Зохиогч: cool

#МИНИЙ_НӨХӨР❤️ Миний нөхөр мөнгөлөг байх албагүй Мэдлэг боловсрол нь өндөр байх ч шаардлагагүй Царай бие нь төгс байх албагүй Цалин хөлс нь хэд байх нь хамаагүй Өнгөлөг бас өөртөө арчаатай Өрх гэрээ тэргүүлэх чадвартай Ханиа халамжлах сэтгэлтэй Хамаатан садандаа элэгтэй Илүүд шунаж тэнүүчилдэггүй Эхнэрээ хуурч завхайрдаггүй Архинд толгойгоо мэдүүлэхгүй Алдрайхан үрсээ өнчрүүлэхгүй Амьдралын ухаанд суралцсан Асуудлаа шийдэж мэддэг Яриа хөөрөө сайтай Ярилцаж ойлголцож чаддаг Босгосон амьдралдаа хамтдаа зүтгэж Батлуулсан гэрлэлтээ үүрд хамгаалж Бүдрэхэд гараас минь хэзээ ч тавихгүй Бүсгүй заяаг минь бүтэн байлгах эр хүнийг Удмаар нь шинжиж, ухаанаар нь таньж Урагтаа бүртгэж, удмыг нь төрүүлж Үхэл л салгаж…

Цааш унших

Стресс гэж юу болох, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцлаа. ӨӨРИЙГӨӨ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭЖ МЭДРЭХ НЬ ХҮНИЙГ ХАМГИЙН ИХ СТРЕССДҮҮЛДЭГ -Сүүлийн үед судлаачид нийгмийн бухимдлаас болж стресс газар авлаа гэж ярих болж. Чухамдаа стресс гэж юуг хэлээд байна вэ гэх тодотголоос яриагаа эхэлье? -Стресс гэдэг нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу баланс алдагдахыг хэлнэ. Нөгөө талдаа гадаад ертөнцийн бодит юмст хүн эерэг болон сөргөөр хандаж байгаа хүртэхүйн тухай асуудал. Тэгэхээр мэдрэмжийн тухай асуудал гэсэн үг. Стресс нь ихэнхдээ уур бухимдал, асуудалд хэт шүүмжлэлтэйгээр хандах, сөрөг байр суурьтай байх, нийгмийн сайн сайхан зүйлийг…

Цааш унших

“Байхгүй зүйлээрээ дутахын гачлан Байгаа зүйлсээ голохын гаслан Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон Ховдог сэтгэлийн түмэн тарчлан” Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Байхгүй зүйлсээ хараад л явдаг, ингэж өөрийгөө гуйлгачин болгоод байдаг. Хэн нэгэн хүний хөмсөг нь тод, чинийх болохоор бүдэгхэн. Хэн нэгэн хүний нүд нь том алаг, чинийх болохоор онигор. Хэн нэгний өмссөн цамц нь илүү гоё. Хэн нэгэн хүний унаж байгаа машин илүү тансаг чинийх болохоор байхгүй. Яагаад гэвэл чи өөрт байхгүй зүйлсээ анзаараад байгаа учраас. Ингээд өөрийгөө ядуу болгосоор л … Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр “өө надад ийм нүд байхгүй, би царай муутай.…

Цааш унших

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өчигдөр (2019.05.23) тохиолоо. Аавдаа зориулсан номынхоо нээлтийг хийж, баримтат кино бүтээн олонд толилуулсан энэ өдрийн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэргийдээ төрсөн өдрийн бэлэг болгон сувдан цагаан өнгийн LAND 200 автомашин бэлэглэлээ. О.Гүндэгмаа гавьяатын аав агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ Дагвын Отряд гэдгийг олон түмэн мэднэ. Хөдөлмөрийн баатар хосууд аавынхаа амьдрал, спортын түүхийг мөнхөлсөн “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээж, номон суварга босгосон нь бахархалт бүтээл болж чаджээ. Өчигдөр болсон номын нээлтийн ёслолын гэрэл зургаас толилуулахын сацуу Монголын…

