Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр хэвлэлд ярилцлага өгөх үедээ ёс зүйгүй үг хэрэглэж сэтгүүлчийг гарал, угсаагаар нь доромжилсон. Үүний дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүнийг ажлаас нь чөлөөлөх саналыг гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.