Зохиогч: cool

Хотын төвийн насжилт өндөртэй 1950, 1960 онд баригдсан барилгуудыг яах вэ гэдэг асуудал сүүлийн үед Нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болж байгаа. Эдгээр барилгыг буулган, дахин барилга барихын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардана. Хөрөнгө гаргах компаниуд олддог юмаа гэхэд оршин суугчдын асуудлыг яах вэ. Оршин суугчид барилгын компаниудтай тохироод, байраа үнэлээд өөрсдийн аюулгүй байдал, амьдрах орчноо сайжруулах тохиролцоог хийж чадах уу гэх мэт олон зүйл энэ асуудлын ард яригдах юм. Нийслэлийн ИТХ 2015 онд энэ асуудлыг анхлан хөндөж байв. Тиймээс Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн ТЭЗҮ-ийг батлах тухай 28/13 тоот тогтоолыг гаргаж байжээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх…

Цааш унших

Стейси Шиффердикер “Эерэг Хүмүүжил” мөн Доктор Катрин Керсигийн “Эерэг Сахилгажуулах 101 аргачлал” номуудаас түүвэрлэв. Хувьчлан ханд: Хүүхдийг олны өмнө эвгүй байдалд оруулж болохгүй. Асуудал гаргавал бусдаас холдоод ярилц. Хүүхдийн харааны түвшинд зэрэгцэн очиж ярь: Хүүхэдтэй ярихдаа дээрээс нь биш, харин доош сууж түүний нүдний түвшинд очоод, нүд рүү нь харж зөөлнөөр ярь. Шивнэ: Хашгирах, орилох, чанга ярихын оронд хүүхдэдээ шивнэн ярьж ойлгуул. Ингэвэл тэр дороо анхаарлаа хандуулж, танд байдлыг хянаж, ойлгон, бодох боломж олгоно. Тэдэнд ярьж өгөх биш, тэдэнтэй ярилц: Хүүхдэдээ номлох биш, харилцан ярилц. Ярихаас гадна бас сонс. Өөрөө зохистой зан авир үлгэрлэн харуул: Хүүхдүүд томчуудын зав авирыг харж…

Цааш унших

Бэр гэж айлаас ирдэг дээдийн бэлэг юм билээ Бие сэтгэл нь бидний төлөө зүглэдэг юм билээ Төрсөн гэрээ орхиод ирдэг дууч шувуу юм билээ Бэр гэж бурханаас ирсэн буян юм билээ Бусдаас нуумаар хайрламаар бурам юм билээ Хүүтэй хүн охинтой Хүний биш миний л охин….

Цааш унших

ЧАМАЙГ САНАХААР ОДОО Ч ГЭСЭН УЙЛДАГ… Багш болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ажил гэр гэж гүйсээр цаг хугацааг ч анзааралгүй хаврын цэцэгс хэдэнтээ ургаж намрын шувууд хэдэнтээ буцсан ч би чамайг мартаж чадахгүй ,санах бүр нүдэнд минь чиний даруухан эгэл дүр төрх тодорч өөрийгөө мянгантаа хараан зүхэж , тэнэгээ гайхан дэмий л нулимс унагадаг аа. Миний хичээл заадаг ангид минь хөөрхөн дугуй шар царайтай, хонгор урт үстэй, хараацайн даль жигүүр шиг нумарсан хөмсөгтэй , давхраатай алаг нүдтэй , цэвэр цэмцгэр, нямбай , их л эвлэгхэн зөөлхөн дуугарч ярьдаг ,байнга нүдээрээ сэтгэл гижигдэм инээмсэглэдэг тийм сайхан охин суралцдаг байв. Түүний нэрийг…