Цааш унших

Лоолийн Жамсранжав – Монгол Улсын Ардын жүжигчин. Охин Оюундарь – МУГЖ. Нэрт жүжигчин Г.Дашхүү Хүү жүжигчин найруулагч Галбаяр БНМАУ-ын Ардын Жүжигчин Аюурзанын Очирбат. Охин жүжигчин Оюун – СТА ИЛҮҮ САРТАЙ ЗУН киноны тэргэнцэртэй охины дүрийг бүтээсэн. Цагааны Цэгмид – Монгол Улсын Ардын Жүжигчин. Хүү Төмөрбаатар – Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин. Самбуугийн Сарантуяа – Монгол улсын ардын жүжигчин. Хүү Тамир жүжигчин, найруулагч СТА. — with Tamir Bat-ulzii. Улаанхүүгийн Осор – Монгол улсын гавъяат жүжигчин. Хүү Бат-Өлзий – Монгол улсын гавъяат жүжигчин. Дэндэвийн Чимэд-Осор – Монгол Улсын Ардын жүжигчин. Хүү Баатар Лувсанжамцын Цогзолмаа – Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин. Охин Намсрайн Сувд -…

Цааш унших

Өдгөө 50 насыг давсан Топ Э.Одгэрэл Италийн дотуур хувцасны брэндийн албан ёсны нүүр царай болжээ. Мөнхийн залуу гэгддэг топ хатагтайн энэ удаагийн зураг авалт нисэх онгоцонд явагджээ. Мөн уг зураг авалтын тухайн компаниас нь Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй өвөрмөц дүрслэлтэй зураг авалт хэмээжээ. ]

Цааш унших

Хүн амын хэт төвлөрлөөс үүдэж нийслэлд замын түгжрэл үүсч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар гарц байгаа талаар Автотээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат зургаан төрлийн санал гаргаж, нийслэлийн удирдлагуудыг анхаарахыг уриалсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд хотын захиргаа доорх зохион байгуулалттайгаар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгааг онцолжээ. Үүнд: Нэгдүгээрт: Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шинэчлэх, төсөвт суулгах. Хоёрдугаарт: Нийтийн тээврийн ААНБайгууллагатай хийх тээвэрлэлтийн гэрээг шинэчлэх: Гэрээнд нэмэлт заалтуудыг оруулах. /Нэмэлт халаагуур 2 ширхэг нэмэх, техникийн хяналтын үзлэгт улирал бүр оруулах, стандартад заагдсан шаардлагуудыг шааррдах/ Гуравдугаарт: Нийтийн тээврийн эхний болон дунд, эцсийн зогсоолуудын хяналтын цэгүүдийг бий болгох. Дөрөвдүгээрт: Нийтийн…

Цааш унших

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж хаврын тариалалтын явц, бодит байдалтай газар дээр нь танилцлаа. Салбарын сайдыг аймгийн Засаг дарга Ш.Оргил угтан авч, Сэлэнгэ аймгийн хэмжээнд явагдаж байгаа тариалалтын явц, цаг агаарын байдал, атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ой тохиож байгаа онцлог жил болж байгаа талаар танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа”ХХК, Хушаат сумын “Мо Мо Агро”ХХК, “Цэгээн Хуст”ХХК-уудын тариан талбайгаар орж тариалалтын явцтай, Зүүнбүрэн сумын “Газар Агро”ХХК-ий эрчимжсэн үхрийн аж ахуйтай тус тус танилцлаа. Энэ жилийн хаврын тухайд  хур тунадас бага, чийг муутай байгаа нь хаврын…

Цааш унших

ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг тэргүүтэй ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Тамир, ХЭҮК-ын реферэнт Х.Цэцэгээ, Г.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг энэ сарын 23-24-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллана. ХЭҮК-оос Монгол Улсын таван цэгт бүсчилсэн сургалтыг явуулахаар төлөвлөгөөндөө тусгасны дагуу энэхүү төвийн бүсийн сургалтыг манай аймагт явуулж байна. Сургалтын гол зорилго нь Монгол Улсад мэргэшсэн төрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендерийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулахад чиглэгдэж байв. Түүнчлэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендер ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд гол зорилгоо хандуулж байгаа юм. Сургалтыг ХЭҮК-ын реферэнт…

Цааш унших