Зохиогч: cool

Эмээ нь залуудаа Эгэл чам шиг залуу явсан Эрээн мяраан гоё ганган хувцас өмсөж яваагүй ч Эмээ нь залуудаа Сайхан эрийн харцыг булааж Саалийн хувиндаа сүү дүүргэж Сартай шөнө болзоонд учирч Саруул талдаа хонио билчээж явлаа Дурдан бүсийг жэвхийтэл ороож Дугуй малгайг духдуулан тавьж Сумын клубт бүжиглэж явлаа Эмээ нь Сайхан эрийн сэтгэлийг булааж явлаа Эмээ нь Саруул талд гэрээ бариад Хоёр талын хамаатнаа цуглуулаад Хоёр сэтгэлээ нэг болгоод Хуримлаж явлаа Эмээ нь Цаг цагийн эрхээр хөгширч Царай зүс минь гундсанч Өөр шиг тань залуу халуун насаа Үр ач нараа харж хайрлаж байна Эмээ нь Үүрдийн биш зуурдын амьдралд Үдээд…

Цааш унших

Орхон аймгийн харьяат 25 настай Д.Найдансүрэн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр гэрээсээ гарч яваад өдийг хүртэл сураггүй алга болжээ. Тэрбээр гурван настай хүү, нөхрийн хамт амьдардаг байсан аж. Бүсгүй тухайн өдрийн 15 цагийн үед хадам дүүдээ хүүгээ үлдээгээд, түр гараад ирье, хүнээс мөнгө авах юм гэсээр гэрээсээ гарсан аж. Түүний ээж Л.Хоролгарав манай редакцид хандсан юм. -АМЬДЫН ХАГАЦАЛД АРВАН САР ТЭЛЧИЛЖ ЯВНА- -Охин тань алга болсон талаар та анх удаа мэдээлэл өгч байгаа юм байна. Тухайн үеийн байдлын талаарх мэдээллээс яриагаа эхэлье? – Баярлалаа. Үртэй үрээ алдсан эх хүн гэдэг ямар олиг байхав даа. Амьдын хагацалд арван сар тэлчилж…

Цааш унших

Уургийн дутагдалд орсон юм биш бээз Уураг нь бидний бие махбодийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэйг бид бүгд сайн мэднэ. Хэрэв таны биед уураг дутагдвал бие махбодь чинь зовиурлах боловч та анзаарахгүй. Дэлхий даяар ойролцоогоор 1 тэрбум хүн уургийн дутагдалтай байгаагаас төв африк, өмнөд азийн хүүхдүүдийн 30% нь хоол хүнснээсээ бага зэргийн л уураг авч байна.Бараг өлөн зэлмүүн гэсэн үг. Тэгэхээр уургийн дутагдалд орсон гэдгээ яаж мэдэх бэ? Bright Side-нхан энэ талаар юу олж мэдсэнийг таньтай хуваалцая. Уургийн дутагдалд орсон эсэхийг шинжих 8 шинж тэмдэг 8.Өлсгөлөн мэдрэмж байнга төрөх Та үргэлж өлсөж, хоол зуушинд татагдах мэдрэмж төрөөд байвал энэ нь магадгүй…

Цааш унших

Ц.Жадамбаа Солонгосын засгийн газрын тэтгэлгээр Сөүлийн Үндэсний Их сургуульд Мэдээлэл технологийн бодлого төлөвлөлтийн инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад удаагүй байгаа юм. Хөдөлмөрч хичээнгүй, үргэлж шинэ санааг эрэлхийж байдаг тэрбээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд ихэнх ажилчдын адилаар үүр цайхтай зэрэгцэн босож, ажлаа эхлүүлдэг аж. Түүний “Shinsegae Mongolia Med” компани эрүүл мэндийн чиглэлээр Монголдоо бүтээгдэхүүн импортолж байгаа бөгөөд ойрын ирээдүйд дотооддоо үйлдвэрлэх, экспорт хийх мөрөөдөлтэй. Түүнд хүрэхийн тулд суурь хөрөнгө оруулалтаа бий болгох хугацаа байгааг цохож байв. Ингээд түүний ажлын өрөөгөөр зочилосон нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.

