Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг
нийтлэлчид

Нугардаггүй сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг

coolНийтэлсэн: cool05/09/20191 сэтгэгдэл4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үзэсгэлэнтэй, авъяастай, хүчтэй, нэр төртэй эмэгтэй. Гэвч өнөөдөр тэр цуцжээ.

Ш.Чимэдцээеэ бол зүгээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, хөг данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. Зөвхөн өөрөө дуулан тайзан дээр гялалзах нь түүнд сонин байгаагүй. Урлагийн залуу үеийнхэнд зааж сургах үйлсэд зүтгэж яваа. Олны танил, урлагийн хүнд эрхэмлэж явах нэр төр, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай хүнээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг мөчүүд олон. Сайхан дуу сонсох гэж ирсэн ард түмнийхээ өмнө ар нуруундаа мянга мянган зовлон үүрчихээд нүдэндээ нулимстай эгшиглэж чаддаг эмтэршгүй сэтгэл тэднийх л байдаг.

Тиймээс ч эгэл бор амьдралаа ихэмсэг урлагийн тайзтай хольж хутгахыг хүсдэггүй. Чимэдцээеэ эгчтэй уулзах, тааралдах болгондоо бас л үүнийг мэдэрдэг. Гэтэл нугардаггүй сэтгэл нугарахыг үзэв. Нууж унагадаг нулимсаа залгихыг харав. Ханиа хэмээн итгэж явсан тэр эр “Бид салах үед энэ бүх хөрөнгөний тал нь минийх шдээ” гэж хэдэн жилийн турш хэлж байгаад дээрэмдэж байна. Хуучин булган шуба, угаалгын машин, бүр телевизор, тоглолтын дээл, мөнгөн аяга… нөгөө л эмэгтэй хүний хайрласан сэтгэлээр ” Тэр маань шуудхан ярьдаг, манай Түвшинжаргал…” гээд л Чимэдцээеэ эгч буруутгаж чадахгүй л сууна. Өнөө зөвхөн зах зухаас нь л дэлгэв. Мэдээж, түүнд эрхэмлэх юм гэж байгаа. Урлагийнхны дунд яригддаг, гэр бүлийн нууцад хамаарч болох ч, ард түмний хайртай дуучны хувьд хамаатуулан дуугарч болох өөр олон олон аймшгийг энэ удаа дуучин маань залгиад өнгөрлөө. Олон ч жил үгээ залгиж, нулимсаа залгиж яваа хүн. Энэ бүхнийг илчилж мэдээлсэн Ч.Үл-Олдох сэтгүүлчийг дуучин Түвшинжаргал шүүх цагдаад өгч байх шиг байна. Сэтгүүлч хүн нохойд барьдаг мод уу? Үл-Олдох чухам л сэтгэлдээ хөтлөгдөн энэ мэдээллийг эхлэн түгээсэн.

Сэтгүүлчийн сэтгэл зүрх ийм л байх учиртай. Үл-Олдохыг шүүхэд өгнө гэдэг нь энэ талаар дуугарсан, дуугарах гэж байгаа хүн бүрийг сүрдүүлэх гэсэн оролдлого ч байж болох талтай. Олны хайртай дуучныг, омог төгөлдөр хүний бүсгүй үрийг олныг нүднээс далд цөлмөх гээ юм болов уу?

МУГЖ дуучин Т.Баясгалан ч илүү дутуу үггүй, маш оновчтой мэдэгдэл хийлээ. “Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй” гэсэн Баясгалангийн ганц үг өдөржин түүнийг буруутган хадуурч давхисан олон хүнд оновчтой хариулт болно.

Чухам хэлсэндээ байж чадсан уу, үгүй юу, 10-аад жил үргэлжилж байгаа энэ дайнд дажин нэмсэн үү гэдгийг мэдэх нэг нь мэдэх биз ээ. Ямартай ч Түвшинжаргал гэж энэ дуучны хувийн амьдралын хуудуутай явдлаас шалтгаалан лав хэд хэдэн эмэгтэйн нулимс хацар исгэн урсдаг гэдгийг өнөөдөр нийгэм харав. Аавыгаа өөр айлд алдсан хүүгийн хагацал үүрсэн үг ч сонсогдож байна. Шүүх засаглалынхны шүүрхий ажиллагаа ч илчлэгдлээ.Нэг л зүйл үнэн. Бид бүгдээрээ дэргэдэх хүнийхээ зүрх сэтгэл дээр амьдардаг.

