Ээжийгээ гомдоож, уйлахад хүргэдэг болчимгүй үгс Хэдэн сарын өмнө найзын маань ээж өнгөрч би түүнийг эргэж очсон юм. Найз маань намайг хараад эхэндээ биеэ барьж чадаж байсан ч миний “за яажшуухан байна даа” гэсэн асуултын дараа бүхий л тэвчээрээ алдаж цурхиран уйлсан юм. Удаан, гомдолтой уйлж байгаад найз маань хэлэхдээ: “Би байхгүй болно гэдгийг нь мэдэж байсан… Удаан өвдсөн учраас би үхэлтэй эвлэрсэн байсан… Гэхдээ би нэг удаа түүнд хэлсэн таагүй үгнийхээ төлөө уучлал гуйж чадаагүйдээ л харамсаж байна, бүх насаараа харамсаж явах юм шиг байна…” гэсэн юм. Гэнэт надад “Ээж маань удахгүй байхгүй болбол би яах вэ?” гэсэн бодол…
Зохиогч: cool
АНУ-ын Харвардын их сургууль бол чанартай боловсрол эзэмшүүлдгээрээ дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний тавд багтдаг. Нэрийг нь сонсмогц сүрддэг энэ сургууль залуусын хувьд биелэгдэшгүй мөрөөдөл биш болохыг өдгөө 18 настай Ч.Эгшиглэн охин үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болон харуулсан юм. Тэрбээр ахлах анги хүртлээ Хобби сургуульд сурч, Австрали улсын Канбэрра хотод дунд сургуулиа төгссөн байна. Өдгөө Харвард, Стэнфордын их сургуулиудад тэнцээд буй юм. Ирээдүйд мэдлэг, чадвартай боловсон хүчин болоод эх орондоо хувь нэмрээ оруулах зорилготой Ч.Эгшиглэн гадаадын шилдэг их дээд сургуульд хэрхэн тэнцэж, суралцах тухай хувийн туршлагаасаа хуваалцлаа. Түүний зөвөлгөөг хүргэе. 1.Харвардын их сургууль нь эдийн засаг, улс төр гэх мэт…
Бүгд л ус сайн уух хэрэгтэй гэсэн зөвлөгөөг хаа сайгүй өгдөг болсон. Харин халуун буцалсан ус ууснаар ямар үр нөлөөтэй байдгийг та мэдмээр байна уу? Энгийн тасалгааны температурт байгаа уснаас буцалсан халуун ус нь бас өөр давуу тал үр нөлөө үзүүлдэг байна. Хэрвээ танд доорх асуудлууд тулгарвал халуун ус танд туслах болно. 1 аяга Халуун ус уухын ач тус: 1. Толгойн өвдөлтийг намдаана. 2. Зогсуулж байгаа бол 1 аяга буцалсан халуун усыг бага багаар нэг дор ууж дуусгахад зогсуулахаа болино. 3. Ходоод хорсож, өвдсөн үед буцалсан ус уухад өвдөлт зовиур арилдаг. 4. Цусны эргэлтийг сайжруулж бие халуун оргиж, тайвширдаг. 5.…
Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Өчигдөр өдрөөс эхэлсэн цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн…
Өнөөдөр УБТЗ-ын Сүхбаатар зангилааны 180 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах төмөр замын хэмээгдэх энэхүү шинэ цэцэрлэгийн барилгыг ирэх 9 дүгээр сард ашиглалтад өгөхөөр барилгын ажил явагдаж байна. Тус цэцэрлэгийн барилгыг төм зам өөрийн хөрөнгөөр, өөрийн хүчээр аймаг орон нутагтай хамтран барьж байгаа юм. Ийнхүү төмөр замчдын хүүхдүүд тохилог шинэхэн цэцэрлэгтээ тун удахгүй орох нь ээ.
Газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутаг атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойг угтан “АТРЫН НУТГИЙН ХУРД -2019” хурдан морины хаврын бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдааны хурдан Их насны морьдын түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ганболдын сартай зээрд хурдалж, Булган аймгийн Булган сумын Цэнгэлийн хүрэн аман хүзүүдэж, Дундговь аймгийн Ганцогтын ногоон цоохор гурвалсан бол Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын П.Мөнхтөрийн хул болон хээр морьд айргийн 4, 5-д хурдаллаа. Хурдан Соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ж.Оргилын хээр хурдалж, Төв аймгийн Аргалант сумын Г.Батчулууны зээрд аман хүзүүдэн, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.Алтансүхийн хээр алаг, Төв…
Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотод эхэллээ. 57 орны 449 жүдоч оролцож буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцож байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр манай 7 жүдоч татамид гарсанаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медалийн болзол хангалаа. 60 кг-ын жинд Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, Туркменстан, Болгарын жүдочыг ялж хэсгийн аварга болсон. Зооны аваргын төлөө Гүржийн бөхөд ялагдан, хүрэл медалийн төлөө Францын бөхийг ялсанаар медалийн тавцанд гарлаа. 66 кг-ын жинд Ё.Басхүү Болгар, Монте-негро, Бразилийн бөхчүүдийг ялж, Азербайжаны Н.Шикализадад ялагдан, хүрэл медалийн төлөө Азербайжаны И.Алиевыг ялжээ. Өнөөдөр манай 5 бөх дэвжээнд…
Элэг болон бөөр цэвэрлэгч Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж. Орц: Хүрэн манжин – 1 ширхэг Лууван – 2 ширхэг Алим – 1 ширхэг Бэлтгэх арга: Бүх ногоонуудаас шүүсийг нь шахаж аваад, хольж бэлтгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд хадгалаад, ууж болох юм. Хүрэн манжингийн ач тус Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг…
Алимны дэглэм нь хамгийн амар болон бүтээмжтэй дэглэмүүдийн нэг нь юм аа. Дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байдаг. Энэхүү дэглэмийг барьснаар дунджаар 6-7 кг-аар турна. Энэ дэглэмийг эрүүл мэндийн байдлын улмаас зарим нэгэн дэглэм (жишээ нь кремлийн, шоколадны дэглэм) сахиж болохгүй хүмүүст зөвөлдөг юм. Алимны дэглэмийн хоолны цэс 1 дэх өдөр: 1 кг алим 2 дахь өдөр: 1,5 кг алим 3 дахь өдөр: 2 кг алим 4 дэх өдөр: 2 кг алим 5 дахь өдөр: 1,5 кг алим 6 дахь өдөр: 1,5 кг алим § 7 дахь өдөр: 1 кг алим 7 хоногийн туршид дан алим идэх маш хэцүү…
“Яг түүн шиг” шоуны 4 дэх улирлын 2-р дугаар маш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн дугаарт дуучин Naki Naki ялагчаар тодорчээ. Бүгдээрээ түүнд халуун баяр хүргэцгээе! Ирэх 7 хоногийн яг энэ цаг мөчдөө эргээд уулзацгаая =) Нийт оролцогчиддоо амжилт хүсье ♥ https://www.youtube.com/watch?v=TFA7Up0gKeQ https://www.youtube.com/watch?v=Z8Dt94cOGBs https://www.youtube.com/watch?v=spjzZc7fxls https://www.youtube.com/watch?v=9DQ1FWuSK5A https://www.youtube.com/watch?v=Pnrr5hEwock https://www.youtube.com/watch?v=Edl8O6xQsw4 https://www.youtube.com/watch?v=Gxw056Kt2Q0 https://www.youtube.com/watch?v=iouh7DvD4U8
