Зохиогч: cool

Хамгаас илүү хайртай аав минь, Охин нь таньдаа сэтгэлдээ тээж явсан бодлуудаа хэлж, илэрхийлэх боломж олдоогүй байтал таныгаа бурханы оронpуу өдлөөдөө. Хайртай хүмүүсээ алдах амьдралын ямагт нэгэн гашуун үнэн гэдгийг мэдэж байсан ч ийм гашуун байсныг охин нь ухааралгүй явж дээ. Аав минь бурханы оронруу одсоноор зөвхөн хайртай гэр бүлдээ ч биш, Монгол оронд их том алдас тохиож ямар их хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоосон орон зай үлдээж байгааг нүднүүдээс нь гарах нулимс ч байтугай тэнгэрээс нулимс мэт асгарах бороо баталж буй. Жоохон байхад минь “Айлын хүүхдүүд ийм өвлийн хүйтэнд гадаа алхаж гэртээ харьж байна. Тэгэхэд миний охин ийм азтай байна…

Цааш унших

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Намхайжанцангийн Хонгорзул гэдэг. Би 10 настай Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангид сурдаг. Миний амьдралд мартагдашгүй нэгэн дуу хоолой, байсан аавынхаа тухай бичихийг зорилоо. Амьдралд агаар, ус хэрэгтэй шиг аав хүн айл гэрт ямар их үүрэг хариуцлагатай байдаг гэдгийг бяцхан зүрхэндээ тээж явсаар ирлээ. Миний аав мундаг хүн байсан. Хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөчүүдийн минь нэг бол аавтайгаа цуг эрхлэн тоглож, хүүхэд өмөөрөөд гэх ээжийн зэмлэл байж дээ. Миний хамгийн сайхан аз жаргалтай мөчүүдийн нэг бол гэр бүлтэйгээ элэг бүтэн байх л цаг хугацааг хэлэх байх. Миний хувьд…

Цааш унших

“Утгын чимэг” наадамд 3-р байр эзлэсэн бүтээл Б.Цоожчулуунцэцэг: БУЛАНГИЙН ЗОГСООЛ Сувилагч бүсгүй, асрагч эмэгтэй хоёр Должинг өргөн тэргэнцэр дээр нь суулгаж, өрөөний булан руу түлхээд, өнгөө алдаж гандсан ор дэрнийх нь даавууг хальт тэнийлгэх аядан, хуучин муу бүтээлгээр бүтээж орхиод гарч одлоо. Ахмад настнуудын асрамжийн газар нэртэй намхан цагаан байрны умгар жижигхэн өрөөний яг энэ буланд Должин найман жилийг тэргэнцэр дээр өнгөрөөжээ. Тэглээ гээд тэр хэзээ ч хэнд ч гомдол гаргаж байсангүй. Дөнгөж мэдээ орж байсан дүрсгүй жаахан охин согтуу, орилж загнах ааваасаа айж авдрын булангийн цаагуур нуугдахдаа л булан бол хамгийн аюулгүй газар юм гэдгийг анх ойлгосон. Тэгээд архинд…

Цааш унших

“Гудамжаар нэг диплом өвөртөлсөн ажилгүйчүүд” хэмээн олон хүн ундуйцсан үг чулууддаг. Дээд мэргэжилтэй ч ажил олдохгүй, олдсон ч голоод хийгээгүй цөөнгүй залуус зах дээр бараа зарж, дамын наймааны ченж болсон нь үнэн. Өнөөдөр Монголд ромбо, диплом моодноос гарах хандлагатай байна. Их сургуульд дөрвөн жил суралцаад төгссөн залуус ажлын ярилцлагандаа л бүдэрч, эсхүл дагалдан ажилтны эхний сард л шантраад гарч оддогыг ажил олгогчид хэлдэг. Тиймээс ч хувь хүний хариуцлага, ухамсар, сэтгэлийн тэнхээ, шантрахгүй урмыг залуучуудад буй болгох нь онол, хичээлээс илүү чухал байгааг учирлах болов. Сүүлийн үед ажил олгогчид, ажлын заранд заавал “их, дээд сургууль төгссөн байх” гэсэн улиг болсон шаардлагыг…

Цааш унших

“Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцож улмаар “Мартагдашгүй намар” УСК-д тоглосон нэгэн бол Очгэрэл. Харин түүнийг үзэгчид “Содура”-ын дүрээр тун ч сайн мэднэ. Тус киноны үеэр гурав дахь хүүхдээ олсон тэрээр “Говийн домог” УСК-д Их хатан Эсэргэний дүрийг бүтээсэн бөгөөд энэ үеэр мөн л бага хүүхдээ хэвлийдээ тээн “Алдарт эх” хэмээх эрхэм алдрын эзэн болсон. Дуулах, жүжиглэхээс гадна шүлэг бичих авьяастай тэрээр хүүдээ зориулан нэгэн шүлгийг тэрлэжээ. Алдрай үрдээ зориулан бичсэн түүний шүлгээс сийрүүлбэл: Хүүдээ Нэг л өдөр тэр минь ааваасаа том эр болно Нялх бие нь өсөж нялзрай зан нь хад шиг хатуужна Эрдэм ном хөөж энэ биеэ цэгцэлнэ тэгшилнэ…

