Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХХААХҮ-ийн дэд сайдыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байна
Папарацци

ХХААХҮ-ийн дэд сайдыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/06/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.

Уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч, зарим хүнийг цагдан хориод байгаа билээ.

Энэ хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдын албан тушаалд томилогдсон Ж.Бат-Эрдэнийг ч шалгаж буй билээ.

Шалгалтын явцад тэрбээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, мөрдөгчид шалгалтаа улам нарийвчилж эхэлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд өглөө.

Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбарлав. Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшингийнхаа эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа тул хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.