Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл багийн Түнхэл тосгонд зөгийн аж ахуй эрхэлдэг М.Нарантуяа /Нара/-г нутгийн иргэд хөөж улмаар гэрт нь дайран орж, биед нь халдсан талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдаж байсан. Тэгвэл түүний биед халдсан этгээд шүүхээс ял сонсчээ.
Энэ тухайгаа Нара өөрийн цахим хуудаснаа “Түнхэл дэх орон байранд минь шөнө үүрээр согтуу хөлчүү дайран орж, гэр бүлийнхний минь амар амгалан байдлыг алдагдуулаад зогсохгүй улмаар биед халдаж цохиж нүдэж, айлгаж ална тална гэж заналхийлсэн этгээдэд гаргасан гомдлын шүүх хурал өчигдөр Сэлэнгэ АЙмгийн Мандал Сум, Зүүн-Хараа хотод болсон.
Тус этгээд Э-д 20н цагийн албадан сургалт болоод 10 хоногийн баричвлах шийтгэлийн арга хэмжээг оногдуулсан.
Харин ч прокурорын гаргасан санал бүхий 10 хоногийг энэ удаад нэмүүлэх гэсэнгүй. Эрүүгийн зүйл заалт руу оруулалгүй ингэсгээд үлдээсэнд талархах учиртай биз.
Өмгөөлөгчтэй очсон чинь мэдлэг боловсролгүй учраас мөнгөтэй танил талтайдаа үйлчилдэг хууль юм бн гээд янз бүр болоод бсн гэнэ хөөрхий. Жаахан хууль эрх зүйн наад захын мэдлэгтэй болмоор байна.
Хэдий уулын мухарт байсан ч үг үйлдэл бүхэн чинь хуулийн хариуцлага хүлээдгийг цаашид эс санаж ахин дахин дур зоргоороо авирлаваас олон хавар нэгэндээ гээч нь болох вий. Гарч ирсэн хойноо ч санууштай зүйл шүү дээ!!!
За тэгээд нутаг усны юм, амраг садан юм гэж биесээ даваргаж хуульгүй мэт амьдарч эцэст нь шороонд эсвэл шоронд дуусах эрсдлээс ингэж л өөр өөрсдийгөө хамгаалахгүй юм бол за яахав гэх тусам хүний хайр даадаггүй хүмүүстэй үйлдэл бүрийг нь хуулиар яриад явах нь хаа хаанаа дээр байдаг юм байна!!
Цаашид эдгээр этгээдүүдийн холбоо хамааралтай хэнбугай нь ахин ийм бдл үүсгэх, халдах болон халдхаар заналхийлвээс дан ганц хууль шүүхээр биш нэр зүс үг үйлдэлтэй нь нийтээр цацаж шившгийг нь дэлгээд явахаа мэдэгдэх байна.
Энэ бүхэн бусад үзэн ядах үзлээ дийлж барьдаггүй хажуу хавиргаа хааяа хадран ил далд энд тэнд хор хутган хов хөөж байдаг хүмүүст ч бас сургамж болог!!!” гэжээ.