Зохиогч: cool

Сэлэнгэ аймаг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношилгоог 17 сум 6 тосгондоо амжилттай зохион байгуулж, хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч ажиллаж байгаа аймаг билээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг болоод сумдын Эрүүл мэндийн төвүүдийг зөөврийн эхо аппарат, түргэн тусламжийн авто машин, хэрэгцээт техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд 13 ширхэг зориулалтын шинэ орыг хүлээлгэн өгч парк шинэчлэлтэд нь дэмжлэг үзүүллээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын баг бүрэлдэхүүний хамтын ажиллагааны үр дүн юм.

Цааш унших

“Хайртай хонгор охидууддаа сэтгэл зүйч ааваас нь захих нь” “Ямар их догдолж байна аа. Би хайр дурлалыг хүсч байна” Энэ бол бүхий л охидын гэнэн цайлган хонгорхон хүсэл мөрөөдөл. Энэ хорвоогийн жам ёсоор, эмэгтэй хүний оршихуйн тавилангаар охин насаа үдэж, орь ганцаар явахгүй нь тодорхой миний охидууд аа. Хайр дурлал хэмээх нандин зүйлтэй учирч, насны ханиа олох хүндтэй хийгээд амаргүй сонголт хүрч ирэх нь дамжиггүй ээ. Гэгээн тунгалаг хайр сэтгэлийн талаарх гэрэл гэгээтэй сайн сайхныг нь, гашуун шорвог бэрхийг нь хамтад нь зэрэгцүүлэн хэлж өгье. Хүлээж аваарай хайртууд минь. Хэлэхэд амархан боловч хайртай учрахдаа хурдан шийдэлгүй, хашир хянамгай байж, сэтгэл…

Цааш унших

ХОНЬ Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдал өдөр өдрөөр өөрчлөгдөх магадлалтай. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуулахыг хичээгээрэй. ҮХЭР Долоо хоногийн эхээр санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Ахимаг насны эцэг эхчүүдэд эмнэлэгт хэвтэх хуваарийг товлоход таны тусламж болж магадгүй. Ихэнх хүмүүст тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг шаргуу хөдөлмөрлөхөд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Санаандгүй танилцсан нэгэнтэй удаан хугацааны турш холбоотой байх болно. Гэр бүлийн хүн тань мөнгөний асуудал дээр санал нийлэхгүй байна.…

Цааш унших

ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЭХЭМҮТ, ЭМДЕГ, НЭМГ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулагдаж байгаа билээ. Тухайлбал, Булган, Баянхонгор аймгуудад заг хүйтэн өвчний өсгөвөр шинжилгээ мөн трихомониаз оношлох аргуудыг практикт шинээр нэвтрүүлэв. Өмнөговь аймгийн Ханбогд суманд 693 хүнд үзлэг шинжилгээ хийн 17 тэмбүү, 22 заг хүйтэн, 6 трихомониаз өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд 553 хүнд үзлэг шинжилгээ хийн 6 тэмбүү, 4 заг хүйтэн, 6 трихомониаз, 95 нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, 24 мөөгөнцөр өвчин илрүүлэн бэлгийн хосын хамт эмчлэв. facebook.com нийгмийн сүлжээн дэх “Улаан тууз” хуудсаар зөвлөгөө мэдээлэл аваарай. “ХДХВ-…

Цааш унших

Үхмээр санагдаж байна уу? Шууд л бууж өгөөд эсвэл бүгдийг нь орхиод зугтах хүсэл өөрийн эрхгүй сэтгэлийг чинь доройтуулаад байна уу? Итгэж явсан хүн чинь нүх рүү тийрээд унагачихсан уу? Инээж явсан хайр чинь нугасанд чинь хутга зоочихсон уу? Энэрч байсан нэгэн элэг, зүрх рүү чинь өшигчиж хоолой дээр чинь тулсан асуудал дунд ганцаараа шаналж байна уу? Хорвоо хөмөрчихсөн юм шиг санагдах үе хөгийн байгаа биздээ? Буруугүй хэрнээ адлагдаж, булаагдсан сэтгэлтэй шаналж, ижий аав нь хүртэл өрөвдсөн нүдээр харах үед энэ хорвоод дургүй хүрч төрсөндөө харамсаад байна уу? Гэхдээ нэг юм бод! Ялагдах амархан бас ялагдсаны дараа сэтгэл хэзээ ч…

Цааш унших

Xоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ… Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ. Гэхдээ ихэнх хүмүүс “гар утас ч дээ, хүүхдэд хэрэглүүлэх нь ямар л олигтой байв гэж” гэдэг. Энэ нь ч үнэний хувьтай аж. Тэгэхээр ер нь гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд урган гарч байгаа…

Цааш унших

Сон Хие Кио улам үзэсгэлэнтэй болжээ хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд уралдан бичиж байна. Тэрбээр орон нутгийн цагаар даваа гарагт Монако улсад нээгдсэн томоохон үзэсгэлэнгийн нээлтэнд очсон бөгөөд 37 настай Солонгос бүсгүйн гоо үзэсгэлэнг зочид уулга алдан ярьж байжээ. Энэхүү томоохон үзэсгэлэнд Монакогийн хунтайж 2 дугаар Альберт, жүжигчин Натали Портман, жүжигчин модель Цубаса Хонда, Гала Гонзалез зэрэг одууд байжээ. Нөхрөөсөө салаад удаагүй байгаа Сонг Хие Кио үзэсгэлэнгийн нээлтийн өдөр даруухан боловч гоёмсог хөх даашинз, харин үдшийн гала хүлээн авалтанд Синдерелла буюу Үнсгэлжинг санагдуулам даашинзаар гоёсон байна. Гэр бүл цуцлуулах мэдээ гарснаас хойш анх удаа олон нийтийн өмнө олон улсын арга хэмжээнд…

Цааш унших

ид Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачтан” эмнэлгийн урд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд сургалтын төв гэх нэртэй гурван давхар барилгын ажил эхэлсэн талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэрхүү барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах зарим бичиг баримтыг олон хууль, тогтоомж зөрчин байж олгосон талаар ч дурдсан. Гэтэл дээрх ажлыг эхлүүлэхийн тулд хатгасан хашаагаа улам бүр тэлж барьж байгаа нь тухайн аж ахуйн нэгж хэр их эрх мэдэл, мөнгөөр далайлгаж буйг нотлох мэт. Нийслэлийн Засаг даргын өөрийнх нь томилсон албан тушаалтнууд өмнөх захирамжийг нь зөрчин байж, зөвшөөрөл олгосон байхад Нийслэлийнхэн хийгээд барилгын салбарын холбогдох мэргэжилтнүүд ч үл тоож байна. Ингэж хэлэхийн учир…

Цааш унших

Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймар төсөл Eрөнхийлөгч өнөөдөр өргөн барьчижээ. Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулин үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна. Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж…

Цааш унших