Цааш унших

Хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан “Итгэл-Хайранд “ нэртэй сайн үйлсийн аяныг эхлүүлээд байгаа хүүхдийн элч, дуучин A Cool буюу Б. Анхбаярыг “Өөр зочин” буландаа урьсан юм. -Таны санаачилсан сайн үйл­сийн аян эхлээд багагүй хугацаа өн­гөрлөө. Энэ талаараа ярихгүй юу? -“Итгэл-Хайранд” аян маань энэ сарын эхнээс өрнөөд амжилттай явж байна. Аян эхэлснээс хойш манай монголчууд сайхан сэтгэлийн гараа дэлгэж хандивын дансанд минь тодорхой хэмжээний мөнгө цуглараад байна. Мөн хамгийн түрүүнд эмчилгээ шаардлагатай хүүхдүүдээ эмчлүүлэх шаардлагатай болсон. Нийт 30 гаруй хүүхэд бий. Гэхдээ эхний ээлжинд дөрвөн хүүхдийг сонгож авсан. Мөн энэ аянаа төрийн оролцоотой болгохыг хүссэн. Энэ бол ганцхан дуучин Анхбаяр эсвэл өөр…

Цааш унших

Дэргэд чинь байж санаж зүүдэллээ Чамдаа би хайргүй байхын аргагүй Урд шөнө ханыгаа алдчихлаа гээд баахан уйлж зүүдлээд сэрээд ашгүй зүүд байж гээд баярлалаа Тэгээд гэнэт нөгөө зүүдээ санаад өглөө охидынхоо цай бэлдэж байгаа ханийнхаа ардаас юу ч хэлэхгүй чимээгүй тэвэрлээ Хайр сэтгэлийн хамгийн ихээр мэдрэх мэдрэмж бол юу ч ярих шаардлагагүй халуун дотно чанга тэврэлт юм Хамгийн хямд ухаарал бол зүүдэндээ ухаарах явдал юм Эхнэртэйгээ сэжигтэнтэй харьцаж буй мөрдөн байцаагч шиг харьцдаг нөхрүүд маш их байдаг Тэр нөхдүүдийг болдог бол зүүдээр нь дамжуулж сайн айлгаад нэг ойлгуулаад өгөх юмсан Миний ойр орчимд тийм нөхрүүд мөн ч их бий дээ.…

Цааш унших

-Хагалгаа 13 цагийн турш үргэлжилж гурван хурууг залгаж, нэг хурууг нь тайрчээ- Долоон настай охиныг зодож, улмаар дөрвөн хурууг нь цавчиж, халуун ус цацаж тамласан онц ноцтой хэрэг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад гарсан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Охины хөл түлэгдсэн, мөн толгойн хэсэгт иртэй зүйлээр зүссэн байснаас хамгийн ноцтой нь зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нь тасалж яргалжээ. Хэрэг гарсан орой буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, 02:00 цагийн орчимд яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн юм. Охины гэр бүлийнхэн болсон явдалд ихээхэн…

Цааш унших

Төрийн ордонд өнөөдөр /2019.05.17/ эрэгтэй хүн нас барсан байна. Талийгаач төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. Тэрээр өнөөдөр Төрийн ордонд явж байгаад гэнэт нас барсан байна. Энэхүү золгүй явдалтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан, Төрийн ордныг хамгаалалтад авсан байна.

Цааш унших

Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүх хурал нь яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурал хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчгүй болж байгаа аж. Тодруулбал талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг хохирогчоор тогтоогдсон бөгөөд одоо эмнэлэгт хэвтэж байгаа болохоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэтийг хангаагүй аж. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авч амжаагүй байсан болохоор ийнхүү шүүх хурал нь хохирогчийн өмгөөлөгчгүй болж байгаа юм байна. Хохирогчийн…

Цааш унших

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс 21 аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдтэй цахим хурлыг зохион байгууллаа. Хуралд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Зөвлөлийн гишүүд С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нар болон газар хэлтсийн дарга нар оролцлоо. Цахим хурлаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаж гарч буй 47 журмын талаар тодорхой мэдээлэл өглөө. Мөн аймгуудаас асуусан асуултуудад хариулт өгч цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Цааш унших