 2019.07.17-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 6050 грамм жинтэй охин хүүхэд төрсөн байна. Энэ нь Монгол улсад мэндэлсэн хамгийн хүнд жинтэй хүүхдийн амжилтийг шинээр тогтоогоод байгаа юм. Одоогоор ээж охин хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Бид 4 кг хүүхдийг аварга том биетэй гэж ярьдаг. Тэгвэл дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхэд БНХАУ-д төрж байжээ. Тодруудбал,  Хятадад  17.04 кг жинтэй хүүхэд 2012 оны 2 сард дэлхийн хамгийн том хүүхдийн шинэ амжилт эвдэгджээ. Хүүд Чон Чун гэх нэр өгч байжээ.

Цааш унших