ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нутагшуулах”-төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад 7 сарын 15-20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын хамтарсан баг ажиллаа. Төслийн хүрээнд эх, нярайн тусламж үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон сургалтын хэрэгсэл, муляж, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тасралтгүй сургалтад ашиглах зайн оношлогооны төхөөрөмж зэргийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр дээрх төслийн хүрээнд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн тасагт яаралтай тусламжийн сургалтын ур чадварын танхимыг нээсэн байна. Төслийн удирдах хорооны дарга, Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын ХАС-ын Монгол Улс…
Зохиогч: cool
Буурал үсэндээ баяртай гэж хэлэх цаг ирлээ. Химийн бодис биш байгалийн аргаар цагаан үснээс салах аргыг танд хүргэе. Энэ арга нь олон жилийн турш хэрэглэгдсээр ирсэн уламжлалт арга бөгөөд үр дүн ихтэй нь нотлогдсон байна. Жорыг бэлтгэхэд тун энгийн. Танд таван ширхэг төмс байхад л хангалттай. Ингээд төмсөө хальсалж чанана.Үүний дараа төмсөө нухаж бэлтгэнэ Дээр нь бага зэрэг лаванда нэмнэ. Ингэснээр шинэхэн сайхан үнэртэх болно. Бэлэн болсон зуурмагаа үсэндээ массаж хийх маягаар хуйхандаа түрхэнэ.Ингээд 20 минутын дараа бүлээн усаар угаана. Долоо хоногт 2-3 удаа ингэж угаавал тун удалгүй таны үсний цагаан нь ул мөргүй арилах болно Нөхөр маань комьпютер тоглоомонд…
Тус аймгийн ОБГ болон Цагдаагийн газраас “Орхон” голын эрэг орчимд амарч, аялж байгаа иргэдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гол ус руу орохгүй байх талаар анхааруулж, санамж, сэрэмжлүүлэг гаргаж, тараан ажиллаж байна. ГОЛ УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
Хилийн аймгуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэгч “Эв мод”-ны баяр наадам 07 дугаар сарын 19-ний өдөр Алтанбулаг суманд зохион байгуулагдах тул ард иргэд та бүхнийг өргөнөөр оролцхыг урьж байна.
Бидний зарим нь хүүхдээ магтан урамшуулж, хайрлаж энэрч өсгөх ёстой гэж үздэг байхад үлдсэн хэсэг аав, ээж нар хайр нь дотроо, хал нь гаднаа байж, хатуу ширүүн үг хэлж, чанга гараар өсгөх ёстой гэж боддог. Тэгвэл хүүхдийг магтаж урамшуулах ёстой юу. Энэ нь байнга ойрхон давтамжтай байх хэрэгтэй юу. Эсвэл шүүмжилж, буруушааж хүмүүжүүлэх учиртай юу. Магтаал, шүүмжлэлийн жингийн туухайг хэрхэн зөв олох вэ. “Сэтгэлийн дархлаа” энэ сэдвээр Focus on the family Mongolia байгууллагын сэтгэл зүйч, Ш.Наранцацралтай ярилцлаа. Хүүхдийг байнга магтах ёстой юу. Эсвэл хааяа юу? Эхлээд магтаал урамшуулал гэж юу юм бэ гэдгээс яриагаа эхэлье. Эцэг, эхийн магтаал урамшуулал нь…
Технологийн шийдэл бидний хэрэглээг улам хялбаршуулж байна. Худалдан авсан зүйлийнхээ баримтыг гар утаснаасаа бүртгүүлдэг байсан бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Энэ шийдлийг агуулсан Auto VAT үйлчилгээг Мобиком Корпорацийн зүгээс хэрэглэгчдийнхээ гар утасны хэрэглээг илүү хялбаршуулах зорилгоор нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаа төрийн байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор дахин нэгэн шинэ боломжийг бий болголоо. Мобикомын дугаартай бүх хүн өнөөдрөөс эхлэн www.ebarimt.mn цахим хуудас болон ebarimt апликейшнд гар утаснаасаа дата ашиглалгүйгээр хүссэн үедээ үнэ төлбөргүй хандах боломжтой болсныг дуулгахад таатай байна. Өөрөөр хэлбэл та гар утаснаасаа НӨАТ-ын баримтаа хэзээ ч, хаанаас ч бүртгүүлэх боломжтой боллоо. Энэ бол…
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж “Улсын аварга” цол хүртэж наадамчин олноо баярлуулсан билээ. Шинэ аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан юм. Тэгвэл Улсын шинэ аварга Э.Оюунболдод “Алтай констракшн” ХХК-иас өчигдөр /2019.07.17/ 169 сая төгрөгийн үнэтэй, 2019 оны шинэ загварын “Lexus RX350 “машин бэлэглэжээ. Шинэхэн аваргад энэ сарын 13-ны өдөр “Toyota sales Mongolia” компаниас…
Гэр бүлийн хүчирхийллийн асуудал дэлхийн улс болгонд бий. Улс болгон өөрийн түүх, уламжлал, ёс жаяг, хуулийн дагуу энэхүү таагүй үзэгдэлтэй тэмцдэг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг дан ганц хуулиар, өөрөөр хэлбэл хөндлөнгөөс оролцон шийдэх боломжгүй. Хүчирхийллийн золиос болж байгаа хүмүүс өөрийн эрхээ хамгаалж сурах хэрэгтэй талаар их яригдах болсон. Үүний нэг жишээ нь Мириам Гутьерресс гэдэг 36 настай испани бүсгүйн амьдрал. Тэрээр хоёр жилийн өмнөөс боксоор хичээллэж эхэлсэн ч багагүй амжилтад хүрсэн. Испани улсын нэрийн өмнөөс боскын олон улсын тэмцээнд удаа дараалан оролцож, 2019 оны дөрөвдүгээр сард Европын боксын холбооны хувилбараар явуулсан тулаанд түрүүлж тивийн аварга болсон эмэгтэй. Тэрээр одоохондоо нэг…
Элэгний хатуурал оноштой Б.Амингэрэл охин өнөөдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний донороор аавнь орсон юм. 440 сая төгрөгийн үнэтэй энэ хагалгааг Монголын сайхан сэтгэлт түмэн олон хандиваа өргөж, зардлыг бүрдүүлж бяцхан охин аврагджээ. Тодруулбал, Б. Амингэрэл болон түүний аавд хийсэн хагалгаа 10 цаг үргэлжилж, амжилттай болжээ. https://www.facebook.com/watch/?v=692456954538789
Та өөрийн эрүүл мэндийн төлөө өдөрт 10000 алхаарай. Ингэснээр та бусдаас эрүүл мэндээрээ 10000 алхам түрүүлж явж байна гэсэн үг юм шүү.
