
Хэвлэлийнхээн та нарын ажил мэргэжлийн онцлогийг ойлгож байна аа тэглээ гээд гэрт хүртэл ирж, фэйсээр холбогдоод мэдээлэл хүсэхээ түр зогсоочээ гэж хүсмээр байна. Би хэн билээ ямар ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөгүй нэгэн маш том компанийн эсрэг тэмцэх гэж байгаа болохоор юу юуны духанд хүрэлгүй хэвлэлээр сенсаци дэгдээмээргүй байгааг ойлгоно уу.
Тэр компаний хувьд миний хань юу ч биш байсан юм шиг байна. Ажил явдлын үеэр удирдах түвшний хүн нэг ч ирээгүй. 8-наас хойш 9нд нэг хүн ямар тусламж хэрэгтэй байна гэж залгасан. 10нд нь харуул хамгаалалтынхаа 2 ээлжийн ахлагч, хуулийн хэлтсийн ажилтнаараа 6 дугаар сарынх нь цалин гээд 830 мянган төгрөг авчирч өгсөн. Миний хань 2019 оны 01 сарын 17-ноос 06 сарын 19(нас барсан өдөр) хүртэл 6 сар ажилласан.

Миний хань 2 хуруутай ч 20 хуруутай юм шиг л гарын дүйтэй, ажилч хичээнгүй хүн байсан юм шүү.
Угаасаа та бүгдээсээ тусламж хүсэх учир түр хүлээж байгаачээ гэж хэвлэлийнхнээсээ хүсмээр байна. Санаа зовнин туслах гэж холбогдож байгаад баярлалаа.
Бүх зүйл яг баяр наадамтай давхцаж таараад ажил эхлэхийг хүлээж байгаа юмаа. Тэрнээс биш 49 хоног дуустал гэж хүлээсэн юм байхгүй ээ

