Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадам маргааш эхэлнэ
Фото

Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадам маргааш эхэлнэ

coolBy cool07/19/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдах гэж байна.  “Их Хурд-8″ уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам” мөн болно.

Хүйн долоон худагт зохион байгуулагдах “Их Хурд-8” уралдаанд их насны морьд  18, соёолон, эрлийз дунд ангиллын хүлгүүд 14 км зайд шандас сорих юм.

Уралдааны эхний өдөр буюу 2019.07.20-ны өдөр

08:00-10:30 цагт Азарганы уралдаан

11:30-13:45 цагт Нээлт

13:00-15:30 цагт Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит     Шилмэл хүлгийн уралдаан

14:00-15:00 цагт Морин циркийн үзүүлбэр

15:30-17:30 цагт Гийнгоо, марзайн улсын уралдаан

19:00-22:00 цагт Оройн шоу арга хэмжээ

Уралдааны хоёр дахь өдөр буюу 2019.07.21-ны өдөр

08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан

10:30-12:30 цагт  “Айраг” фестиваль

12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан

13:00-15:00 цагт Жороо морины уралдаан

13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”

17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа

18:00-18:20 цагт хаалт болох юм.

“Их Хурд-8”  уралдааны үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон байна. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн.

Уралдааны үеэр  дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллах юм байна. Бид уралдааны мэдээг шуурхай хүргэх болно.

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.