Зохиогч: cool

Өчигдөр Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах Саруул дэнж хотхоны 40С байрны  дээврийн хүрээ хэсэг нурж тус байрны зогсоол дээр байсан машины эд анги эвдсэн хэрэг гарлаа. Уг барилга нь  ашиглалтад ороод 10 орчим жил болсон ч ийнхүү дээврээс нь юм унасан нь барилга анх барьсан байгууллагын буюу  Ганьтын буруу гэдгийг СӨХ нь тайлбарлаж байгаа аж.  Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм. Машин дээр юу унасан болохыг гэрэл зургуудаас баримтжуулан хүргэж байна.

Цааш унших

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны /цаашид МУХБ гэх/ үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд аудит хийж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилгоор аудитын шалгалт хийсэн байна. Аудитад МУХБ-ны 2012-2017 оны үйл ажиллагаа, төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шууд олгосон зээл, Засгийн газрын холбогдох тогтоолуудын дагуу арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийг түүврийн аргаар хамруулж, УИХ-ын 2016 оны 81 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 42, 219 дүгээр тогтоолуудын хүрээнд МУХБ-аас Сангийн яаманд шилжүүлсэн “улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон зээл”-ийн багцын хувьд төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар шалгагдсан тул хязгаарлаж, хэрэгжилт хангалтгүй төслүүдийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох чиглэлээр ажиллажээ.  Аудитын тайланд…

Цааш унших

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал:      Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн “хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай юм байжээ. Хүргэдэтэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны…

Цааш унших

“Музей” гэх үгийг хамгийн анх 1546 онд Италийн түүхч Паоло Жовио нь “Musaei Joviani Descriptio” гэх каталогит анх хэрэглэжээ. Энэ үеэс эхлэн төрөл бүрийн цуглуулгын нэршилд музей гэх үгийг ашиглах болжээ. Музей нь эд өлгийн зүйлсийн цуглуулгыг хадгалах, ангилаx, шинжлэн судлан зарим хэсгийг нь үзмэрт дэглэж олон нийтэд үзүүлдэг институт юм. Соёл иргэншилтэй бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсад музей харьцангуй хожуу үүсжээ. Монголчууд музейд дэлгэн тавих үзмэр төрөл зүйлийг 1921 оноос эхлэн цуглуулж, 1924 оноос цуглуулсан үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх 200 гаруй үзмэр бүхий музейг анх байгуулсан билээ. 1940-1941 онд музейн үзмэрийг түүх, угсаатны зүй, урлаг, байгалийн дурсгалт зүйлийн…

Цааш унших

Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшин үйлдвэрлэл явуулдаг. Эдгээр үйлдвэрлэгчид маань энэ онд үр тариа 145843 га, улаанбуудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 7443 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбайд тариалах төлөвлөгөөтэй байгаа. Аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар үр тариа 50946 га, үүнээс улаанбуудай 48631 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 2274 га, тосны ургамал 3086 га, төмс 726 га, хүнсний ногоо 625 га талбайд тариалжээ. Энэ нь нийт тариалалтын тухайд үр тариа 35.0 хувь, улаанбуудай 34.8 хувь, тосны ургамал 41.4 хувь, тэжээлийн ургамал 19.1 хувь, төмс 24.3 хувь,…

Цааш унших

Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт шинэ шинэ бүтээлүүд шил даран гарж байгаа ч чанартайуран бүтээл өдрийн од шиг цөөн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Тиймдээ ч кино үзэх хүсэлбагасаж, тоотой хэдэн үнэлэгдсэн найруулагчдын бүтээлийг л хааяадаа үздэг болсноо нуух юун.Ардчилсан хувьсгалаас хойш Монголын кино урлаг “орхигдсон” гэсэн тодотголтой явдаг хэдий ч өдийгхүртэлх 20 гаруй жилийн замналдаа бас ч гэж цөөн хэдэн сайн уран бүтээлчдийн түүчээгээртасралтгүй хөгжсөөр ирсэн гэж би хувьдаа боддог. Тэрхүү кино урлагийн хөгжлийн түүчээ болсон уранбүтээлчдийн нэг залуу найруулагч Дэмбэрэлийн Отгонсүрэнтэй тун удахгүй нээлтээ хийх гэж буй “7-р тусгай тасаг” киноных нь талаар ярилцсанаа уншигчидтайгаа хуваалцья. Энэхүү…

Цааш унших

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхад нь Ж.Цолмонг муулж байсан хүн нь Ж.Амарсанаа. Түүний ажлыг авсны дараагаар Н.Удвалыг Эрүүл мэндийн сайд байхад Ж.Амарсанаа мөн л муулж байв. Одоогийн Эрүүл мэндийн сайдыг ч мөн л муулж байгаа. Эмэгтэй сайд нарт дургүй Ж.Амарсанаа ер нь өөрөө ариухан хүн үү гэвэл үгүй. Элэгний өвчтэй хүмүүсийн зовлонгоор хөрөнгөжсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл элэгний эмийг Монгол улсад оруулж ирэхдээ 10 гаруй нугалж зарсан байдаг. Энэ үнэн төрхийг нь илчилсэн Н.Удвал сайд муу муухайгаараа дуудуулсаар ирсэн. Энэ удаад Ж.Амарсанаагийн муулах дараагийн бай нь Д.Сарангэрэл сайд болж байна. Ингэхдээ сүрьеэ өвчин, хүүхдээр олны анхаарлыг өөртөө…

Цааш унших

Дэлхий дахинаа авлигатай хийж байгаа тэмцлээр сонин сайхан мэдээлэл арвин байна. Гурав дахь том тив болох Африкийн улс орнуудын авлигын эсрэг удирдагчид чуулж, Индонезийн иргэд урлагаар дамжуулан хийж буй соён гэгээрүүлэх ажилд шамдаж, Саудын Арабад авлигын эсрэг бүтэц цоо шинээр ажиллах болж, Украйн улсад зөвхөн авлигын хэргийг шийдвэрлэх тусгай шүүх ажлаа эхлүүлж, Энэтхэгийн авлигын эсрэг омбудсманы анхны дарга томилогдож, үүний зэрэгцээ авлигын хэрэгт ямар улсын хэчнээн албан тушаалтан шалгагдаж, мөн ял шийтгэгдсэн талаарх мэдээллийг энэхүү нийтлэлээс хүлээн авч уншина уу. Африк тивийн 16 улсын авлигатай тэмцэх байгууллагын төлөөлөгчид Угандад чууллаа. Тэд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, үр…

Цааш унших

Хөвсгөл аймгийн иргэн “Н” нь өөрийн төрсөн эх “О”, хүрэн ах “М” нараас “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэж байгаад баригдсан гэнэ” гэсэн бусдаас амь дамжин сонссон мэдээллийг өөрийн цахим хуудсандаа “Бага насны 3 хүүхдийг хайрцганд хийж гарыг нь хүлж тээвэрлэсэн байна болгоомжтой байгаарай” гэж байршуулсныг хэвлэл, мэдээллийн байгууллага мэдээллийн үнэн бодит эсэхийг нягтлахгүй, дээрх үйл явдал болсон мэтээр өөрийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд, олон нийтэд түгээсэн байна. Эрүүгийн цагдаагийн алба, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид уг мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад дээрх мэдээлэл нь худал болох нь тогтоогдсон байна. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд…

Цааш унших