Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар тушаалаар Баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг 7 дугаар сарын 09-өөс 16-ны өдрүүдэд томилон ажиллуулсан. Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хуваарийг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн 7 дугаар сарын 05-ны өдөр харьяа лавлагаа төвүүдийн удирдлагуудтай шуурхай хурал, 7 дугаар сарын 06-ны өдөр аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангасан. Эрүүл мэндийн байгууллагууд мэдээг нэгдсэн хүснэгтийн дагуу өссөн дүнгээр [email protected] цахим, 323002 утсаар авч нэгтгэж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн.…
Зохиогч: cool
МАНгарууд хүний зовлонгоор жаргал хийх хоббитой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж явдаг Болороо хэмээх бүсгүйн нөхөр зуурдаар нас барсан тухай баярын өдрүүдээр мэдээлэл явах болсон. Түүний сэтгэлийн хат, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн түүчээ болж явдагийг нь мэдэх Монголчууд эмгэнэл илэрхийлж байсан. Тэгвэл МАН ын ковертой Сэтгэл зүйч гэх тодотголтой Цэцэгмаа гэх энэ бүсгүй бусдын зовлонгоор хооллодог бололтой юм. Өөрийн цахим хуудсаараа Болороо болон түүнийг талийгаач нөхрийг тавалсан пост оруулж комсэнт бичжээ. Бусдын анхаарлыг татах гэсэн оролдлого гэхэд арай л ядмаг хүн чанаргүй үйлдэл байна Зовлон учирдаггүй, хүний зовлонгоор жаргал хийдэг энэ новшийг өөрийг нь хартал #шэйр. …
Хэвлэлийнхээн та нарын ажил мэргэжлийн онцлогийг ойлгож байна аа тэглээ гээд гэрт хүртэл ирж, фэйсээр холбогдоод мэдээлэл хүсэхээ түр зогсоочээ гэж хүсмээр байна. Би хэн билээ ямар ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөгүй нэгэн маш том компанийн эсрэг тэмцэх гэж байгаа болохоор юу юуны духанд хүрэлгүй хэвлэлээр сенсаци дэгдээмээргүй байгааг ойлгоно уу. Тэр компаний хувьд миний хань юу ч биш байсан юм шиг байна. Ажил явдлын үеэр удирдах түвшний хүн нэг ч ирээгүй. 8-наас хойш 9нд нэг хүн ямар тусламж хэрэгтэй байна гэж залгасан. 10нд нь харуул хамгаалалтынхаа 2 ээлжийн ахлагч, хуулийн хэлтсийн ажилтнаараа 6 дугаар сарынх нь цалин гээд 830…
Эрүүл хооллож жингээ барьж байгаа хүмүүст давсны хэрэглээг хязгаарлах нь маш чухал. Огт давсгүй, тосгүй хоолыг зөв цагаар идэхэд хүн хүний онцлогоос хамааран 7 хоногт 5 кг хүртэл турах боломжтой. Тиймээс давстай холбоотой дараах зөвлөгөөг хүргэж байна. Давс нь шаардлагатай хүнс боловч хэрэглээг нь зохистой хэмжээнд тохируулах учиртай. Өдөрт 3 граммаас илүү давс хэрэглэж болохгүй. Энэ нь нэг цайны халбагатай тэнцэнэ. Гэтэл ихэнх хүн үүнээс илүүг хэрэглэдэг. Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ? Хоолыг бага зэргийн давстай идэх ба аль болохоор давс нэмэхгүй байх Цайг давсгүй уух Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуу ногоо хэрэглэх Үүнд: Халиар, жууцай, лаврын…
“Цайны зам ба музейн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, музейчдын туршлага солилцох уулзалт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музейн хурлын танхимд долдугаар сарын 16-нд боллоо. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамт олон эл уулзалтыг санаачлан зохион байгуулсан бөгөөд Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлог аж. ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хот, Хиагт, Зэдийн районы төлөөллүүд оролцсон уулзалтын үеэр ярьсан илтгэлүүдийн үндсэн сэдэв нь “Цайна зам”-тай холбоотой байлаа. Учир нь энэ өдрүүдэд Наймаачин хот Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 290 жилийн ой тохиосон юм. Алтанбулаг сумын хөгжлийн түүх нь цайны замтай салшгүй холбоотой аж.…
Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 21 аймгийн ЗДТГ-ын дарга, сумдын ЗДТГ-ын дарга, төрийн захиргаа, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнүүдэд МУ-ын Үндсэн Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэдийг мэдээллээр хангаж ажиллах “СУРГАГЧ БАГШ” бэлтгэх онлайн сургалтыг 7 дугаар сарын 16 буюу өнөөдөр зохион байгууллаа.
УДЭТ-ийн жүжигчид жил бүр наадмын нээлтэд оролцдог. Энэ жилийн наадмаар Ардын жүжигчин П.Цэрэндагва хааны дүрд хувирч домгийн шувуутай сандал дээр суусан юм.
Өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж, ирээдүйд амьдралын ямар зам харгуй таныг хүлээж байгааг мэдэхийг хүсч байна уу? Ингэхийн тулд зүгээр л баруун гарынхаа алган дээрх зүрхний зураасыг /дунд, ядам, чигчий хурууг дамнан байрлаж байгааг/ ажигла. Ингээд хариултыг тулгаарай. Таны алганы зураас юу хэлнэ вэ? А. Хэрэв зүрхний тань зураас дунд хуруун дороос эхлэж байвал та манлайлагч. Та амбицтай хэнээс ч хамаардаггүй, ухаантай, шийдвэр гаргах чадвартай. Мөн та эмзэг, бусадтай хүйтэн хөндий харьцдаг. В. Хэрэв зүрхний тань зураас дунд болон долоовор хурууны хоорондоос эхэлж байвал та аливаад анхаарал болгоомжтой ханддаг, сайхан сэтгэлтэй. Мөн шийдэмгий бус, хүмүүстэй зайнаас харьцдаг боловч тэд танд…
Бид фитнесс клубэд биеийн дасгал хөдөлгөөн хангалттай хийдэг ч, нүүрээ байнга орхигдуулдаг билээ. Тэгвэл биеийн бусад хэсгүүдтэй адил эрүү, нүүр ч мөн сайхан хэлбэртэй байхын тулд дасгал хөдөлгөөн шаарддаг. Хацрын ясаа Анжелина Жолигийнх шиг хурц хэлбэртэй болгоход төрөлхийн генетикийн өгөгдөл ихээхэн үүрэгтэй ч, дасгал хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтмол хийснээр үр дүнг нь мэдрэх боломжтой юм. Тэгвэл дараах 8 дасгалыг та бүхэнд танилцуулъя. Булцгар хацрыг арилгаж, нүүрээрээ турах 8 дасгал 1Нугасан хошуу Энэ дасгалыг хийхдээ хацрын төв булчингуудыг ажиллуулж, уруулаа цорвойлгон, амаа нээж, хаах маягаар ээлжлэн хийнэ. Ийнхүү уруулаа гадагш цорвойлгох үед хацрын булчингууд ажиллаж байгаа нь мэдрэгдэх ёстой гэдгийг санаарай.…
Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эхийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье. Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа Бурхан багш замын хажууд байсан овгор шороон дээрх хүний хувхай араг ястай дайралдсанаа зогсоод хүндэтгэн хичээнгүйлэн газарт мөргөөд боссоныхоо дараа ямар учиртайгаар энэ хувхай ясанд мөргөснөө шавь нартаа хэлсэнгүй. Гэтэл Ананд гэдэг шавь нь: -Бурхан багш та ямар учиртайгаар энэ…
