Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна.
Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, арга барилын ололттой хослуулах нь элбэг болж. Мэдээж, үүний ард улстөрчдийн зөрчил болон зөв хийгээд мугуйд арга барил ч хамтдаа бичигдэнэ. Тэгвэл өдгөө улс төрд танигдсан 1980-аад оныхон дундаа глобал сэтгэлгээгээрээ гайхагддаг залуу бол С.Эрдэнэболд.
Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Цугтаа хэлэлцье” уулзалт зохион байгуулж байх үед нь онцлон папараци дурандаа буулгалаа.
С.Эрдэнэболдын хувьд 1983 онд төрсөн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд “өвдөг шороодсон” нэгэн.
Түүний хувьд Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийхээ зэрэгцээ “Монголын нууц товчоо”-г шүлэглэсэн хэлбэрт оруулж, “Эзэнт гүрний туульс” бүтээлээрээ олны талархлыг хүлээсэн. Энэ мэтээр магтаж хэлэх үг, өгүүлбэр олон.