Цааш унших

Охидоо бардам өсгө Дахин нэг бүсгүй эр нөхрийнхөө гарт амиа алджээ. Долоо хоног алгасахгүй монгол эмэгтэйчүүд хамгийн хайртай хүнийхээ гарт амиа алдаж байна. Эр, эм хоёр хүйс хоорондоо дайн зарлачихаа юу? Эхнэр, нөхрүүд, амраг хосууд элгэн дороо өс зангидсан энэ яг ямар нийгэм бэ? Шунан дурлаж, сөгдөн гуйж авчихаад халуун амийг нь тасалж, хонгор үрсийг нь яргалах тэд яг ямар эрчүүд вэ? Хэн тэднийг төрүүлж, хэн тэднийг төлөвшүүлнэ вэ? Эмэгтэйчүүдээ чулуугаар шидэж хөнөөдөг лалын дарамтат нийгмээс манайх юугаараа ялгаатай вэ? Асуулт маш их байна. Гэхдээ эцэг эх, охид бүсгүйчүүдээсээ хүсэх нэг л гуйлт байна. Охидоо бардам өсгө. Өөрийгөө хайрладаг болго.…

Цааш унших

Миний амьдралд ганцхан сайхан бахдам ялалт бий. Анх 8-р ангидаа түүнийг харчихаад, дотроо нэгэн чухал шийдвэр гаргасан юм. Чамтай сууна даа … гэж. Ингэж бодсоныхоо маргаашаас эхлэн түүний нүдэнд өртөх гэж сургуулийн бүх л төрлийн арга хэмжээ, олимпиад, уралдаан тэмцээнд бэлтгэн, өөрийгөө харуулахыг зорьж, зорьсондоо бас хүрдэг байв. Зөвхөн Мокигийн өмнө хурдтай гэдгээ нотлох гээд 1500м-ийн гүйлтийн тэмцээнд шүд зуун түрүүлж, турнекин дээр 20 суниаж, сунадаггүй биеэ сунгаж байлаа. Бүх л төрлийн хичээлийн олимпиадад амжилт гаргаж, 9-р анги төгсөхдөө сургуульдаа 1-рт жагсав. 2 жилийн турш шохоорхон харсны эцэст 10-р ангидаа анх удаа дугаарыг нь асууж, бид дахин 2 жилийн турш…

Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 17 нд АН-ын дэд дарга Г.Батхүү төрийн ордоны баруун талын нэг давхарт өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон. Анх хэргийн газрын үзлэг таван цаг орчим үргэлжилсэн гэдэг. Ингэхдээ төрийн ордоны баруун жигүүрийн тодорхой хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарласан байсан гэсэн мэдээлэл бий. Харин Г.Батхүү агсныг амиа алдах үеэр төрийн ордоны 2 давхар дахь байх албан өрөөндөө бусадын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байж болзошгүй байгаа гэлээ.Уг өрөөний эзэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий УИХ-ын гишүүн аж. Учир нь Г.Батхүү агсаны амиа алдсан хэргийн дараахан /энэ долоо хоногийн даваа гаригт/ цагдаагийн байгууллага…

Цааш унших

ЗАЛУУ ХОСУУД МАРГАЛДАХДАА ДАРААХ 7️⃣ ЗАРЧИМЫГ БАРИМТАЛЖ ЗАНШААРАЙ❗️ Амьдрал л юм хойно бидэнд маргалдах үе гарна. Энэ хорвоод маргалдаж байгаагүй нэг ч хосыг та олохгүй гэдэгт би туйлын итгэлтэй байна. Таны шүтдэг, хүндэлдэг хүмүүс чинь, өнөөх мундаг одууд ч тэр хайртай хүнтэйгээ маргалдаж л байгаа. Тэгэхээр маргалдаж болноо харин чухам яаж маргалдаад ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт л хамаг учир бий. ☺️ Манай хүн бид 2 маргахдаа дараах зарчимуудыг баримталдаг ба энэ удаад залуу хосууддаа 7-хон ширхэг бяцхан зөвлөгөөгөө хүргэхээр шийдлээ. ? За тэгээд зураг бүр лүү ороод дэлгэрэнгүйг уншаарай. Ай даа хүмүүс минь амьдрах сайхааааааан…. ??? 1️⃣ САЛЪЯ…

Цааш унших

“Hero entertainment”-ийн захирал Л.Баатар, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдан, үнэлэгдэх болсон үзэсгэлэнт бүсгүй П.Анужин нар хамтран амьдарч байгаа талаар бүх хэвлэлийнхэн хэсэгтээ л шуугисан. Л.Баатар, П.Анужин хоёр хэн хэндээ татагдаж эхнэр, нөхрүүдээсээ салцгаасан гэдэг. П.Анужингийн нөхөр “Шинэ Шивээ” ХХК-ийн захирал, бизнесмэн залуу байдаг бөгөөд тэд 10 жилд 13 дугаар сургуульд нэг ангид сурч байсан бөгөөд тэд хоёр охинтой. П.Анужинг нөхөр нь өөрийн түүхийг өөрийн оюун ухаан, хувь тавилан­гаараа бүтээж яваа бие даасан том ертөнцтэй, бусдад маш хүндэт­гэлтэй ханддаг гайхалтай чанар­тай, ухаалаг бүсгүй гэж магтаж хэвлэлд ярилцлага өгсөн удаатай. Сүүлийн үед П.Анужингийн хайрын тухай хэлсэн үгс цахим ертөнцөд олны…

Цааш унших