Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Байр суурь: Үндсэн хуульт байгууллагыг аюулд оруулж мэдэх төсөл
нийтлэлчид

Байр суурь: Үндсэн хуульт байгууллагыг аюулд оруулж мэдэх төсөл

coolBy cool07/17/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймар төсөл Eрөнхийлөгч өнөөдөр өргөн барьчижээ. Төслийг бүхэлд нь уншиж үзэв. 1992 оны Үндсэн хуулин үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж хэлээд, Eрөнхийлөгчөөр удирдуулсан дарангуй дэглэм рүү шилжих төсөл юм байна. Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.

Дээр нь, Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэбсайтад дурджээ). Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг “бөлдөгдөж” өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeээр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж удирдана.

Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо шууд заах)-г дагаад цаад ноцтой агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост хүчтэй яваад, төслийн сөрөг тал нь олонд хүрч огт чадахгүй байнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэм ээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад байн уу, эсхүл ямар нэг…

Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хогилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн). Яахав наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ. Гэхдээ, эдгээр байгууллагаас санал аваад байсан төсөл нь халхавч байжээ. Биднийг “мольго үмхүүлээд” жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байгаад иргэний хувьд санаа зовж байна. Гишүүд төслийг томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргачих вий…

О.Мөнхсайхан

Судлаач О.Мөнхсайханыг ийнхүү байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төлсийг хүргэж байна.

байр суурь
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг АТГ-аас шалгаж байна

05/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.