Тэр сэтгэлийг гэмтээх эрхгүй. Харин энэ хязгаарыг тэр эр давжээ. Дарьгангын дууч шувуухай, Алтан-Овооны охин…Монгол Улсын Ардын жүжигчин…ямар ч нэр төрийн ард эмэгтэй хүний эгэл оршихуй байдаг. Эгэл оршихуйгаа дэлгэж, энэ биедээ үүрч яваа зовлон, энгэр нэвт нулимсаа тэр ард түмнийхээ өмнө асгалаа. Аргагүй л тэвчээрийн чагтага алдуурчээ. Түвшинжаргалын нэхэмжилсэн 200 саяын 70 орчим сая төгрөгийг барагдуулж, тэтгэврээ хураалгаж, дансаа хаалгачихаад сууж байна. Ямар үнэтэй хань байгаа вэ, яасан үнэтэй биеэ үнэлэлт вэ?

Нугарашгүй бардам сэтгэл нугарахын цагт нулимс өөрөө ивлэдэг. Одоо жаахан л тэс, дахиад жаахан л тэвч….дуучиндаа хайртай ард түмэн дугарааг өөрт чинь авчрах биз ээ. Бүх мэдээллийг цаг алдалгүй хүргэж, явцыг нь мэдээлж байхыг харин эрхэм сэтгүүлчид мэднэм зээ. Учир явдлын гаргалгааг мэдэх хуульч өмгөөлөгчид ухаан, сэтгэл гарган туслах шаардлага бас бий.

Нэг гэр бүлийн хэрэг явдал мэт боловч нийгмийн сэдэв бол энэ. Хэлж ярихгүй л байгаа болохоос дэр хуваалцсан эрдээ хамаг байдгаа сэгсрүүлээд, дэрс шиг нүцгэн үлдсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж “Шадар гурван цэрэг”-ийн алдарт уриаг хэлмээр байна. Эрхэмсэг дуучны маань эвлүүлж ядан хэлсэн үнэн, гутамшиг доромжлолыг гэтлэн байж нээсэн сэтгэлийн үгс үр дүнгээ авчрах болтугай!.

 

