Яаж би-24 Яаж би УИХ-ын гишүүн Б.Ундармаа шиг иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын 250 тэрбум төгрөгөөр хувьдаа 25 компани байгуулж, эцэст нь банкаа дампууруулж, хариуцлагаас зугтах вэ? Яаж би УИХ-ын гишүүн Н Амарзаяа шиг сонгогчдынхоо уух ус, амжиргааны эх үүсвэрийг байраар “арилжиж”, Тост, Тосонбумбыг түйрэн болгож буй Б.Чойжилсүрэнгийн байранд “үнэгүй” амьдрах вэ? Яаж би Яг түүн шиг ядуугийн дүрд тоглож, улсаас 50 саяыг авангуутаа баячуудын хорооллын тансаг байранд талын талд нь хүрэхгүй мөнгөөр “залрах” вэ? Яаж би Хотын захирагч С.Амарсайхан шиг иргэдийнхээ ундны усны эх үүсвэрийг ахынхаа компаниар сүйтгүүлж, “бургас” хэмээн олноо өргөгдөх вэ? Яаж би Гишүүн асан Д.Гантулга шиг…
Зохиогч: cool
Дуучин Чулуунчимэгийн ээж фэйсбүүк хуудаснаа ийнхүү бичжээ Хар мөнгөнцэцэг дуракаа чи яах санаатай миний зээ дээр гүйж ирж үймүүлээд байгаа юм бэ???????? Сургуулийн үдийн завсарлагаанаар ирж авч явж хүүхэдтэйгээ хоолонд оруулцгаагаад ээждээ битгий хэлээрэй 5 дахь адөр ирж аваачнаа гэсэн бга юм. Жаахан охин минь чамд дургүй чамаас айсан гэж байна.Би ч айж байна.Өдөржин сургууль дээр нь сахиж сууж байгаад хичээлий нь тарахаар хамт ирлээ.Одоо ч нойр хүрэхгүй байна. Эцэг нь уулздаг юм бга биз.чи бол илүүц шдэ хоролмаа!!!!!!!!.юу сэдээд бга юм???????? гэжээ
Цагаан хувцасны өнгөө алдаж бүрсийх, сааралтах гол шалтгаан бол түүнийг бусад өнгийн хувцаснаас ялгаж угаадаггүйгээс болдог аж. Мөн харамсалтай нь зарим төрлийн даавуу, жишээлбэл хөвөн даавууны будагч бодис амархан усанд уусч бусад хувцасны ялангуяа цагаан өнгийг өөрчлөх эрсдэлтэй байдаг. Бас ихээр бохирдож толбо тогтсон хувцасыг угаахдаа энгийн хувцаснаас илүү их угаалгын нунтагаар угаах нь буруу байдаг аж. Үүнээс гадна таны хэрэглэж буй ус төмөр их агуулсан эсвэл кальци, магнигаар баялаг бол угаалгын нунтагийн үйлчилгээг бууруулна. Юуг анхаарах вэ? Цагаан хувцасыг бусад хувцаснаас ялгаж угааж байх хэрэгтэй. Цагаан өнгийг цагаанаар нь үлдээх хамгийн сайн арга бол цагаан хувцасныхаа даавууны тэсч чадах…
Цэцэг навч дэлгэрсэн зуны сайхан улиралд та гэртээ ямар цэцэг тарих вэ гэж бодож байна уу? Тэгвэл бид танд туслъя. Дараах цэцгүүдийг гэртээ тарьвал аз жаргал гэрийг чинь дүүргэх болно. Нил цэцэг Нил цэцэг нь гэрэл их шаарддаг. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг. Мирт Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж. Годонхой буюу эрчүүдийн цэцэг Нарны гэрэлд тун дургүй бөгөөд байнга усаар шүршүүлэх дуртай. Энэ цэцэг…
Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 37 сургууль, 118 цэцэрлэгт 4,200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр…
Амьдралынхаа төлөө өнөөдөр ямар нэгэн зүйлс хийгээрэй. Нэгэн хэвийн тогтмол байдал, бусдын доромжлолыг сонсохоос, өөрийгөө голох байдал зэргээс залхаж байна уу? Тэгвэл зүгээр л бодож суухын оронд, эсвэл таныг сонсоод суух хүнд бүгдийг гомдоллож ярьсаар байхын оронд сөрөг бүхнээ гөвөөд урагшлахыг сонго. Энэ бол танд өгөгдсөн цорын ганц амьдрал. Тиймээс өөрийгөө буруутгаж суухад, тогтмол TV үзээд суухад, сургамж өгөхгүй кино үзэж суухад амьдралын үнэт цагаа дэмий бүү үр. Эрч хүчээ дахин сэргээ! өөрийн амьдралыг бусдад урам зориг өгөхүйц аз жаргал, амжилтын кино болгон хувирга. Бос, өндий, буу хугар, бүү нугар, өөрийгөө зоригжуул. Заримдаа сайн сайхан үгсийг зөвхөн өөрөө өөрөөсөө сонсох…
Сэлэнгэ аймгийн хурдан морины хаврын бүсийн “АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” уралдаан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж эхэллээ. Энэхүү уралдааныг Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, атрын 60 жилийн түүхэн хугацаанд хөдөлмөр зүтгэлээ зориулж ажилласан ахмад атарчид, тариаланчид, хадланчдын төлөөлөл, уяачид оролцлоо. “АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” уралдаанд хурдан хүлгээ уяж сойн хурдлуулж байгаа уяачид, морь сонирхогчдод МУГЖ морины хэмээх Г.Батбаяр, СТА дуучин Хосбаяр нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Өнөөдөр даага, шүдлэн, хязаалан, эрлийз бага, дунд насны морьдын уралдаан Бор гүвээнд болж байна. Маргааш Их нас, Соёолон, Эрлийз дээд насны морьдын уралдаан явагдана.
АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй хууль баталсан. Энэ бол Улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байгаа өмч хөрөнгө, татвараас зугтсан мөнгөн хөрөнгийг хууль ёсны болгох Эдийн засгийн өршөөлийн тухай хууль байсан.Энэ хуулийн үйлчилж эхэлснээс хойш татвар болон бүртгэлийн байгууллагад 33 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн. Энэ хөрөнгийн…
Пакистанд дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхэд байдаг ажээ. Тодруулбал, 10 настай Мохаммед Арбрар хүү өдгөө 197 кг жинтэй. Идэх дуртай ч удаан алхаж чаддаггүй хүүд эмч нар тусалж, тураахаар болсон байна. Үгүй бол хүүгийн эрүүл мэнд, амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн гэнэ.
Эрэгтэй хүн болж төрсөн ч хүйсээ солиулсан Ивана Владислава энэ жил 27 настай. Түүний хувьд 11 настайгаасаа эмэгтэй хүн болохыг хүсч, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн юм. Улмаар хөхөө томруулах хагалгаанд олон удаа орсон. Гэвч сүүлийн хөх томруулах хагалгаа нь амжилтгүй болж нэг хөхөө авахуулахаас өөр аргагүй болжээ. Бүсгүйн зургуудаас хүргэж байна.