Цааш унших

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Тавигдах ерөнхий шаардлага: Монгол Улсын иргэн байх, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/, Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх, Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, Хуулийн дагуу цэргийн жинхэнэ…

Цааш унших

Хавьер Ботет хэмээх энэ залуугүйгээр алдартай аймшгийн кинонуудыг төсөөлөхийн аргагүй. Учир нь 2м өндөр 56 кг ч гэсэн бүхий  л дүрд хувирч, чадварлаг жүжиглэдэг. Тавхан настайдаа Марфана синдром гэх ховор өвчнөөр өвдсөн нь түүнийг туранхай өндөр болгосон бөгөөд Хавьер Ботет үүндээ огт гутардаггүй. Харин ч өөдрөг байж, давуу тал болгосон юм. Түүний дүр хувиргалт болон бодит зургуудаас хүргэж байна.

Цааш унших

МАН-ынхан 2020 оны сонгууль хүртэл эв түнжингээ олж амжихгүй нь бололтой. Учир юу гэвээс саяхан л Су.Батболдыг нийлж байгаад түлхэн унагаж байсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Хотын мээр С.Амарсайхан нар бие бие рүүгээ муухай хараад эхэлсэн байна. Уг нь С.Амарсайханыг дэмжээд НИТХ-ын даргаас Хотын мээр болгохоор ажиллаж байхад нь МАН-ын генсек Д.Амарбаясгаланд намынх нь тулхтай гишүүд “Наадах чинь буцаад боргож мэднэ шүү. Та мэднэ биз дээ. Зүгээр үү” гэж байжээ. Гэвч генсек Д.Амарбаясгалан С.Амарсайханыг зүтгүүлсээр байгаад мээр болгосон. Олны яриа ортой гэдэгчлэн мээр болоод удаагүй С.Амарсайханы гууль цухуйж НЗДТГ дээр жинхэнэ бярыг харуулж эхэлсэн байна. Намын генсекийн хувьд “санал” болгосон хүмүүсийг…

Цааш унших

“Тод ирээдүй“ эх үрсийн баярын арга хэмжээний талаар өнөөдөр /2019.05.29/ хэвлэлийн хурал боллоо. Todnews.mn сайт санаачилж , Скай трединг Emart худалдааны төв ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран зохион байгуулж байна. Скай трединг маркетингийн ахлах менежер С.Урангуа Todnews.mn сайтын маркетингийн менежер Г.Сэдэд Энэ арга хэмжээ хүүхэд бүрт нээлттэй бөгөөд тавдугаар сарын 31-ний 12:00 цагаас E mart Чингис салбарын таван давхарт болно. Зорьж ирсэн хүүхэд бүрт бэлэг өгч баярлуулахаас гадна хүүхдэд зорилусан арга хэмжээний үеэр БЗД-ийн эрүүл мэндийн төвөөс чих хамар хоолой, шүдний үнэ төлбөргүй үзлэх хийнэ. Мөн “Тод-Эйч” эмнэлэг хүүхэд бүрт эрүүл мэндийн үзлэг хийх бол, охидын мөрөөдлийг биелүүлэгч Хатун хувь хүний…

Цааш унших

Дээд боловсрол бол зөв амьдралын жор юм “Боловсрол” гэдэг үг хэн хүний хамгийн сайн танил үг. Бас энэ үгээр гангарч, эсрэгээрээ мялуулж ч болдог шидтэй үг. Тэр ч бүү хэл өнөөгийн нийгмийн дээд доод давхаргын ялгааг илтгэх хамгийн их хэрэглээ болсон нөлөө бүхий үг гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл хүн бүхэн “Боловсролгүй бол амьдрахад бэрх” гэдгийг мэддэг ч хэрхэн олж авахаа мэддэггүй.  Манай улсын хувьд боловсролын их аянд 1924 оноос хойш хаант засаглалаас бүгд найрамдах засаглал руу шилжиж орсон үеэс өдийг хүртэл 100 орчим жил нийтээрээ боловсрох гээд туучиж яваа. Энэ үеэс монгол хүн бүр эрдэм ном сурч, эрдмийн оргилд хүрч тогтмол цалин тогтуун амьдрал руу тэмүүлэх болсон…

Цааш унших