Эмүжин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

1 сэтгэгдэл

  1. Best Referat on 05/11/2019 23:30

    МУАЖ ?зэсгэлэнтэй, авьяастай, х?чтэй, нэр т?ртэй эмэгтэй. Гэвч ?н??д?р тэр цуцжээ. Ш.Чимэдцээеэ бол з?гээр ч нэг дуучин биш. Ардын болон уртын хэдэн зуун дууг сэргээн дуулж, х?г данг нь нотжуулан, ухаарал уянга шингээн амилуулсан нэгэн. З?вх?н ??р?? дуулан тайзан дээр гялалзах нь т??нд сонин байгааг?й. Урлагийн залуу ?еийнхэнд зааж сургах их ?йлсэд з?тгэж яваа. Олны танил, урлагийн х?нд эрхэмлэж явах нэр т?р, инээж туулдаг зовлон гэж бий. Амьдрал нь тараад унаж байсан ч, хамгийн хайртай х?нээ алдчихаад байхдаа ч тайзан дээр урлагийн тэнгэр мэт инээмсэглэн гарах учиртай цаг м?ч??д олон. Сайхан дуу сонсох гэж ирсэн ард т?мнийхээ ?мн? ар нуруундаа мянга мянган зовлон ??рчихээд н?дэндээ нулимстай эгшиглэж чаддаг эмтэршг?й сэтгэл тэднийх л байдаг. Тиймээс ч эгэл бор амьдралаа ихэмсэг урлагийн тайзтай хольж хутгахыг х?сдэгг?й. Ш.Чимэдцээеэ эгчтэй уулзах, тааралдах болгондоо бас л ??нийг мэдэрдэг. Гэтэл нугардагг?й сэтгэл нугарахыг ?зэв. Нууж унагадаг нулимсаа залгихыг харав. Ханиа хэмээн итгэж явсан тэр эр Бид салах ?ед энэ б?х х?р?нг?ний тал нь минийх шдээ гэж хэдэн жилийн турш хэлж байгаад дээрэмдэж байна. Хуучин булган шуба, угаалгын машин, б?р телевизор, тоглолтын дээл, м?нг?н аяга н?г?? л эмэгтэй х?ний хайрласан сэтгэлээр Тэр маань шуудхан ярьдаг, манай Т?вшинжаргал гээд л Чимэдцээеэ эгч буруутгаж чадахг?й л сууна. ?н?? з?вх?н зах зухаас нь л дэлгэв. Мэдээж, т??нд эрхэмлэх юм гэж байгаа. Урлагийнхны дунд яригддаг, гэр б?лийн нууцад хамаарч болох ч, ард т?мний хайртай дуучны хувьд хамаатуулан дуугарч болох ??р олон олон аймшгийг энэ удаа дуучин маань залгиад ?нг?рл??. Олон ч жил ?гээ залгиж, нулимсаа залгиж яваа х?н. Энэ б?хнийг илчилж мэдээлсэн Ч.?л-Олдох сэтг??лчийг дуучин Т?вшинжаргал ш??х цагдаад ?гч байх шиг байна. Сэтг??лч х?н нохойд барьдаг мод уу. Ч:?л-Олдох чухам л сэтгэлдээ х?тл?гд?н энэ мэдээллийг эхлэн т?гээсэн. Сэтг??лчийн сэтгэл з?рх ийм л байх учиртай. Ч.?л-Олдохыг ш??хэд ?гн? гэдэг нь энэ талаар дуугарсан, дуугарах гэж байгаа х?н б?рийг с?рд??лэх гэсэн оролдлого ч байж болох талтай. Олны хайртай дуучныг, омог т?г?лд?р х?ний б?сг?й ?рийг олныг н?днээс далд ц?лм?х гээ юм болов уу. МУГЖ дуучин Т.Баясгалан ч ил?? дутуу ?гг?й, маш оновчтой мэдэгдэл хийлээ. Х?н эцэг эхээ сонгож т?рд?гг?й гэсэн Т.Баясгалангийн ганц ?г ?д?ржин т??нийг буруутган хадуурч давхисан олон х?нд оновчтой хариулт болно. Ямартай ч Т?вшинжаргал гэж энэ дуучны хувийн амьдралын хуудуутай явдлаас шалтгаалан лав хэд хэдэн эмэгтэйн нулимс хацар исгэн урсдаг гэдгийг ?н??д?р нийгэм харав. Аавыгаа ??р айлд алдсан х??гийн хагацал ??рсэн ?г ч сонсогдож байна. Ш??х засаглалынхны ш??рхий ажиллагаа ч илчлэгдлээ.Нэг л з?йл ?нэн. Бид б?гдээрээ дэргэдэх х?нийхээ з?рх сэтгэл дээр амьдардаг. Тэр сэтгэлийг гэмтээх эрхг?й. Харин энэ хязгаарыг тэр эр давжээ. Дарьгангын дууч шувуухай, Алтан-Овооны охин, Монгол Улсын Ардын ж?жигчин ямар ч нэр т?рийн ард эмэгтэй х?ний эгэл оршихуй байдаг. Эгэл оршихуйгаа дэлгэж, энэ биедээ ??рч яваа зовлон, энгэр нэвт нулимсаа тэр ард т?мнийхээ ?мн? асгалаа. Аргаг?й л тэвчээрийн чагтага алдуурчээ. Т?вшинжаргалын нэхэмжилсэн 200 саяын 70 орчим сая т?гр?гийг барагдуулж, тэтгэврээ хураалгаж, дансаа хаалгачихаад сууж байна. Ямар ?нэтэй хань байгаа вэ, яасан ?нэтэй биеэ ?нэлэлт вэ. Нугарашг?й бардам сэтгэл нугарахын цагт нулимс ??р?? ивлэдэг. Одоо жаахан л тэс, дахиад жаахан л тэвч дуучиндаа хайртай ард т?мэн дугарааг ??рт чинь авчрах биз ээ. Б?х мэдээллийг цаг алдалг?й х?ргэж, явцыг нь мэдээлж байхыг харин эрхэм сэтг??лчид мэднэм зээ. Учир явдлын гаргалгааг мэдэх хуульч ?мг??л?гчид ухаан, сэтгэл гарган туслах шаардлага бас бий. Нэг гэр б?лийн хэрэг явдал мэт боловч нийгмийн сэдэв бол энэ. Хэлж ярихг?й л байгаа болохоос дэр хуваалцсан эрдээ хамаг байдгаа сэгср??лээд, дэрс шиг н?цгэн ?лдсэн эмэгтэйч??д ц??нг?й. Нэг нь нийтийн т?л??, нийт нь нэгийн т?л?? гэж Шадар гурван цэрэг -ийн алдарт уриаг хэлмээр байна. Эрхэмсэг дуучны маань эвл??лж ядан хэлсэн ?нэн, гутамшиг доромжлолыг гэтлэн байж нээсэн сэтгэлийн ?гс ?р д?нгээ авчрах болтугай.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.