Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд хуулиар хариуцлага тооцдог
Зөвөлгөө

Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд хуулиар хариуцлага тооцдог

coolBy cool05/09/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үед цахим ертөнцөд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцдоггүй мэтээр бичих болжээ. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Хамгийн доод талын ялын хэмжээ 12 жил байдаг. Цаашлаад 12-20 жил хорих ялаар шийтгэх буюу бүх насаар нь хорино гэдгийг заагаад өгчихсөн.
Хүүхдээ үл хайхарсан, эрхийг нь зөрчсөн эцэг эхчүүдэд Зөрчлийн тухай хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй эцэг эхэд Зөрчлийн хуулиар хариуцлга тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учирахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Эцэг эхчүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ л биелүүлэх ёстой. Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг. Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Эрүүгийн хуульд 260 орчим үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг. Цагдаагийн байгууллага, Хууль сахиулах их сургуультай хамтран сүүлийн таван жилийн гэмт хэргийн судалгааг хийхэд хүүхэд 32 төрлийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн тоо гарсан.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүргийг заасан. Тухайлбал:

хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

Ордуудын гуравдугаар сарын зурхай

03/04/2025

Болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлэх зорилгоор “Эрхэм буудагч” нэвтрүүлгийн 30-р дугаарыг хүргэж байна

01/31/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.