Зохиогч: cool

Монголчуудын газар нутаг нь цаг уур, мал аж ахуйтай хүйн холбоотой юм. Нүүдэлчин бидний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг. Үүний нэгэн адил ан агнуур нь бэлчээр, цаг уур, гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Ийн амьдарч ирэх явцад ан гөрөө хийх арга барил, түүнтэй холбоотой байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна. Ан гөрөөлөн монголчуудын уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж, амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан хүмүүн хийгээд байгаль орчиндоо туйлын хор хохирол…

Цааш унших

УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодсон хэргээр хууль, шүүхийн байгууллагад дуудагдсан. Тэгвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг цагаатгасан. Тэгвэл энэ хэргийн хяналтын үатны шүүх буюу УДШ-ээр энэ хэргийг хэлэлцэхээр болжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М. Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж,…

Цааш унших

“+17” инээдмийн цуврал киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад буй жүжигчин У.Цогтбаяр угтаа бол хошин урлагийн “Эмоци” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан. Нэр хүнд нь өсч, олонд танигдаад ирэхээрээ хамтлагаа орхидог бусад “Од”-ын жишгийг тэрбээр эвдсэн гэж хэлж болно. Инээдмийн цуврал нь Монголдоо ашиг орлогоороо тэргүүлж байгаа Цогтоогийн хувьд харин ч “Эмоци”-ийнхоо уран бүтээлүүдэд түлхүү оролцох болсон бөгөөд хамт олондоо нэлээд нэр хүндтэй байдаг. Жүжигчин залуутай зэрэгцэн олны анхаарлыг татаж байгаа хүн бол түүний үзэсгэлэнт гэргий З.Хүслэн юм. Удахгүй хоёр дахь үрээ өлгийдөн авах гэж байгаа хосууд манай дуранд өртөв. …

Цааш унших

Үзэсгэлэнтэй, авъяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай хүнээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг мөчүүд олон. Сайхан дуу сонсох гэж ирсэн ард түмнийхээ өмнө ар нуруундаа мянга мянган…

Цааш унших

Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн доод талын ялын хэмжээ 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн. Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах…

Цааш унших

Шатахуун түгээх станцууд /ШТС/ шатахуун дутуу шахдаг гэсэн хардлага жолооч нарт байдаг. Тэгвэл жолооч та тухайн ШТС дахь түгээгүүрт Стандарт хэмжил зүйн газрын /СХЗГ/ улсын байцаагчийн баталгаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг лавлаж, огноог нь харахад л хангалттай юм. Өөрөөр хэлбэл Стандарт хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх бүх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог. Гэрчилгээг олгохдоо явуулын хэмжигч багажны тусламжтайгаар “MNS-3015-2014” стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгадаг. Ингэхдээ ШТС дахь түлш олгож буй бүх хошууг шалгадаг байна. Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээ авснаар лац ломбыг хөндөхгүй…

Цааш унших

“МХЕГ-ын дарга нар авлигын хэргээр ял завшлаа”, “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна”…гэх зэрэг сэтгүүлчидээс бичсэн мэдээлэл олон нийтийн хэрэгсэлээр тарж, иргэд олон нийтийн дунд шүүх, шүүгчийн талаар буруу ташаа ойлголт газар авч байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шийтгэх тогтоолын зарим хэсгээс танилцуулж байна. Шийдвэрийн үндэслэлийг шийтгэх тогтоол албажих үед тодруулах боломжтой. Нийслэлийн прокурорын газраас Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар,…

Цааш унших

МУАЖ Ш.Чимэдцэеэ өчигдөр орой МУАЖ Д.Түвшинжаргалтай холбоотой хувийн амьдралын талаар ярилцлага өгсөн билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор МУАЖ Д.Түвшинжаргалын охин Т.Баясгалан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр аавдаа гурван өрөө байр бэлэглэсэн ажээ.  Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг…

Цааш унших

МУАЖ Ш.Чимэдцэеэ өчигдөр орой МУАЖ Д.Түвшинжаргалтай холбоотой хувийн амьдралын талаар ярилцлага өгсөн билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбоотойгоор МУАЖ Д.Түвшинжаргалын хүү Т.Энхбат аавынхаа талаар цахим орчиндоо тайлбар хийлээ. Тодруулбал, “За МУАЖ уртын дуучин Д.Түвшинжаргал энэ хүн бол миний аав. Ямар муухай муухай мэдээгээр өглөөг угтав аа. За Чимээ эгчийн тэр бичлэгийг үзлээ.Үнэхээр тавилттай жүжгэнд нь би хүртэл автлаа. Миний аав яасан их юм нэхээ вэ? Өнөөдөр шүүх шийдвэрээ гаргаж байгаа юм шиг юм болж. 5-6 жилийн өмнөөс эхэлсэн санагдах юм. Аавыг минь хувцасласан гэнэ үү, унаатай болгосон гэнэ үү, хэдэн хувцаснууд хэдэн аяга юу юу гэнээ. Бараг л миний аав гудамжны хүн байсан юм шиг байна. За яахав цаг хугацаа бүгдийг харуулна. Ганц л зүйлийг…

Цааш унших