Зохиогч: cool

Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгонд оршин суугч иргэн С / 77 настай эмэгтэй/ 2019.05.26-ны өдрийн 10 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн эрлийн бүлэг- 6 алба хаагч,  эрэлч нохой-1-тэйгээр ослын газар очиж эрлийн ажиллагааг эхлүүлж 17:52 минутад  Ерөө голын “Бага Заатан” гэдэг газраас 3 км голоор урсаж шумбалт хийн 2,5 м гүнээс буцалтгүй нэрвэгдэгчийг  олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Баянгол сум Нарангийн голын Урт булгийн ам гэдэг газарт уурхайн хиймэл нууранд HOWO маркын автомашин осолдсон голомтод Онцгой байдлын газрын дарга х/а Г.Баатраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын болон тус…

Цааш унших

ТҮҮХТ ОЙГ УГТСАН “АЛТАНБУЛАГ-290 ӨНГӨРСӨН- ОДОО- ИРЭЭДҮЙ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ Эх орны минь дархан хойд хилийн Алтанбулаг сум Орос-Монгол улсыг төдийгүй Ази-Европыг холбосон “Цайны зам”-ын үүд хаалга болсон 290 жилийн түүхийг хадгалж байгаа өөрийн гэсэн онцлогтой сум. Их түүхийн алтан хоймор болсон “Наймаачин хот -Алтанбулаг сум” үүсэн байгуулагдсаны түүхт 290 жилийн ойг энэ оны 07-р сард тэмдэглэх зөвшөөрлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 113-р тогтоолоороо баталсан. Түүхт ойн хүрээнд олон ажил арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үүний нэг болох Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр тус суманд болж байна. Энэхүү хурлын ач холбогдол Алтанбулаг сумын өнгөрсөн, одоо, ирээдүйг…

Цааш унших

Хархан багын минь шүтээн, Халхын домогт дуучин Ш.Чимэдцэеэ эгчтэй тохой нийлэн сууж, номоо зарах юм гэж санаж, зүүдэлж ч явсангүй. Урьд жилүүдийн номын баяраар Чимэдцэеэ эгч ахмад зохиолчдын асарт ном, цомгоо зарж суугаа харагддаг л байв. Гэтэл, энэ жил сандчиж гүйсээр асаргүй хоцорчихож. “Шүүдэрээ, эгч нь танай асарт толгой хоргодож болох уу?” гэж өмнөх өдөр нь асууж байна. Асуух юун билээ дээ. Ардын жүжигчнээ алга дэлгэн хүлээж авалгүй яахав дээ. Ингэж бид хоёр гурав хоног бөөр нийлэн суув. Ардын жүжигчиндээ ард олон нь үнэнхүү хайртай юмаа. Асар маань гурав хоног хөлд дарагдаж, бид хоёр аяга цайгаа хувааж уун, алаг чихрээр…

Цааш унших

Гэр орон 1. Өөрийн “Гэр орноо хэрэггүй зүйлсээс цэвэрлэх календарь”-ийг гэрийнхээ талбар бүрт өдөр өдрөөр хувааж гаргаарай. Эхний өдөр: сэтгүүлүүдийг эмхлэх Хоёр дох өдөр: DVD нүүдээ эмхлэх Гурав дах өдөр: Номнуудаа эмхлэх г.м 2. “Юм бүхэн өөрийн гэсэн байртай байх, түүнийг буцааж байранд нь тавих” зарчмаар амьдраарай. 10 хоногийн турш дараах 4 дүрмийг баримтлаарай. 1. Хэрэв та ямар нэг юм авсан бол түүнийг буцааж байранд нь тавиарай. 2. Хэрэв тэ ямар нэг юм нээсэн бол хааж байгаарай 3. Хэрэв та ямар нэг юм унагаасан бол босгоод тавиарай 4. Хэрэв та ямар нэг юм өлгүүрээс авчан бол буцааж өлгөх. 3. Гэрээ…

Цааш унших

Дуучин Нара хүүгийнхээ аавын ажил дээр шууд бичлэг хийсэн нь цахим орчинд шуугиан тарьсан. Үүнээс үүдэлтэйгээр тэд  Нарагийн хүү Бунжаагийн эцэг тогтоолгох шинжилгээг өгсөн юм. Тэгвэл өнөөдөр шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээгээр Бунжаа Б.Батцацралын хүү мөн болох нь тогтоогджээ. Энэ талаар Нара цахим орчиндоо “Хорвоогийн үнэнээс хаа нуугдах вэ? дээ… Албан ёсоор ААВ болсон өдрийн мэндийг хүргэе Батцацрал минь!!! Аргалж болдоггүй үнэн, аргацааж болдоггүй хариуцлага гэж байдаг юм ш дээ…” хэмээн бичжээ.

Цааш унших

Хүн идэхийн төлөө амьдардаг уу? Амьдрахын төлөө иддэг үү гэсэн асуултыг хэн нэгэн таниас асуусан байж мэднэ эсвэл та хэн нэгнээс ч асууж байсан байж ч мэднэ. Мэдээж хоол гэдэг бол хүнийг амьд байлгах энергийн эх үүсвэр. Зарим хүмүүс бусдаасаа их идэх, цаг наргүй идэж явдаг хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг бид ховдог хэмээн нүд үзүүрлэх нь ч бий. Зарим нь өөрийгөө хянаж чадахгүй хэмээн шүүмжлэх нь ч бий. Ховдогууд маань яагаад ховдоглоод байдаг талаар ойлгож мэдэхийг тулд өлсөх болон цадах гэсэн физиологийг ойлгох хэрэгтэй. Ховдог биш танд ч гэсэн энэ ойлголт хамаатай. Өлсөх болон цадах процесс нь ходоодонд бус…

Цааш унших

Монгол Улсын хэмжээнд “Зөв тусгал” аян амжилттай явагдаж байна. Энэ аяны хүрээнд олон төрөлт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь эцэг эх, багш, мэргэжлийн байгууллагын лектор багш нарын лекц таниулга юм.“Зөв тусгал” аяны гол зорилго эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж харилцан ойлгох нь аливаа, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал болохыг таниулахад оршиж байна. Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын…

Цааш унших

ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг 2019 оны 05 дугаарсарын 20-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Энэхүү чуулганд Сэлэнгэ аймгаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Т.Мөнхжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Туул, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Мөнхдаваа, Д.Машбат, “Сэлэнгэ Энерго” ОНӨАТУҮГазрын ХАБЭА-н инженер У.Цэцэгээ, Ш.Хишигсүрэн нарын хүмүүс оролцлоо. “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-д аймаг орон нутгаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн…

Цааш унших

Сэлэнгэ аймаг Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-той найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар ОХУ-ын Красноярск хязгаарын захиргаатай хамтран Зүүн хойд Азийн ирээдүйн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, залуучуудын Зүүн хойд Азийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хариуцлагатай удирдагч, манлайлагч болгон төлөвшүүлэхийн тулд зохион байгуулагдах “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум – 2019” арга хэмжээнд залуучууд та бүхнийг оролцохыг урьж байна.  Арга хэмжээ дараах байдлаар зохион байгуулагдана. Үүнд : □ Арга хэмжээний тойм ○ Арга хэмжээний нэр :‘Зүүн хойд Азийн Залуу удирдагч форум-2019” ○ Сэдэв : Зүүн Хойд Азийн түүхэн харилцаа ба ирээдүй ○ Болох…

Цааш унших