Зохиогч: cool

Сүүлийн үед сүрьеэ өвчинтэй холбоотой таагүй мэдээлэл ихээр гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Сүрьеэ өвчинтэй тэмцэх, урьдчлан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 1. Сүрьеэ гэж ямар өвчин бэ? Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм. 2. Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ? Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл…

Цааш унших

“Янь Ши ордны түүх” киноны Их хатан Фуча Ронины дүрийг бүтээсэн Кин Лан нь өдгөө 38 настай бөгөөд Хятадын алдартай жүжигчин, дуучин модель ажээ. Жүжигчин бүсгүй 1981.07.17-нд төрсөн. 1.65 м өндөртэй. Шеньяан технологийн сургуулийг төгссөн тэрбээр 1999 оноос олон ангит кинонд тоглож жүжигчний карьераа эхлүүлж байсан юм. “Янь Ши ордны түүх” киноны туслах дүрүүдийн нэг болох Фучагийн найз харуултай нэр холбогдож байсан ч үүнийг няцаасан байдаг. Одоо ч тэрбээр ганц бие хэвээрээ аж.

Цааш унших

Бөхбат бөхийхгүй… Ээждээ хэнздэж ирсэн ийм нэгэн хүүг би таньдаг юм. Харц нь дэндүү ихийг хүүрнээд байдаг Бөхбат хүүгийн ээж С.Шүрэнцэцэг. Бас л миний нүүр номын найзуудын нэг. Өглөө орой болгон постыг нь харсаар байгаад өнө удаан нөхөрлөсөн юм шиг дотно болчихдог FB найзууд байдаг даа. Уулзаагүй ч уулзсан мэт, гар барьж үзээгүй ч гангар гунгар гээд хөөрөлдчихсөн мэт. Ээж хүү хоёр миний хувьд тийм л эгэл найз. Хүүг би том болж байгаа болов уу гэж анхаарна. Ээж нь хүүгээ өргөөд дийлэхгүй ядарч яваа болов уу гэж заримдаа санаа зовно. Ухаалаг харцтай, тэвчиж сурсан Бөхбат хүү төрөлхийн хоёр түнхний мултралтай,…

Цааш унших

Монголын салоны нийт үсчиддээ зориулан “Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, “Tahe” Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн сургалт болох гэж байна. Тус сургалтад Испани улсын “Tahe” компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна “Tahe Mongolia” компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж. Тус сургалтын талаар “Tahe Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа. -Танай компанийн зүгээс үсчдэд зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ? -Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд…

Цааш унших

Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах “Анна хоме” хүүхдийн асрамж халамжийн төвийн байранд энэ сарын 09 ны өдөр гал гарч тус асрамжийн төвд байсан 22 хүүхэд орон гэргүй болоод байна. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Анна хоме асрамж халамжийн төвд 3-17 насны 22 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдүүдийг дорнод аймагт байрлах гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалалтын байранд байрлуулаад байна. Анна хоме хүүхдийн асрамж халамжийн төв зүүн аймагтаа ганцхан байдаг, хагас болон бүтэн өнчин нэн ядуу өрхийн хүүхэд багачуудад хүүхэд хамгаалалын үйлчилгээ үзүүлдэг. 13 жилийн хугацаанд нийтдээ 126 хүүхдэд халамжийн…

Цааш унших

Та өөрийнхөө нэртэй ижил нэртэй хүнтэй хэр их таарч байсан бэ? Мөн өөрийнхөө нэрийг хамгийн ховор эсвэл хамгийн түгээмэл гэж боддог уу? Та бүхэнд Монгол улсын нэрсийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе. Хамгийн түгээмэл нэрс: 1. Бат-Эрдэнэ (16430) 2. Отгонбаяр (12754) 3. Алтанцэцэг (12458) 4. Батбаяр (12302) 5. Лхагвасүрэн (12197) 6. Оюунчимэг (11744) 7. Болормаа (11461) 8. Мөнх-Эрдэнэ (11121) 9. Энхтуяа (10780) 10. Гантулга (10746) Хамгийн ховор нэрс: 1. Жааханчулуу 2. Адилсанаа 3. Шийлэггалаа 4. Тожбаатар 5. Алтан-Очирт 6. Ямагтбаатар 7. Одонтуяарахгэрэл 8. Бага-Ууган 9. Чингүүнхүслэн 10. Алимантунгалаг Хамгийн богино нэрс: 1. Аз 2. Оч 3. Од 4. Алт 5. Бат…

Цааш унших

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн ЗХУ-руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин, гавьяат багш Р.Индра нь дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ. Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж төрдөг байсан. Хувцас хунар муухан өлөн зөлмөгхөн л байдаг байсан. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын өмнө Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнэ ээ,…

Цааш унших

Би хэдэн юм хэлмээр байна. Энэ зураг магадгүй зарим охидуудын яг л ингээд зогсож байсан нь зурсхийн бодогдох байх. Энэ зураг зарим хөвгүүний хамгийн эмзэг сэдвийг хөндөж байгаа байх. Би өөрийнхөө амьдралаас алдаж явахдаа зарим зүйлсийг мэдэж, ухаарч, ойлгосон та нар ч адилхан. Би сайн залуу биш сайхан залууд дуртай. Би өөртэй арчаагүй, Facebook -ийг сайн ашиглаж чаддаггүй мод хэн ч тоож харахааргүй банди нарт дургүй. Өөртэй арчаатай нөгөө лаг killa хувцасладаг дээрээс нь өндөр туранхай царайлаг банди нарт л дуртай. Тамхи татдаг атаман2 хэнийг ч очоод зодож чадахаар тийм л залуу миний нүдэнд хамгийн зэвүүн, сүртэй гоё санагддаг. Хөлс…

Цааш унших

“Чи өөрөө өөрийгөө хайрлаж сураагүй байхад, яаж хэн нэгэн чамайг хайрлах вээ дээ” гэдэг үг бүүр нэг “Ёоонк” хийтэл авсан шүү. Тиймээс энэ талаар нэлээдгүй судалгаа хийж Та бүхэнтэйгээ товчхон өөрийгөө хайрлаж сурна гэхээр яг яана гэсэн үг вэ гэдгийн тухай хуваалцъя гэж бодлоо. Өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж: Өөрийнхөө гаднах үзэмждээ шүүмжтэй ханддаг. Толинд өөрийнхөө үл ялиг өө сэвээ л олж хардаг. Өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг. Харьцуулалт хийж болно л доо гэхдээ Таны амьдрал, таны амжилт болгон бусад хүмүүстэй адилхан байх албагүй шдээ. Бусад хүмүүсийг илүү мэт хүлээж авах. “Болд надаас царайлаг”, “Зулаа надаас ухаантай” гэх мэт Өөрийн үзэл бодлоо…

Цааш унших